Pinned Tweet
🇲🇳ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР 1911.12.29
🇲🇳ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР 1911.12.29
1206 онд Их Монгол улс тунхаглаж,
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлав.
Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд дэвшүүлье!
#IndependenceDay #Mongol #Liberté
Look Up retweeted
Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭН)
Эрх Чөлөөний Эвсэл намын нэрийн товчлол "ЭН", гадаад "Liberté party" байхаар Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авлаа.
2024.01.27-нд Эрх Чөлөөний Эвсэл намын (Товчлол "ЭН", гадаад "Liberté party") дүрмийн шинэчилсэн найруулгыг 2024.04.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 14 дүгээр тогтоолоор, 2026.05.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 43 дугаар тогтоолоор тус тус бүртгэн авч, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхэд 22 дугаартай бүртгэлтэй улс төрийн намаар бүртгэлийн жагсаалтыг шинэчлэв.
Look Up retweeted
Дайн санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын эхний банк тодорхой болж, Украïна улсад түрэмгийлж буй оросын эсрэг ЕХ-ны хоригийг тойрч гарахад оролцсон нь тогтоогдов.
Мөн ЕХ, АНУ-ын хар жагсаалтад орсон оросын дайн санхүүжүүлдэг Сбербанкны салбарыг Монголд байгуулах асуудал яригдаж байна.
Хэрэв олон улсын хоригт орсон оросын Сбербанк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд Монгол улсад салбараа нээвэл ЭЗ, банк санхүүгийн салбарт ихээхэн хор уршиг учруулах юм. Тодруулбал Сбербанк нь АНУ, ЕХ-ны хатуу хоригт (SDN list) орсон тул тус банктай хамтран ажилласан, гүйлгээ хийсэн Монгол улсын арилжааны банкууд болон Төв банк (Монгол банк) барууны хоригт өртөх, ам.доллар, еврогийн клирингийн систем хаагдах, олон улсын ам.долларын гүйлгээний харилцах дансыг хаах, олон улсын саарал болон хар жагсаалт (FATF)-д орох эрсдэл үүсэхээр байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах эрх бүхий байгууллагууд Монгол улсын санхүүгийн салбарт тавих хяналтаа чангаруулж, эрсдэлтэй бүсэд тооцох үр дагавартай.
Сбербанк бол бүхэлдээ оросын төрийн оролцоо хяналттай хамгийн том банк бөгөөд дайны гол санхүүжилтийг зохицуулж байгаа юм. Сбербанк Монголд салбараа нээх асуудал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн системээс тусгаарлаж, барууны улс орнуудын хоригт өртүүлж үүнээс улбаалан Монгол улсын иргэд, ААН-ийн бизнес, худалдааны хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах хор уршиг дагуулах юм. Цаашлаад Монгол улсын иргэд гадаад улсад зорчих, суралцах, ажиллах нөхцөлийг улам дордуулах нөлөө үзүүлж байна.
Украïна улсад түрэмгийлж буй оросын дайныг санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын хэд хэдэн банк шалгагдаж Европын холбооноос эхний ээлжинд нэг банкийг хоригт оруулаад байна. Одоо мэдэгдэж буй эх сурвалжид тус банк Chinggis Khaan bank гэж дурдагдсан бөгөөд дайныг санхүүжүүлж буй Сбербанк, Транскапитал банк, Россельхозбанк зэрэг банкуудтай холбогдож байна.
Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Эрх Чөлөөний хөдөлгөөн @NoWarMN, Эрх Чөлөөний Эвсэл /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.
Европын холбооны хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар орсон нь батлагдлаа.
ЕХ-оос оросын түрэмгийллийн эсрэг тавьсан хоригийг тойрон гарахад оролцдог Монгол, Киргиз зэрэг улсын 4 банк-д шууд хориг тогтоожээ. Тодруулбал ЕХ-оос 2026.07.23-ны өдөр оросын эсрэг баталсан 21 дэх багц хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар албан ёсоор орсон нь Монгол улсын ЭЗ, банк санхүүгийн салбарт шууд ба шууд бусаар ноцтой хор уршиг учрах эрсдэл бий болов. Евро болон ам.долларын гүйлгээ, иргэд, ААН-ийн гадаад шилжүүлэг саатах, банкны салбарын итгэлцэл сулрах, ОУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын банкны салбарыг хориг тойрон гарах эрсдэлтэй бүс гэж үзэх, бусад арилжааны банкуудын гадаад харилцах дансны хяналт чангарах, санхүүгийн сүлжээний хязгаарлалт орох зэрэг нь гадаад худалдааны төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх, үүнийг дагаад импортын барааны үнэ өсөх, ханшийн дарамт ирэх эрсдэл дагуулж байна. Түүнчлэн ОУ-ын хоригийг зөрчсөн үндэслэлээр Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагуудын хараанд өртөж, дахин "Саарал жагсаалт"-д орох эрсдэл бий боллоо.
Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Эрх Чөлөөний хөдөлгөөн @NoWarMN, Эрх Чөлөөний Эвсэл /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.
Look Up retweeted
Энэхүү санаа нь Улаанбаатар хотын эсрэг заналхийлж буй хорлон сүйтгэх, террорист үйл ажиллагаа гэж ойлгож болох юм. Хот төлөвлөлтийн талаар ямар ч ойлголтгүй Улаанбаатар хотыг бүрэн сүйрүүлэх зорилготой этгээдүүдийн санаа. #SaveUb
"Амалжийна"
Амлаж байна би үнэхээр амалжийна
Ахиад яг хоёр жил өг амалжийна
Ажлаа хийнэ ээ би амалжийна
Ард түмнийхээ талд амалжийна
Амлаж байна би амалжийна
Алсын хараа 2050 амалжийна
Амаргүй цаг үе таарчихлаа
Аймаар яс янгинаж байна
Ард түмэнтэйгээ жагсана би амалжийна...
Жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авна, авсныхаа дараа гүтгүүлнэ. Бүүр болоогүй цагдаа хүчний байгууллага нь хамгаалах биш сүрдүүлнэ.





























