“Оюу толгой“ ХХК-аас ₮ 3 их наядыг төвлөрүүлэх санал боловсруулж байна
--------------------
#Оюу_толгой компаниас Хөрөнгө оруулалтын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд хэрэгжүүлэх цар хүрээ, 3 үе шаттай төвлөрүүлэх дарааллыг тусгасан дэлгэрэнгүй саналыг боловсруулж байгааг мэдэгджээ.
mininginsight.mn/mn/oyutolgo…
84
Олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, нүүрс тээвэрлэлтийн явцад үүсэх тоос, тоосонцор нь уурхайчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд эрсдэл учруулдаг. Иймээс тоосжилтыг бууруулж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь хариуцлагатай уул уурхайн салшгүй хэсэг юм.
mininginsight.mn/mn/news/cmw…
35
Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар 2026 оны аравдугаар сард зургаан компани нийт 3.8 сая тонн бүтээгдэхүүн арилжжээ. Үүнээс 3.6 сая тонн нь нүүрс, 211.2 мянган тонн нь төмрийн хүдэр, баяжмал, 6,342 тонн нь зэсийн баяжмал байна.
Нүүрсний арилжааны биет хэмжээний 92.4 хувь буюу 3.3 сая тонныг “Тавантолгой” ХК, 6.2 хувь буюу 224 мянган тонныг “Энержи Ресурс” ХХК бүрдүүлжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн, “Хангад Эксплорэйшн” ХХК 19.2 мянган тонн нүүрс арилжсан байна.
Төмрийн хүдэр, баяжмалын арилжааг “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ хийжээ. Тус үйлдвэр төмрийн 52 хувийн агуулгатай 191.4 мянган тонн хүдэр, 65 хувийн агуулгатай 19.8 мянган тонн баяжмал арилжсан байна.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ зэсийн 22.35 хувийн агуулгатай 6,342 тонн баяжмалыг нэг удаагийн арилжаагаар борлуулжээ.
mininginsight.mn/mn/news/cmw…
38
Зэсийн хүдэр, баяжмалын экспортын орлого 7.6 тэрбум ам.долларт хүрэв
-------------------
Монгол Улс 2026 оны эхний 10 сард 2.1 сая тонн зэсийн хүдэр, баяжмалыг 7.6 тэрбум ам.доллароор экспортолжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 271 мянган тонн буюу 14.5 хувь, орлогын хэмжээ 3 тэрбум ам.доллар буюу 67.4 хувиар өссөн байна.
Орлогын өсөлтөд хүдэр, баяжмалын экспортын тонн тутмын дундаж үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 1,127 ам.доллар буюу 46 хувиар өсөж, 3,570 ам.долларт хүрсэн байна.
mininginsight.mn/mn/news/cmw…
46
“Майнинг Инсайт” сэтгүүл ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын тэргүүлэх чуулган болох PDAC-ийн албан ёсны хэвлэл мэдээллийн түншээр тав дахь удаагаа ажиллана.
PDAC2027 чуулганы бүртгэл 2026 оны арванхоёрдугаар сард нээгдэх бөгөөд тус чуулганы албан ёсны цахим хаяг болох pdac.ca дамжуулан бүртгүүлэх боломжтой.
mininginsight.mn/mn/news/cmw…
43
Нүүрсний экспорт эхний 10 сард жилийн төлөвлөгөөг давлаа
------------
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 23.5 сая тонн буюу 33.6 хувиар, орлого 2.27 тэрбум ам.доллар буюу 50.4 хувиар өсжээ.
Мөн экспортолсон нүүрсний тонн тутмын дундаж үнэ 72.4 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 8.1 ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнээс чулуун нүүрсний тонн тутмын дундаж үнэ 74.4 ам.доллар, хүрэн нүүрснийх 34.2 ам.доллар байжээ.
2025 оны эхний 10 сард Монгол Улс 70 сая тонн нүүрсийг 4.5 тэрбум ам.доллароор экспортолж байсан юм.
53
"11 дүгээр сард ОХУ-аас 70 мянган тонн, Казахстан улсаас 3 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, нийт 93 мянга орчим тонн автобензин баталгаажуулсан. Энэ тоог нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүд хэлэлцээ хийж байгаа.
Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, сав барих ажил хийгдэж байна. Ойрын хугацаанд 300 мянган м3 буюу 160 мянган тонн агуулах, савтай болно. Уг ажилд одоогоор 19 аж ахуйн нэгж оролцож байна."
mininginsight.mn/mn/news/cmw…
Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуужээ.
mininginsight.mn/mn/news/cmw…
19
Гуандун, Хэбэй, Хүбэй, Шаньдун, Фүжянь, Жэжян болон Өвөр Монголын зарим шатахуун түгээх станц дизель түлшний борлуулалтыг хязгаарлаж, зарим жолооч түлш авч чадаагүй тухайгаа цахим орчинд мэдээлжээ.
Мөн тус улс 2026 он гарснаас хойш эхний есөн сард 23 сая тонн автобензин, дизель, онгоцны түлш экспортолсон. Харин энэ сард автобензиний экспорт 1 сая тонноос доош буурч болзошгүй байна.
mininginsight.mn/mn/news/cmw…
"Харин арваннэгдүгээр сард 92 мянган тонн автобензин импортлохоор баталгаажуулсан. Энэ сард харьцангуй сайн нөөц бүрдэх боломжтой. Жил бүрийн эхний гурван сард улс орнуудын бензиний хэрэглээ огцом буурдаг. Энэ үед бид нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байна."
mininginsight.mn/mn/news/cmw…
24
Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утас болон цахим төхөөрөмжөөр дамжуулан төрийн үйлчилгээг шуурхай авах, хүсэлт, мэдэгдэл, тайлангаа цахимаар хүргүүлэх боломж бүрджээ.
mininginsight.mn/mn/news/cmw…
28
Хятадаас бусад зах зээлд иттригийн ислийн үнэ 1 кг нь ойролцоогоор 1,150 ам.долларт хүрсэн нь хоёр жилийн өмнөхөөс 179 дахин өндөр үзүүлэлт болжээ. Харин Хятадын дотоодын зах зээлд 1 кг нь ойролцоогоор 9 ам.доллар байна.
mininginsight.mn/mn/news/cmw…
64
Монголбанк хэрэглээний зээлийн хугацааг сунгах зохицуулалт хийнэ
-------------------
Мөнгөний бодлогын хороо банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгаа ч өрхийн өрийн дарамт, хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байгааг онцолжээ. Харин макро, санхүүгийн орчны төлөвийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын бусад арга хэрэгслүүдийн хувь, хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
mininginsight.mn/mn/news/cmw…
37
З.Мэндсайхан: Оюу толгойн 3 их наяд төгрөгийг иргэдэд олговол инфляц өснө
-------------------------------
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлж, 3 их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирэх үед иргэдийн дансанд шилжүүлэх асуудалд Засгийн газар онцгой анхаарах ёстой гэсэн байр суурь (2026.11.02) илэрхийлсэн.
Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд олговол инфляц өснө гэж (2026.11.03)мэдэгдэв.
mininginsight.mn/mn/news/cmw…
108
IMARC 2026: “Стратегиас хэрэгжилт рүү: Хариуцлагатай, тэсвэртэй, эдийн засгийн хувьд үр ашигтай баялгийг бүтээх нь”
-----------------------------------
Энэ удаагийн IMARC 2026 нь “From Strategy to Execution: Delivering Responsible, Resilient and Viable Resources” буюу “Стратегиас хэрэгжилт рүү: Хариуцлагатай, тэсвэртэй, эдийн засгийн хувьд үр ашигтай баялгийг бүтээх нь” сэдвийн дор болж, эрдэс баялгийн салбарын стратегийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх, хариуцлагатай, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай хөгжлийг хангах асуудлыг онцлон хэлэлцэв.
✅“Mongolia Day: “Mining update” өдөрлөг болов
Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогын чиглэл, хөрөнгө оруулалтын орчин, геологи-хайгуулын хэтийн төлөв, зэсийн салбарын боломж, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн туршлага, хамтын ажиллагааны талаар илтгэл, танилцуулга хийлээ.
✅Австралийн уул уурхай олон улсын сайн туршлагатай танилцлаа
#IMARC_2026-д оролцсон Монголын төлөөлөгчдийн ажлын хөтөлбөрийн хүрээнд Австралийн уул уурхайн салбарын олон улсын сайн туршлага, технологи, үйлдвэрлэлийн шийдэлтэй газар дээр нь танилцах уулзалт, үйлдвэрийн аяллууд зохион байгуулагдав.
mininginsight.mn/mn/news/cmw…
116
Арваннэгдүгээр сард 100 мянга орчим тонн АИ-92 #автобензин импортлохоор төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан #шатахууны хангамж, түгээлтийг улсын хэмжээнд эрчимжүүлж, шатахууны хүлээгдлийг бүрэн арилгахад анхаарч ажиллахыг ТНБД Б.Дашпүрэв холбогдох албаныханд үүрэг болгожээ.
mininginsight.mn/mn/news/cmv…
70
Оюу толгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн нуралтад 15 ажилтан өртжээ
------------------------------
Өнөөдөр /10.29/ 18.00 цагийн үед #Оюу_толгойн гүний уурхайд чичирхийлэл болж, мэдрэгдэж, бага зэргийн нуралт үүссэн байна. "Оюу толгой" компаниас "Чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан. Хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна" хэмээн мэдээллээ.
Сүүлийн 14 хоногт “Оюу толгой” компанийн экспорт тасалдаж, мөн Тавантолгойгоос экспортод чиглэсэн нүүрсний тээвэр саарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Хятадын Ганцмод боомтын засвар болон нүүрсний импортыг хязгаарлаж буйтай холбоотой байж болзошгүй байна.
mininginsight.mn/mn/news/cmv…
128
Эхний 9 сард Монголоос 58.8 сая тонн коксжих нүүрс Хятад импортолжээ
-----------------------------------
Хятадын Ганцмод боомтод Монголын 5-р ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ 1,610 юань/тонн болж, өглөөний үнээс 10 юаниар буурсан бол баяжуулсан коксжих нүүрсний үнэ 1,897 юань/тонн хэвээр байгааг Mysteel мэдээлжээ. Тухайн өдрийн байдлаар уг боомт дахь нүүрсний нөөц 1.65 сая тонн орчим байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2026 оны эхний есөн сард тус улс Монголоос 58.89 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
204
✍️Эрдсийн_зах
Түүхий эдийн зах зээлд шинэ хөдөлгөөн эхлэв
------------
✅Нийлүүлэлтийн эрсдэл #нүүрсний зах зээлийг дэмжив
Монгол Улс 2026 оны эхний долоон сард 68.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү огцом өсөлтийг нүүрсний зах зээлийн урт хугацааны шинэ мөчлөг гэхээс илүүтэй нийлүүлэлтийн саатал, Хятадын импортын сэргэлт, логистикийн хүчин чадал давхацсан зах зээлийн боломж гэж үзэх нь бодитой юм.
✅#Төмрийн_хүдрийн олборлолт 2030 он хүртэл эрчимжинэ
BMI-ийн тооцоогоор дэлхийн төмрийн хүдрийн олборлолт 2026-2030 онд жилд дунджаар 2.2 хувиар өсөж, 2030 онд 3.04 тэрбум тоннд хүрэх төлөвтэй.
✅#Зэс олборлогчдын байр суурийг бэхжүүлсэн жил
J.P. Morgan наймдугаар сарын сүүлээр 2026 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн таамгаа 18 хувиар ахиулж, тонн тутамд 14.8 мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн байна.
✅#Алтны өсөлтийн эрч саарч, шинжээчдийн таамаг зөрөв
Ирэх саруудад төв банкуудын алтны худалдан авалт сард дунджаар 50 тоннд хүрнэ гэж тооцжээ. Энэ нь 2022 оноос өмнөх сарын дундаж 17 тоннтой харьцуулахад бараг гурав дахин өндөр үзүүлэлт юм.
mininginsight.mn/mn/news/cmv…
110







