Politiko сонин (@PolitikoMN) header
Politiko сонин (@PolitikoMN) profile picture

Улс төрийн орчин, төрийн шийдвэрийн бодит нөлөө, эрсдэл, зөрчлийг задлан шинжилж, бодит мэдээлэл өгнө.

Mongolia
Joined April 2014
Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)
Сөрөг хүчин АН-аас анх удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг орлогоо нотолж, УИХ-д тайлангаа тавихыг шаардлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл “Төрийн тэргүүн ч хууль биелүүлэх ёстой” гэлээ. Үндсэн хуулийн 35-ын 1-д “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна” гэж заажээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нарийвчлан “ Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” хэмээн заасан байдаг. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд УИХ уг тайланг нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор сонсоно”, 89-ийн 3-т “Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заажээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч нэг ч удаа УИХ-д тайлангаа тавиагүй юм.
1
3
78
Эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд хэрэглэхийг хориглосон УИХ-ын тогтоол батлахаар боллоо. Эш хөрөг гэдэг нь энэ хөрөг зураг бөгөөд 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Төрийн ордонд болон албан байгууллагуудад залахыг зарлигдсан хөрөг юм. Одоогоор яг энэ хөрөгийг архи, тамхины шошгонд хэрэглэж буй тохиолдол байхгүй билээ. Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд хэрэглэхийг хориглоно politiko.mn/news/440
3
3
96
АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан нам Сенатад 54 суудалтай, Төлөөлөгчдийн танхимд 249 суудалтай болж, олонх болох нь тодорхой болжээ. Ингэж Трампын Бүгд найрамдах нам түүхэн доод түвшиндээ хүрч ялагдсан шалтгааныг шинжээчид ерөнхийд нь 7 ангилж байгаа аж. Үүнд: - Инфляц, амьжиргааны өртгийн өсөлт, -Трампын засаглалын талаарх сөрөг үнэлгээ .- Ираны дайн болон тарифын бодлогын үр дагавар -Трампыг дэмжсэн сонгогчдын зарим бүлэг Ардчилсан нам руу шилжсэн - Авлига, хувийн ашиг сонирхлын талаарх сонгогчдын болгоомжлол - Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн асуудал -Сонгогчид Конгрессоор дамжуулан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахыг хүсчээ. Сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бүрэн эрхийн хугацааныхаа үлдсэн хоёр жилийг хуваагдмал засаглалын нөхцөлд хэрэгжүүлэхээр болж байна. Трампын Бүгд найрамдах нам завсрын сонгуульд томоохон ялагдал хүлээж, Ардчилсан нам Конгрессын хяналтыг авлаа politiko.mn/news/441
1
1
3
339
Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн байр сууриа л илэрхийлжээ. Түүнээс биш, Засгийн газарт чиглэл өгөөгүй байна. Засгийн газарт чиглэл өгвөл Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой бөгөөд уг зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог хуультай. Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх хэд хэдэн зарлиг гаргаж байсан бөгөөд тухайлбал, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёслолын байдалтай гарын үсэг зурж байжээ. Дэлгэрэнгүйг: politiko.mn/news/439
2
2
337
Иргэд хэрэглээний зээлийн хугацаагаа 48 хүртэлх сараар сунгуулах боломжтой боллоо politiko.mn/news/438
1
1
64
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойгоос авах 3 их наядын ногдол ашгийг бэлнээр тараах зарим улстөрчдийн саналд "Хэрвээ 3 их наядыг бэлнээр тараавал талхны үнэ 10 мянган төгрөгт хүрнэ" хэмээн УИХ-ын чуулган дээр хариулж байлаа. Зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, худалдан авах чадвар улам мууддагийг ийн жишээлсэн хэрэг. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Нийтийн өргөдлийн системд санал өгсөн 100 мянган иргэний саналыг дэмжихийг Засгийн газарт чиглэл болгов. Харин хэдхэн хоногийн өмнө "Талхны үнэ 10 мянгад хүрнээ" хэмээн эсэргүүцэж суусан Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Ерөнхийлөгчийн өмнө толгой дохиж суугаа нь ойлгомжгүй байгаа юм. Хамгийн гол нь өнөөдөр Оюутолгой төслөөс ногдол ашиг авах асуудлаар хөрөнгө оруулагчтай ямар нэг гэрээ, баримт бичигт гарын үсэг зураагүй байгаа бөгөөд ёстой нөгөө "Алаагүй баавгайн арьсыг 10 хуваана" гэгч явдал үргэлжлэн өрнөж байна
1
1
1,131
Ерөнхий сайд Н.Учралд 96 хариуцлага тооцох албан шаардлага, хуулийн байгууллагад шилжүүлэх дөрвөн асуудлыг хавсралтын хамт Ерөнхий аудитороос ирүүлжээ. Н.Учрал: Албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын хурлаар ярина politiko.mn/news/437
🤖 Made with AI
5
5
1,080
Өчигдрөөс ахмадуудад анх удаа суурь тэтгэвэр олгож эхэллээ. Суурь тэтгэвэр нь улсын төсвөөс санхүүжиж байгаа бол өмнөх үндсэн тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас санхүүжиж ирсэн билээ. Ингэснээр тэтгэврийн олон давхаргат тогтолцоо буюу олон эх үүсвэрээс санхүүждэг тэтгэврийн тогтолцооны шинэчлэл эхэлж буй юм. Суурь тэтгэвэр: Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга politiko.mn/news/436
🤖 Made with AI
2
146
13-аас доош насны хүүхдийг Facebook, Instagram хэрэглэхийг бүрэн хориглох, 13-16 насны хүүхдийг гар утасны дугаараар нь баталгаажуулах заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Ийнхүү УИХ-аар «Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай» хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм 13-16 насны хүүхдийн ашиглаж буй гар утасны дугаар дээр нь хүүхдийн болон эцэг, эхийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарууд бүртгэгдсэн байхыг шаардах юм. Мөн тухайн насны хүүхдүүд Facebook, Instagram платформд нэвтрэхэд өөрсдийнх нь насны онцлогт тохирсон контентыг харуулдаг технологийн шийдлийг тусгаж байгаа аж
42
13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ -УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Хүүхдийн нийгмийн сүлжээг зохицуулахад эцэг, эхээс гадна сургууль, нийгмийн ажилтны үүрэг маш чухал. Дэлхийн 40 гаруй оронд хүүхдийн нийгмийн сүлжээний оролцоог зохицуулж эхэлсэн ч хяналт тавихад хүндрэлтэй юм байна. Хууль санаачлагч П.Наранбаяр: -13 нас хүртэлх хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг бүрэн хориглож байгаа. Мэдээж эцэг, эх маш чухал үүрэгтэй. Сургууль, нийгмийн ажилтны үүргийг маш сайн зохицуулж өгсөн. #Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
59
Цахим орчин дахь хуурамч мэдээлэл, тролл хаягнаас сэргийлэхийн хуулийн зохицуулалт хийх гэж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлжээ. Улс төрийн нам болон улстөрчид иргэдийн бодит дэмжлэгийг бий болгохын оронд цахим орчинд дэмжлэгтэй мэт харагдахыг чухалчилж, хуурамч тролл хаяг олноор ажиллуулдаг судалгаанууд олон гарчээ. Монголд популизм гаарах, институт сулрахын хэрээр улс төрийн хоосорсон орон зайг сошиалаар нөхөж буй байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Иймээс эрх баригчид цахим орчинд үнэхээр өөрчлөлт хийж чадах уу? Энэ оролдлого нь иргэдийн эрх, эрх чөлөөг боомилох хэмжээнд хүртлээ хэтрэх вий гэсэн болгоомжлол, асуулт ХЗДХ-ийн сайдын мэдэгдэлтэй зэрэгцэн тавигдаж байна
🤖 Made with AI
1
3
99
Replying to @PolitikoMN
Илүү хямд, ашигтай, түргэн хугацаанд шийддэг компани байгаа байх шүү.
1
30
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийджээ. Ингэснээр агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Тус сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Ерөнхий сайд Н.Учрал “149-р сургууль дахиж нүүрс түлэхгүй. Энэ бол зөвхөн нэг сургуулийн жижиг асуудал биш. Үүний цаана уурын зуух, яндан, агаарын бохирдлоос салах том зорилт, өргөн агуулга бий. Төсвөөс мөнгө гаргахгүйгээр татварын бодлогоор асуудал шийдэж болдог сайн жишиг нүдээ олсон нь сургуулиудын уурын зуухыг халж буй энэ санаачилга юм” хэмээн үйл ажиллагаатай нь танилцах үедээ ярьжээ. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн халаалтыг хийгээр шийдэхэд юу зарцуулсан бэ? -800 гаруй сая төгрөг -Хоёр сарын хугацаа Үр дүнд нь жил бүр 420 тонн нүүрсийг халж, 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцүү бохирдуулагчаас чөлөөлжээ. Эх сурвалж: Засгийн газар
1
2
3
202
Солонгосын хөрөнгө оруулалтаар  бараг 47 хувь  нь хийгдчихсэн ажил шүү дээ.  Тийм учраас дуусгахын тулд  хэн хямдхан хөрөнгө оруулалтаар хийх нь вэ гэдэг өрсөлдөөнийг бий болгох ёстой. Тэгээд хэдэн жил ямар хямд үнээр эрчим хүчээ нийлүүлэх вэ гэсэн шалгуураар сонгон шалгаруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нар өнөөдөр Төрийн ордонд маргалдав. Энэ маргаан сайтууд болон сошиалын сэдэв боллоо. Гэхдээ маргаанаас давж харья. Эрчим хүчний салбарт юу болоод байна вэ? УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ярьснаар, ЭХ-ний сайд Б.Найдалаа салбарын мэргэжлийн хүмүүсийг халж, ХҮН намын мэргэжлийн бус, тэр бүү хэл багш, жолооч гэсэн хүмүүсээр сольж байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлын улмаас УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг ЭХ-ний сайд Б.Найдалааг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд 10 орчим гишүүн гарын үсэг зурсан гэлээ. Дараа нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа халаа сэлгээ олноор хийж байгаагаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгчээ. Маргаанаас давж харья, М.Энхцэцэг гишүүн юу ярив? politiko.mn/news/435
1
2
162
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нар өнөөдөр Төрийн ордонд маргалдав. Энэ маргаан сайтууд болон сошиалын сэдэв боллоо. Гэхдээ маргаанаас давж харья. Эрчим хүчний салбарт юу болоод байна вэ? УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ярьснаар, ЭХ-ний сайд Б.Найдалаа салбарын мэргэжлийн хүмүүсийг халж, ХҮН намын мэргэжлийн бус, тэр бүү хэл багш, жолооч гэсэн хүмүүсээр сольж байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлын улмаас УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг ЭХ-ний сайд Б.Найдалааг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд 10 орчим гишүүн гарын үсэг зурсан гэлээ. Дараа нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа халаа сэлгээ олноор хийж байгаагаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгчээ. Маргаанаас давж харья, М.Энхцэцэг гишүүн юу ярив? politiko.mn/news/435
1
1
2
358
Politiko сонин retweeted
Replying to @PolitikoMN
Үеэлүүд, ах дүүс ккк... хэрээ данх, нянбахтээр 3 = непо.
1
1
93
Replying to @PolitikoMN
Улстөрч дарга нар өөрийн удирддаг байгууллагад өөрийн хамаарлын ах дүүсээ ажиллуулах зөв үү. Хаасан хязгаарласан хууль байх хэрэгтэй. За даа хууль ч гууль болсон доо
1
1
1
64
Politiko сонин retweeted
Непотиүм угаасаа Монголд газар авсан. Тиймээс ч авилга дагаад газар авсан. Бараг мафи мэт болсон
4
3
108
ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: Ерөнхийлөгч хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөгийг 2022-2025 онуудад цувруулан авч, Бага тэнгэр орчимд хаус авсан. Гэхдээ олон тооны хаус аваагүй. Энэ мэдээлэл Ерөнхийлөгчийн ХОМ-д бичигдсэн байгаа Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бага тэнгэрийн аманд 120-140 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх олон тооны хаус, өндөр зэрэглэлийн хорооллуудтай гэж мэдээлсэн. Үүнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг уг мэдээлэлд няцаалт өглөө
1
1
4
3
5,354
Хотын дарга асан Х.Нямбаатар лайв хийхдээ Ерөнхийлөгчийн ахын хүүхэд Г.Гандөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэв. Нээлттэй эх сурвалжуудаас хайвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахыг үнэхээр У.Ганболд гэдэг бөгөөд түүний хүү Г.Гандөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын даргаар ажилладаг ажээ. Удирдагчид ах дүү, хамаатан садан, ойрын хүмүүсээ төрийн албан тушаалд давуу байдлаар томилох үзэгдэл нь авторитар, эрх мэдэл төвлөрсөн газар нийтлэг тохиолддог үзэгдэл бөгөөд улс төр судлалд непотизм гэж нэрлэдэг. Дэлгэрэнгүй: politiko.mn/news/428
10
94
5
124
5,272