Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) header
Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) profile picture

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний цорын ганц хэвлэл “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч.

Сэтгүүлч, редактор
Joined April 2013
Налгар намрын найман өдөр, 2000 гаруй километр урт замыг туулан байж эхийг нь бэлтгэсэн, Монгол Улсын хамгийн уудам бэлчээр нутагтай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тусгай дугаар уншигч таны гар дээр очиход бэлэн боллоо. 🥰🙏👩‍💻🇲🇳 70 гаруй жилийн түүхтэй, говийн алслагдсан нутаг атлаа асар хурдацтай хөгжиж буй Гурвантэсчүүдийн ажил, хөдөлмөрийн арвин баялаг түүхээс хуваалцахад бахархалтай байлаа. Тус нутгийн түмэн хоёрхон жилийн дотор инженерийн хийцтэй, нарны өргүүртэй 92 иж бүрэн худаг гаргасан нүсэр ажлынхаа үр дүнд усны хангамжаа 100 хувь шийдэж чадсан анхны сум болон түүхэнд үлдэж байна. Монгол Улсад тэмээ хэмээх тэнгэрлэг амьтныг уяж хурдлуулан, улсад нэрээ дансалсан 10 эрдэмт уяач бий. Тэдний зургаа нь Өмнийн шаргал говиос төрөн гарсны хоёр нь Гурвантэс сумын харьяат билээ. Эрхэм алдартнуудаа энэ дугаартаа онцлон танилцууллаа. Бидний уран бүтээлийн аянд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Гурвантэс сумын удирдлагууд болон найрсаг, хөдөлмөрч зон олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье! 🙏🇲🇳. 📲 Сэтгүүл захиалгатай холбоотой асуудлаар 88050420 дугаараар холбогдоорой. @seddorj_r
2
104
Н.Номтойбаяр: Отроор яваа малчдыг нутаг орондоо хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
1
3
134
Монгол үрс ингэж л өсдөг дөө...💖❤️‍🔥🐎
2
9
2
36
1,488
Арав гаруй хоног нойргүй хонуулсан, алс баруун хязгаарын Ховд аймгаас бэлтгэсэн сэтгүүлээ хэвлэлтэд шилжүүллээ. 🥰🙏👩‍💻🇲🇳... Цаст Алтайн сүрлэг нуруу, Хар-Ус нуур, Буянт голын хөвөөнөө орших Баруун бүсийн хөгжлийн тулгуур, дэлхийн биет бус соёлын өв тээгч, олон ястны өлгий Ховд нутаг мал аж ахуйн салбарын арвин баялаг түүхтэй. Манай улсын мал аж ахуйн салбараас 146 Алтан соёмботон төрсний 12 нь Ховдын хязгаараас тодорсон байдаг. Хамгийн бахархам нь тус аймгаас 11 хоньчин баатар төрсөн төдийгүй Дарви сумаас 6 хоньчин баатар төрсөн ховор, түүхэн амжилтыг одоогоор эвдсэн аймаг, сум үгүй билээ. Эрхэм уншигч та бүхэн энэхүү дугаараас Ховд аймгийн тухай цогц мэдээллийг авах боломжтой. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажилласан Ховд аймгийнхаа удирдлагуудад гүн талархал илэрхийлье🙏🇲🇳. Монгол Улсын 21 аймаг, 330 сум нэг бүрд уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний цорын ганц хэвлэл “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийн хамт олон бид төр, малчдын гүүр болж ажиллаад 13 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд бид 107 дугаарыг 330,000 хувь хэвлэн мал аж ахуйн салбарт ажиллагсад болон эх орныхоо өнцөг булан бүрд аж төрж буй малчин түмэндээ түгээжээ. 📲 Сэтгүүл захиалгатай холбоотой асуудлаар 88050420 дугаараар холбогдоорой. 📞 @Mendsaikhan29
4
12
617
Ээжийн супер үр😍❤️‍🔥... Волейболын шигшээд тоглож байгаад болиод, фитнест явж эхэлж байгаа. Арван хэдхэн наснаасаа л өөртэйгөө тэмцэж, 15 кг-ыг гуравхан сард хасаж байлаа, миний бахархалт хүү🥰💖. Эрүүл зөв аргаар эрүүл мэнддээ анхаарч, тасралтгүй хөдөлгөөн хийж ирсэн дээ, миний үр💖❤️‍🔥💞... Ээждээ үргэлж сайн сайхан зүйлсийг харуулж, мэдрүүлж, сонсгож яваа хүү минь🥰💖💞. Үр хүүхдүүд л сайн явбал аав, ээж сэтгэл амгалан байдаг даа...
3
13
378
Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АПЕК-ийн уулзалтад тусгай онгоц бус, энгийн иргэдтэй хамт зорчигч тээврийн онгоцоор 21 гаруй цаг нисэж очоод буцжээ. Тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш өглөө бүр сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж, мэдээлэл өгч, асуултад нь хариулдаг уламжлал тогтоожээ.
7
2
9
799
Хорин хэд, гучин хэд, дөчөөд насны хооронд ажлын гүйцэтгэлийн хувьд яалт ч үгүй ялгаа гардаг юм байна аа. Арга ч үгүй биз дээ, бүхэл бүтэн 10 жилийн зөрүү шүү дээ. Нас нэмэх тусам ажлын туршлага, чанар, арга барил сайжирдаг ч хурд, бүтээмж бол буурдаг юм байна. Гуравхан хоногт бүтэн сэтгүүлийн эх бэлтгэчихдэг байсан галзуу хурдтай гучин насандаа очмоор байна ❤️‍🔥👩‍💻...
3
1
12
523
Үг амьтай, хэлсэн эзнээ дагадаг Алт амьтай, авсан эзнээ мэрдэг Уул амьтай, ухсан хүнээ шоглодог Ус амьтай, бузарласан хүнээ шийтгэдэг Буудай үзүүргүй ч газар нүхлэн ургадаг Буян биегүй ч эзнээ олж ирдэг Бодолтой л амьдрах хэрэгтэй шүү. ~Гавж Д.Нямсамбуу
7
10
206
"Malchin TV"-ийн "Малчдын индэр" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт цасны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байгаа. Монгол орны нийт нутгийн 98 хувь нь цасан бүрхүүл тогтож, 247 сум зудын хүндрэл үүсэх нөхцөл байдал үүссэнээс 9 сум онц хүнд байдалтай болжээ... Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг facebook.com/MalchinTV/video… энэ линкээр үзээрэй...
6
9
308
Хөдөлмөрлөх тусам чи эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдарна👌... Өнөөдрийн нусаа хацартаа наасан зүтгэл, маргаашийн нулимсаа хацартаа наасан баяр байх болно.
6
17
275
Тавилан л юм даа тэ🥲
3
238
За тэр У.Хүрэлсүхийн сандал суудал яах вэ, цаана чинь орон даяар цас орж, цасан шуурганд хүн, мал уруудаж, баруун болон хангайн бүс үндсэндээ зудад нэрвэгдээд байна. ❗️ Хүн, малгүй ийм эрт өвлийн эхэн сардаа хүндэрч, өвөл, хавар болтол чанга үеийг туулах нь. Одоо болоогүй ээ бас, улирлын урьдчилсан төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа. Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Сонгинод 28 см, Тэст 28 см, Баянхайрханд, Түдэвтэйд 23 см, Увс аймгийн Малчинд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 21 см цасан бүрхүүл тогтоод байна. Энэ гэхдээ тал газрын мэдээлэл шүү. Хунгар газраа хэдэн ч метр юм бүү мэд🥶... Орон нутгаас сонгогдсон төрийн түшээд Төрийн ордны дулаан байрандаа улстөржиж суухаар тойргууд руугаа анхаармаар байна!. Өвөрхангайн хойд, Дундговийн баруун, Төв аймгийн баруун өмнөд, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-4 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 8-13 метр, түр зуур 19 метр хүрч шиүүсэж, 1-6 цаг цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ. 2026.11.17 өдрийн 08 цагийн байдлаар цас орж, шуурч байгаа аймаг сумдын мэдээлэл. ЦАС 🌨 Говь-Алтай - Төгрөг 🌨 ГовьСүмбэр - Сүмбэр 🌨 Дорноговь - Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Замын-Үүд, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн 🌨 Дорнод - Баянтүмэн, Чойбалсан 🌨 Нийслэл - Улаанбаатар 🌨 Сүхбаатар - Асгат, Баруун-Урт, Дарьганга, Наран, Уулбаян, Халзан 🌨 Увс - Цагаанхайрхан 🌨 Хэнтий - Баянмөнх, Галшар, Дархан 🌨 Өмнөговь - Гурвантэс, Цогт-Овоо сумдын нутгаар цас орж байна. ЦАСАН ШУУРГА 🌬 Архангай - Цэцэрлэг 🌬 Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст 🌬 Говь-Алтай - Бугат, Тонхил, Цогт, Эрдэнэ 🌬 Дорноговь - Мандах, Хөвсгөл 🌬 Дундговь - Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Луус, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил 🌬 Төв - Баянцагаан, Зуунмод 🌬 Өвөрхангай - Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан 🌬 Өмнөговь - Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Хүрмэн, Цогтцэций сумдын нутгаар цасан шуургатай байна. Өнөөдөр буюу 11-р сарын 17-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. ⚠Цасан шуургатай үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлээрэй❗️🥶...
3
16
2
16
1,990