Отгонбаяр Авирмэд retweeted
Монгол Ким Инха гэснээ бүх сайтууд нь шахуу ээлж дараалан очоод ярилцлага авч ч байх шиг. Ер нь Монголчууд та нар яг эрүүл үү? Хааяа даа бүр гайхах юмаа😳😂🤣
Отгонбаяр Авирмэд retweeted
Гадаад харилцааны сайд байрандаа нутгийн дүү нараа шагнаад л утга бн уу????
Отгонбаяр Авирмэд retweeted
Иргэд: Онц их хэмжээний хохиролтой авлигын хэргүүд замхарч, олон нийтийн итгэл алдарсан, авлигын индекс 8 байраар ухарсан явдалд АТГ-ын дарга З.Дашдаваа ёс зүйн хариуцлага хүлээж, огцрохыг шаардаж байна
Отгонбаяр Авирмэд retweeted
Саяхандаа ганцхан сарын өмнө Холливүд багц дотор байсан үнэгүй дажгүй кинонуудыг шилж аваад 2000төгрөг болгочихсон байх юм, арай л өлөн үү ? Яаж ийм өлөн байж чаддаг вэ ? Өөр хийх юм алга уу ? Ядаж шинэ кино хийгээч ? Гайхалтай юмаа… Univision 🤬🤬🤬
Отгонбаяр Авирмэд retweeted
Орост иргэншил, өндөр цалин, тогтвортой орлого, бүх шатны дэмжлэг амалж бээшт. Манай Оросыг, Путиныг дэмжигч, шүтэгч нар явж Оросын иргэн болж Путинаар удирдуулж амьдрах мөрөөдлөө биелүүлээч. Жүжигчин Сөрөлт бнуу хамгийн түрүүнд явах хүн дээ.
Отгонбаяр Авирмэд retweeted
Replying to @Jagaa75
Хулгайч шд. БОЯ-ны төсөв, хөтөлбөрийн хамаг хөрөнгийг Хөвсгөлд цацаж байж сонгогдсон.
#МАН-ыг татан буулгасан цагт Монголын нуруу тэнийнэ...‼️🤮
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн 2021-2026 он Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, олон улсын тавцанд манай улсын байр суурь, нэр хүнд өсөн бэхэжсэн түүхэн цаг үе байлаа.
Гадаад харилцааны сайдын хувьд энэ хугацаанд Төрийн тэргүүний дэвшүүлсэн гадаад бодлогын зорилт, санаачилгыг ажил хэрэг болгох, Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бататгах үйлсэд хамтран ажилласнаа нэр төрийн хэрэг хэмээн үздэг.
Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаанд гадаад харилцааны салбарт хэрэгжүүлсэн олон ажлаас дараах үр дүнг онцлон тэмдэглэмээр байна.
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтын хүрээнд хөрш хоёр орон болон Гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргаж, стратегийн болон иж бүрэн түншлэлд хүргэн бэхжүүллээ.
- Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоох түүхэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, дэлхий дахинд харилцааныхаа цар хүрээг тэллээ.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал, Ромын Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар дамжуулан Монгол Улсаа энх тайван, эв найрамдал, ойлголцлыг эрхэмлэгч орон болохоо дэлхий дахинд таниуллаа.
- Эдийн засгийн дипломат ажиллагааг эрчимжүүлж, Зөөвч-Овоогийн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн стратегийн хамтын ажиллагааг урагшлууллаа.
- Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, тээвэр, логистик, худалдаа, эдийн засгийн шинэ боломжуудыг нээлээ.
- Монгол Улсыг эмэгтэйчүүдийн манлайлал, олон улсын хамтын ажиллагааны чухал талбар болгож, дэлхийн эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдал, манлайллыг дэмжсэн томоохон чуулгануудыг зохион байгууллаа.
- Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, дотоод бодлогын зорилтуудыг гадаад бодлого, дипломат ажиллагаатай хэрхэн үр дүнтэй уялдуулахыг “Илгээлт 2100” хөтөлбөр, “Тэрбум мод” санаачилга зэрэг олон бодит жишээгээр харууллаа.
- Хилийн чанад дахь монголчууд, дэлхийн монголчуудын харилцаа холбоог бэхжүүлж, эх орон, түүх, соёл, өв уламжлалаа сурталчлах үйлсэд ахиц гаргалаа.
Гадаад харилцаа бол төрийн бодлогын залгамж чанар, үндэсний эрх ашиг, эв нэгдэл, итгэлцэлд тулгуурласан урт хугацааны үйл хэрэг билээ. Төрийн тэргүүний хувиар түүний хэрэгжүүлсэн айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ бүрийн цаана Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалах, итгэлцлийг бэхжүүлэх, хөгжлийн замыг нээх эрхэм зорилго байлаа.
Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх, зорилго, зорилтуудыг биелүүлэх үйлсэд тууштай дэмжиж, онцгойлон анхаарч ирсэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх гадаад бодлогын үйл хэрэг улам батжин бэхжих болтугай.

































