Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://xitter.cf/t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2013
Б.Болороо: Нэг удаа ч гэсэн бид аав, ээжээсээ “Та юу хүсэж байна. Та юу хиймээр байна вэ?” гэж асууж үзсэн болов уу? “Өнөөдөр би ажлаа тараад таньтай хамт хоолонд оръё, хоёулаа кино үзье” гэж аав, ээждээ нэг удаа ч гэсэн хэлж үзсэн болов уу гэдэг асуулт нэвтрүүлгийн туршид толгойд эргэлдэж суулаа. Та бүхэн ч гэсэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. ▶️Нэвтрүүлгийг бүтнээр нь үзэх: youtu.be/2Wc_KL_D-3o “Болороо асууж байна...” хүний эрхийн ток шоу | Даваа гараг бүрийн 📺20:30 цагаас
2
2
112
Ирэх 11-р сарын 01-нээс тэтгэвэр авагчдад ₮100-300 мянгын суурь тэтгэвэр өгөхөөр болсон. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс үндсэн тэтгэврийг 10%-аар нэмэх гэж байна. Энэ агуулгын хүрээнд НДЕГ-ын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
101
Нэг цагийн хурлыг тэмдэглэл яриаг 10 минутад хөрвүүлэн буулгах боломжийг Чимэгэ протокол систем санал болгож байна. Орчин нөхцөлөөс шалтгаалж хурлын яриаг 97%-иар нарийвчлалтай бичвэр болгон хөрвүүлэх боломжтой. Чимэгэ протокол хурлын тэмдэглэлд зарцуулах цагийг хэмнэх шийдлийг санал болгож байна.
60
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Эрдэнэтогтохтой холбоотойгоор албан хаагчдад ажлын байрны бэлгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх гомдол гарч, тухайн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос шалгалт хийж байжээ. Улмаар хохирогч Ч.Хандуламыг ажлаас халсан болон албан тушаал бууруулсан шийдвэрийг шүүхээс хууль бус гэж үзсэн байна. Хэдийгээр тэрээр шүүхээр хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулсан ч ажлын байрны бэлгийн дарамтын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
6
8
885
“Ногоон автобусны” гэх тодотголтой хэргийн шүүх хурал ирэх 11-р сарын 20-ныг хүртэл хойшиллоо
117
Нөмрөгийн хэрэгт зөвхөн анхан шатны алба хаагчдаар хариуцлага хязгаарлахгүй, бүх холбогдогчийг тогтоож хариуцлага тооцно.
48
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэрт ₮120-₮140 тэрбумаар үнэлэгдэх хаус хорооллуудтай зэрэг мэдээлэлд Ерөнхийлөгчийн тамгын газраас няцаалт өглөө.
121
Жил бүрийн аравдугаар сарын 31-нд Halloween буюу сүнсний баяраар хүүхдүүд айл айлын хаалга тогшин чихэр цуглуулдаг. Гэвч баярлах зуураа танихгүй хүнтэй харилцах, хараа хяналтгүй зорчих зэрэг эрсдэл бий. Хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ? Баярын үеэр эцэг эхчүүд юунд анхаарах талаар сурвалжиллаа.
50
Увс аймагт баавгайд задлан шинжилгээ хийхэд ходоод нь хоосон гарчээ. Тиймээс мал нядлах үеэр идэш тэжээлийн үнэрээр баавгай орж ирэх магадлалтай. Аюулгүй байдлын үүднээс гэр, өвөлжөөндөө ойр идэш бэлтгэхгүй байхыг анхаарууллаа.
100
Увс аймгийн Тариалан суманд алга болсон 26 настай малчин эмэгтэй А-г эрэн хайх ажил 13 дахь өдрөө үргэлжилж байна. Түүний байгаа газрыг тогтооход ач холбогдолтой мэдээллийг үнэлж авахаар болжээ.
68
Ирэх жил он дамнан хэрэгжүүлэх төслүүдийн өртөг огцом өссөн нь төсвийн зардалд тодорхой нөлөө үзүүлэхээр байна. Харин шинээр хэрэгжүүлэх төслийн дийлэнх хувийг дэд бүтэц, боловсрол, соёлын салбарт хэрэгжих төслийн санхүүжилт эзэлж байна.
2
103
Сүүлийн 10 жилд улсын төсөвт ₮205 их наяд төгрөг зарцуулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 25 удаа өөрчилжээ. Гэвч энэ их мөнгө иргэдийн амьдралд бодит ахиц авчрахын оронд хувийн хэвшлүүд үүдээ барих эрсдэл нэмэгдсээр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулж, зарцуулалт бүрд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт шаардлагатайг гишүүд хөндлөө.
1
62
Сэтгүүлч Н.Отгонтуул: “Болзоо” нэвтрүүлэгт оролцсон дугаар гарсны дараа хүний дотоод мөн чанарыг уудалж ярилцсан нэвтрүүлэг манай нийгэмд ямар чухал байгаа юм бэ гэдгийг ойлгосон. Нэвтрүүлгүүдээс гадна NTV телевизийн “Бүгдийг биш чухлыг нь” гэдэг уриа үг надад хамгийн их таалагддаг. Энэ цагийг өнгөлж яваа NTV телевизийн хамт олонд ойн баярын мэнд хүргэе! NTV телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан олны танил эрхмүүдийн сонирхолтой түүх, дурсамжийн цуврал...
140
2007.03.17-нд Монголын дөрвөн иргэн БНСУ-ын Сөүл хотын 30 давхар барилгад гарсан галаас 12 иргэнийг аварчээ. Тэд өтгөн утаа, дүрэлзсэн галаас солонгос иргэдийг үүрч, зөөвөрлөн гаргасан байна. Энэ зоригт үйлдэл нь тухайн үедээ БНСУ дахь Монголчуудын нэр хүндийг өргөж, тэднийг таньсан солонгосчууд талархлаа илэрхийлж, хоёр орны харилцаанд ч эерэг, бахархалт түүх болон үлдсэн байдаг. NTV телевизийн 20 жилийн ойд зориулан архивын нэвтрүүлгүүд, онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна. #NTV20 #2007
4
2
35
2,604
🔸Х.Мөнхзул: ХЭҮК-ын судалгаагаар судалгаанд оролцсон 5 ахмадын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Тэр дундаа сэтгэл санаа, үл хайхрах, хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байна. 🔗Нэвтрүүлгийг бүтнээр нь үзэх: youtu.be/2Wc_KL_D-3o “Болороо асууж байна...” хүний эрхийн ток шоу үзэгч танд Даваа гараг бүрийн 📺20:30 цагаас хүрнэ
1
112
Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани суудлын түшлэгийн аюулгүй байдалтай холбоотой доголдлын улмаас АНУ-ын зах зээлээс 228,367 автомашинаа эргүүлэн татахаар болжээ. АНУ-ын Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар (NHTSA)-ын мэдээлснээр, 2022–2026 онд үйлдвэрлэгдсэн зарим Toyota Sienna Hybrid загварын автомашины суудлын түшлэг ослын үед түгжээнээсээ мултарч болзошгүй байна. Ялангуяа урдаасаа хүчтэй мөргөлдөх үед суудлын түшлэг түгжээнээс гарснаар зорчигчдыг зохих ёсоор хамгаалж чадахгүй, гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ. Toyota компани доголдолтой автомашинуудын программ хангамжийг шинэчлэх эсвэл суудлын түшлэгийг үнэ төлбөргүй солихоор болсон байна.
1
161
Европын 28 хотод болзоонд явах зардлыг харьцуулсан судалгаагаар Швейцарын Женев хот хамгийн өндөр өртөгтэй, Туркийн Истанбул хамгийн хямд хотоор тодорчээ. Германы Deutsche Bank банкны судалгаагаар Женевт болзооны зардал дунджаар 407 евро, Цюрихт 400 евро байгаа бол Лондонд 317 евро, Парист 279 евро, Ромд 195 евро байна. Харин Истанбулд 168 евро зарцуулдаг нь судалгаанд хамрагдсан Европын хотуудаас хамгийн бага үзүүлэлт болжээ. Судлаачид болзооны зардлыг тооцохдоо хоёр хүний рестораны хоол, кофе, киноны тасалбар, унааны зардал төдийгүй нэг хос жинсэн өмд, даашинз, дарсны үнийг багтаасан байна. Европын 28 хотын дундаж зардал 270 евро байгаа ч иргэдийн орлоготой харьцуулахад Грекийн Афин хотод болзоо хамгийн өндөр өртөгтэй тусжээ. Тус хотод нэг удаагийн болзооны багц зардал сарын дундаж цэвэр орлогын 19.6 хувьтай тэнцэж байгаа бол Цюрихт ердөө 5.6 хувьтай тэнцэж байна.
1
204
Италийн Доломитын нуруунд мөсөн голууд хайлснаар Дэлхийн нэгдүгээр дайны үеийн 250 гаруй тэсрэх хэрэгсэл ил гарчээ. Зуу гаруй жил мөсөнд дарагдсан эдгээр тэсрэх хэрэгслийг ууланд аялж явсан хүмүүс анх олж илрүүлсэн байна. Улмаар Италийн армийн тусгай мэргэжилтнүүд 2026 оны зуны турш хайгуул хийж, нийт 250 гаруй тэсрэх хэрэгслийг аюулгүй болгожээ. Тэдгээрийн дунд Италийн армийн хэрэглэж байсан их бууны сум, Францад үйлдвэрлэсэн миномётын сум зэрэг байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөсөн голууд эрчимтэй хайлж байгаа нь олон арван жилийн турш мөсөнд хадгалагдсан дайны үеийн зэвсэг, эд өлгийн зүйлс ил гарах гол шалтгаан болж байна. Мэргэжилтнүүд эдгээр тэсрэх хэрэгсэл зуу гаруй жилийн дараа ч дэлбэрэх аюултайг анхааруулжээ.
1
254
Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 15 гаруй жилийн өмнөөс тодорхойлох боломжтой шинэ судалгааны үр дүн танилцуулжээ. Судлаачид 2500 гаруй эрэгтэйн цусны дээжид агуулагдах 6000 гаруй төрлийн уургийг шинжилж, тэдний эрүүл мэндийг 16 орчим жилийн турш ажигласан байна. Үр дүнд нь хорт хавдар оношлогдохоос 15 гаруй жилийн өмнө цусанд агуулагдаж байсан 12 төрлийн уураг тухайн өвчнөөр ирээдүйд өвчлөх эрсдэлтэй холбоотой байгааг тогтоожээ. Мөн долоон төрлийн уураг нь хорт хавдрын хүнд хэлбэртэй холбоотой байжээ. Энэхүү нээлт нь ирээдүйд хорт хавдрын эрсдэлийг эрт тодорхойлох шинжилгээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ уг арга одоогоор судалгааны шатанд байгаа бөгөөд эмнэлгийн оношилгоонд ашиглахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай байна.
2
3
220
А.Ганхуяг: Ногоон автобусны хэрэгт би ганцаараа хариуцлага хүлээсэн. Гэтэл манай ажилтныг өмгөөлж байсан өмгөөлөгч одоо солонгосчуудын өмгөөлөгч болчихсон намайг "Өмгөөлөгчгүй шүүгд" гэж байна. н.Зоригтбаатар: н.Бямбасүрэн "А.Ганхуяг над руу хоригдлууд явуулаад байна" гэж надтай уулзсан
1
4
1,512