
Since 2016 | Erh Chölöönii Evsel | @Liberte1206
Mongolia
Joined January 2015
- Tweets84
- Following146
- Followers518
- Likes276
Pinned Tweet
Монгол улсыг хэзээ ТУНХАГЛАСАН бэ?
Зөв хариулт: 1206 он, Их Монгол улс ✅
Буруу ойлголт: 1924.11.26 ❌
Монгол улс хэзээ ТУСГААР ТОГТНОСОН бэ?
Зөв хариулт: 1911.12.29 ✅
Буруу ойлголт: 1921, 1924, 11.26 гэх мэт❌
✅Улс тунхагласан ой 1206 он
✅Тусгаар тогтнолын ой 1911.12.29
Uls töriin bolovsrol san retweeted
Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭН)
Эрх Чөлөөний Эвсэл намын нэрийн товчлол "ЭН", гадаад "Liberté party" байхаар Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авлаа.
2024.01.27-нд Эрх Чөлөөний Эвсэл намын (Товчлол "ЭН", гадаад "Liberté party") дүрмийн шинэчилсэн найруулгыг 2024.04.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 14 дүгээр тогтоолоор, 2026.05.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 43 дугаар тогтоолоор тус тус бүртгэн авч, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхэд 22 дугаартай бүртгэлтэй улс төрийн намаар бүртгэлийн жагсаалтыг шинэчлэв.
Uls töriin bolovsrol san retweeted
Европын холбооны хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар орсон нь батлагдлаа.
ЕХ-оос оросын түрэмгийллийн эсрэг тавьсан хоригийг тойрон гарахад оролцдог Монгол, Киргиз зэрэг улсын 4 банк-д шууд хориг тогтоожээ. Тодруулбал ЕХ-оос 2026.07.23-ны өдөр оросын эсрэг баталсан 21 дэх багц хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар албан ёсоор орсон нь Монгол улсын ЭЗ, банк санхүүгийн салбарт шууд ба шууд бусаар ноцтой хор уршиг учрах эрсдэл бий болов. Евро болон ам.долларын гүйлгээ, иргэд, ААН-ийн гадаад шилжүүлэг саатах, банкны салбарын итгэлцэл сулрах, ОУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын банкны салбарыг хориг тойрон гарах эрсдэлтэй бүс гэж үзэх, бусад арилжааны банкуудын гадаад харилцах дансны хяналт чангарах, санхүүгийн сүлжээний хязгаарлалт орох зэрэг нь гадаад худалдааны төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх, үүнийг дагаад импортын барааны үнэ өсөх, ханшийн дарамт ирэх эрсдэл дагуулж байна. Түүнчлэн ОУ-ын хоригийг зөрчсөн үндэслэлээр Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагуудын хараанд өртөж, дахин "Саарал жагсаалт"-д орох эрсдэл бий боллоо.
Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Эрх Чөлөөний хөдөлгөөн @NoWarMN, Эрх Чөлөөний Эвсэл /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.
Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй."
Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна.
Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.
Uls töriin bolovsrol san retweeted
Дайн санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын эхний банк тодорхой болж, Украïна улсад түрэмгийлж буй оросын эсрэг ЕХ-ны хоригийг тойрч гарахад оролцсон нь тогтоогдов.
Мөн ЕХ, АНУ-ын хар жагсаалтад орсон оросын дайн санхүүжүүлдэг Сбербанкны салбарыг Монголд байгуулах асуудал яригдаж байна.
Хэрэв олон улсын хоригт орсон оросын Сбербанк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд Монгол улсад салбараа нээвэл ЭЗ, банк санхүүгийн салбарт ихээхэн хор уршиг учруулах юм. Тодруулбал Сбербанк нь АНУ, ЕХ-ны хатуу хоригт (SDN list) орсон тул тус банктай хамтран ажилласан, гүйлгээ хийсэн Монгол улсын арилжааны банкууд болон Төв банк (Монгол банк) барууны хоригт өртөх, ам.доллар, еврогийн клирингийн систем хаагдах, олон улсын ам.долларын гүйлгээний харилцах дансыг хаах, олон улсын саарал болон хар жагсаалт (FATF)-д орох эрсдэл үүсэхээр байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах эрх бүхий байгууллагууд Монгол улсын санхүүгийн салбарт тавих хяналтаа чангаруулж, эрсдэлтэй бүсэд тооцох үр дагавартай.
Сбербанк бол бүхэлдээ оросын төрийн оролцоо хяналттай хамгийн том банк бөгөөд дайны гол санхүүжилтийг зохицуулж байгаа юм. Сбербанк Монголд салбараа нээх асуудал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн системээс тусгаарлаж, барууны улс орнуудын хоригт өртүүлж үүнээс улбаалан Монгол улсын иргэд, ААН-ийн бизнес, худалдааны хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах хор уршиг дагуулах юм. Цаашлаад Монгол улсын иргэд гадаад улсад зорчих, суралцах, ажиллах нөхцөлийг улам дордуулах нөлөө үзүүлж байна.
Украïна улсад түрэмгийлж буй оросын дайныг санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын хэд хэдэн банк шалгагдаж Европын холбооноос эхний ээлжинд нэг банкийг хоригт оруулаад байна. Одоо мэдэгдэж буй эх сурвалжид тус банк Chinggis Khaan bank гэж дурдагдсан бөгөөд дайныг санхүүжүүлж буй Сбербанк, Транскапитал банк, Россельхозбанк зэрэг банкуудтай холбогдож байна.
Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Эрх Чөлөөний хөдөлгөөн @NoWarMN, Эрх Чөлөөний Эвсэл /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.
Европын холбооны хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар орсон нь батлагдлаа.
ЕХ-оос оросын түрэмгийллийн эсрэг тавьсан хоригийг тойрон гарахад оролцдог Монгол, Киргиз зэрэг улсын 4 банк-д шууд хориг тогтоожээ. Тодруулбал ЕХ-оос 2026.07.23-ны өдөр оросын эсрэг баталсан 21 дэх багц хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар албан ёсоор орсон нь Монгол улсын ЭЗ, банк санхүүгийн салбарт шууд ба шууд бусаар ноцтой хор уршиг учрах эрсдэл бий болов. Евро болон ам.долларын гүйлгээ, иргэд, ААН-ийн гадаад шилжүүлэг саатах, банкны салбарын итгэлцэл сулрах, ОУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын банкны салбарыг хориг тойрон гарах эрсдэлтэй бүс гэж үзэх, бусад арилжааны банкуудын гадаад харилцах дансны хяналт чангарах, санхүүгийн сүлжээний хязгаарлалт орох зэрэг нь гадаад худалдааны төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх, үүнийг дагаад импортын барааны үнэ өсөх, ханшийн дарамт ирэх эрсдэл дагуулж байна. Түүнчлэн ОУ-ын хоригийг зөрчсөн үндэслэлээр Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагуудын хараанд өртөж, дахин "Саарал жагсаалт"-д орох эрсдэл бий боллоо.
Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Эрх Чөлөөний хөдөлгөөн @NoWarMN, Эрх Чөлөөний Эвсэл /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.
Uls töriin bolovsrol san retweeted
• Монгол улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
• Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
• Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
Эх сурвалж: Монгол улсын Үндсэн хууль
Uls töriin bolovsrol san retweeted
МЭДЭГДЭЛ
Үл хөдлөх хөрөнгө борлуулсан 2% татварыг хүчингүй болгох нэрээр халхавчилж, 10% болж нэмэгдсэнээр иргэдийн хувийн өмч хөрөнгө төрийн халдлагад өртөж, татварын дээрэм улам нэмэгдлээ. Тодруулбал:
- Төрөөс бий болгосон Инфляцийн зөрүү бүрт 10% татвар авна
- Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө борлуулалтын ашгийн 10% татвар авна
- Хувийн өмч хөрөнгө, хуримтлалаас бий болсон хөрөнгө борлуулалтын ашгийн 10% татвар авна
- ҮХХ анх өмчилсөн, худалдан авсан баримт гээгдүүлсэн болон анхны үнэлгээг татварын систем тодорхойлох боломжгүй үед хөрөнгө борлуулалтын 10% татвар авна
- Өмчлөөд 5 жил болоогүй орон сууц бүрээс борлуулсан ашгийн 10% татвар төлнө
- Хөрөнгийн элэгдэл бүрт 10% татвар авна
- Төрөөс мөнгөний үнэ цэнийг унагасан зөрүү бүрээс дахин 10% татвар авна.
Эрх Чөлөөний Эвсэл УТБС @PEF1206
Uls töriin bolovsrol san retweeted
Дэлхийн II дайны төгсгөлд Нацист түрэмгийллийг ялсан өдрийг (1945.05.08) Монгол улсад 05.09-нд "Ялалтын баяр" нэрээр тэмдэглэхээ больж, жил бүрийн 05.08-нд "Ялалтын өдөр" болгон тэмдэглэх санаачлагыг Эрх Чөлөөний Эвсэл гаргалаа.
Эрх Чөлөөний Эвсэл тэргүүн Б.Цацрал:
"Ялалтын өдрийн түүхэн бодит үнэнийг гуйвуулж, утга учрыг нь алдагдуулсан оросын 05.09 гэх үзэл суртлаас ангижрах цаг болжээ. Энэ туйлшралыг ичгүүртэйгээр сайн дураар дагаж байгаа цорын ганц улс нь Монгол болжээ. Хоцрогдол, түрэмгийллийн бэлгэдэл болсон георгийн тууз зүүж, бессмертный полк жагсаал хийж, СССР-н далбаа мандуулж, тэр ч бүү хэл Украины түр эзлэгдсэн Донецкийн далбаа хийсгэж, Жуковын хөшөөнд бөхийх зэрэг Монголд л харж болох гаж үзэгдлийг оросууд өөрсдөө ч элэглэн шоолж байна. Монгол улс тусгаар тогтносон улс хэрнээ оросын дотоодын үзэл суртлын нэршлийг хуулж "Аугаа эх орны дайн" хэмээн ярьж бичиж буйг олон улс төдийгүй оросууд өөрсдөө ч гайхаж, Монгол улсын иргэдийн хувьд ичгэвтэр байдалд орж байна. Улс төрийн үзэл суртлын зорилгоор "Аугаа эх орны дайн" гэж нэрлэхгүй бол хуулийн хариуцлага тооцдог цорын ганц улс бол орос бөгөөд хаа хамаагүй улсын дотоод нэршлээр нэрлэж, сайд дарга нар нь хүртэл өөр улсын нэршлээр мэндчилгээ дэвшүүлдэг харанхуй бүдүүлэг цор ганц улс Монгол болчихоод байна. Цаашид энэ өдрийг оросын үзэл сурталжсан 05.09-нд биш, Нацист түрэмгийллийн эсрэг эхнээс нь дуустал бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамт 05.08-нд эрүүл саруулаар цомхон тэмдэглэн дурсахад хангалттай юм. Түрэмгийлэгч оросын цор ганц үзэл суртлын ижилсэл болсон энэ өдрөөс СССР-н бүрэлдэхүүнд байсан Украин, Польш, Балт-н орнууд ч хэдий нь татгалзаж, Нацист түрэмгийллийн эсрэг бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамтаар 05.08-нд "Дурсгал ба эвлэрлийн өдөр" гэх агуулга хандлагаар даруухан хэрнээ хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Эрх чөлөөт, бие даасан, тусгаар тогтносон улс байхын нэр нь юу хэлэх, юу хийхээ сайтар тунгааж залуу үеийнхээ тархи оюуныг буртаглахгүй байж, гадны бохир үзэл суртлаас ангид байхыг хэлэх биз ээ. Монгол улс цаашид 05.09-нд биш 05.08-нд хүн төрөлхтний эсрэг түрэмгийллийг санаж, хохирогчдыг дурсаж энгийн бөгөөд эрүүл саруулаар тэмдэглэдэг болох цаг нь болжээ."
"We know only too well that war comes not when the forces of freedom are strong, but when they are weak. It is then that tyrants are tempted."
Ronald Reagan, Republican National Convention, July 17 1980
The Socialist myth is that we can preserve our freedoms without defending them. The truth is that in a dangerous world our ability to defend ourselves is essential to preserve peace.
Socialism is the denial of choice, the denial of choice for ordinary people in their everyday lives.
Улс төрийн намын тухай хууль
4.2.1. иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;
7.1.1. үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
"Засгийн газар огцор" жагсаал
Зорилго: Засгийн газар огцор
Шаардлага: Засгийн газар огцор
Оролцогчид: ЗГ огцрохыг шаардаж буй нийт иргэн, бизнес ААН, клуб, УТН
Хэзээ: Хэдий нь эхэлсэн. 2025.01.11-нд Төв талбайд нэгдэнэ
Зохион байгуулагч: ЗГ огцрохыг шаардсан хүн бүр
Санамж:
1. Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа нь ирэхгүй байх
2. Засгийн газар огцор жагсаалыг дэмжигч иргэд, байгууллагууд жагсаалд оролцогчдод үзүүлэх дэмжлэг, оролцоогоо нийтэд ил зарлах төлөвтэй (кофе, цай, сэндвич, нөмрөг, маск, лоозон юу ч байж болох юм)
3. Засгийн газар огцор жагсаалд оролцогчид бүтээлч, шинэ санаа гарган оролцох, чөлөөтэй байх төлөвтэй
"Засгийн газар огцор" жагсаал
2025.01.11
Доктор Д.Өсөхжаргал:
“Бид хэлж ярих үг, хийж байгаа үйлдэл болгондоо 30 жил ухрах тухай бус татварыг бууруулж гадагш алдагдсан их хэмжээний боловсон хүчнээ оруулж ирж байж хөгжлийн бодлого ярина”
#LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл
Б.Ганбаатар: "Соёлын бодлого бол зөвхөн барилга барих тухай асуудал биш. Хилийн чанад дахь Монголчууд, холимог гэр бүлийн соёлын асуудал"
#LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл
Б.Мягмардорж: "Данхар төр утгаараа бий болсон"
#LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл
Улсын төсөв
- 2010 онд 3 их наяд
- 2025 онд 35.8 их наяд 📈
Төгрөгийн ханш
- 2010 онд 1¥/210₮, 1$/1450₮
- 2024 онд 1¥/500₮, 1$/3500₮
Төгрөгийн ханш 50% суларсан
Улсын төсөв 10 дахин нэмэгдсэн
МАН: "Компаниудад хяналт шалгалт сайн тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай."
Эрх Чөлөөний Эвсэл: "Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйл байхгүй."
Эрх Чөлөөний Эвсэл намын тухай:
• УДШ-д бүртгэлтэй нэрийн товчлол "ЭН", гадаад "Liberté party"
• Үзэл баримтлал Right-wing (Баруун жигүүр)
Бүтэц
• Удирдах дээд байгууллага ИХ ХУРАЛ
• Төлөөллийн төв байгууллага СЕНАТ
• Гүйцэтгэх төв байгууллага УЗ
• Улс төрийн боловсрол сан
This quoted post is unavailable.















