Н.Сугар (@Sugar_ntv) header
Н.Сугар (@Sugar_ntv) profile picture

Сэтгүүлч

Ulaanbaatar,Mongolia
Joined June 2012
Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)Photo by Н.Сугар (@Sugar_ntv)
Яг ууж байсан юмаа цацах гэж байна шд 🤣🤣🤣
1
1
3
709
1. Career-аа дуусгаж байгаа хүний зураг 2. Эргэн ирэхээ мэдэж байгаа хүний зураг
1,024
У.Хүрэлсүх ЕС-ын суудал руугаа түрүүлээд алхлаа... Ингэж бодох хэд хэдэн үндэслэл байгаа юм. 1. $110 саяын гүйлгээг Монгол банк хэдхэн минутын дотор ҮНЭН эсвэл ХУДАЛ гээд дэнсэлчихэж чадна. Хуулиараа $10 мянгаас дээш гүйлгээ бүрийг төв банк хянаж байхад $110 сая доллар анхаарал татахгүй байх боломжгүй. Гэхдээ төв банк яагаад юу ч дугарахгүй байсаар ажлыг нь өгүүлэв. Эрхтхэн дараагийн ажил руугаа зүглэж байгаа юм болов уу? 2. АН-аас хамгийн өндөр рейтингтэй байгаа Н.Алтанхуягийн хэргийг дээд шүүхээс сэргээсэн үйлдэл нь Н.Алтанхуягийн сонгуульд сөргөөр нөлөөлөхгүй л болов уу. Дээрэлхүүлж байгаа хүнд Монголчууд их хайртай байдаг даа. Бараг дэмжлэг юм шиг санагдаж байна. 3. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдвал яах билээ. Ялагдсан намын дарга Н.Учрал хариуцлага хүлээж ажлаа өгнө. Харин ажлыг нь авах хамгийн өндөр магадлалтай хүн өнөөдөр төрийн ордноос энгийн иргэн болоод Тусгаар тогтнолын ордон руу явлаа... 4. 4 сарын дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх болж магадгүй. МАН-ын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийгээд явах байлгүй... Тун удахгүй иргэн У.Хүрэлсүх " Эх оронд хэрэгтэй" болох нь ээ. Зүгээр санаа шүү, санаа 😅
8
11
2
26
7,202
1. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, ЕС… 2. Парламентаас сонгогдсон Ерөнхийлөгч… гэх мэт цаашид үргэлжлэх хувилбарууд бий…
2
2
2
606
АН: Ерөнхийлөгчөөс буусан хүн 6 жилийн хугацаанд намын бүртгэлээ сэргээхийг хориглох ёстой…
1
17
2
34
1,106
Авто зам дээр ийм хоолой татчихаж, сайхан дураараа нөхдүүд шүү 🤦🏻 Тэнэг хүн ажилсаг байх ч хортой шүү 🤣
7
7
984
2027 онд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж байгаа юм болов уу? Нэр дэвших хүн 2027 оноос өмнө ажлаа өгөх ёстой байдаг шүү дээ.
6
5
2
8
4,829
Энэ охин алдаж, буруу зүйл хийсэн ч одоогийн нийгэмд, ялангуяа сошиал орчинд байгаа ихэнх “томчууд”-аас хавь илүү сайн хүн байна. Бусдын нэр хүнд, амьдралыг хайрлахаа мэддэг, хүний оронд өөрийгөө тавьдаг байна гэдэг одоогийн нийгэмд дутагдаж байгаа чанар шүү. Ер нь хүн 25 нас хүртэл үйлдлийнхээ үр дүнг тооцоолдог тархи бүрэн хөгждөггүй гэсэн. Энэ охин ч тухайн үед тооцоолоогүй байх. Ярианаас нь харахад “Төмөр замын дарга” гэж ганц л хүн байдаг гэж боддог. Дотроо олон газар, хэлтэстэй, олон арван дарга бдаг гэдгийг ч мэдэхгүй байх шиг байна лээ.
3
1
3
1,164
Овоо шдээ. Гэхдээ үйлдэл нь яаж эргэх юм байгаа юм. Ер нь бол Ерөнхийлөгч аль ч тохиолдолд хожино. Тараах санаачилга гаргаад олон хүнээс алга ташилт авчихсан. Одоо бэлэн мөнгө тараавал “Ерөнхийлөгчийн санаачилга” тараахгүй бол ЗГ, УИХ хараалгана.
2
8
3
13
3,037
Монголын өнөөгийн эдийн засаг дарьтай торх мэт л байгаа. Бидэнд одоо шүдэнз барьсан тэнэг новш л хэрэгтэй байна.
Ерөнхийлөгчид Монгол улсын, ард түмний ирээдүй огт хамаагүй мэт популизм хийж болдог юм уу? 1. 857к төгрөгөөр эдийн засгийн хүнд үеийг давж чадахгүй. Сар хүрэхгүй хугацаанд үрэгдээд дуусна!!! 2. Бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт маш том хохирол учирч, төгрөгийн үнэ цэн унана. 857к дуусахад эргээд төгрөгийн худалдан авах чадамж сайжрахгүй. Тэгэхээр иргэдийн амьдрал улам хүнд болно!!! 3. Бэлэн мөнгө тараахын тулд хууль өөрчилнө. Энэ нь парламентын бүрэн эрх. У.Хүрэлсүх хэлсэн болохоор парламент ёсчлон дагах юм уу? Дагахгүй байлаа гэхэд угаас нэр муутай УИХ ард түмний дайсан болно!!! 4. Төр, төрийн бодлого гэж юу юм? Зөв, буруу нь хамаагүй олон нийтийн хандлагыг дагаж урсдаг “алиалагч” биш. Шүүмжлүүлээд ч хамаагүй ирээдүйд хэрэгтэй шийдвэрийг гаргадаг, ад үзэгдэх зоригтой байх ёстой!!! Гэтэл Төрийн тэргүүн маань ийм популизм хийж байгаад харамсаж байна.
2
3
176
Ерөнхийлөгчид Монгол улсын, ард түмний ирээдүй огт хамаагүй мэт популизм хийж болдог юм уу? 1. 857к төгрөгөөр эдийн засгийн хүнд үеийг давж чадахгүй. Сар хүрэхгүй хугацаанд үрэгдээд дуусна!!! 2. Бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт маш том хохирол учирч, төгрөгийн үнэ цэн унана. 857к дуусахад эргээд төгрөгийн худалдан авах чадамж сайжрахгүй. Тэгэхээр иргэдийн амьдрал улам хүнд болно!!! 3. Бэлэн мөнгө тараахын тулд хууль өөрчилнө. Энэ нь парламентын бүрэн эрх. У.Хүрэлсүх хэлсэн болохоор парламент ёсчлон дагах юм уу? Дагахгүй байлаа гэхэд угаас нэр муутай УИХ ард түмний дайсан болно!!! 4. Төр, төрийн бодлого гэж юу юм? Зөв, буруу нь хамаагүй олон нийтийн хандлагыг дагаж урсдаг “алиалагч” биш. Шүүмжлүүлээд ч хамаагүй ирээдүйд хэрэгтэй шийдвэрийг гаргадаг, ад үзэгдэх зоригтой байх ёстой!!! Гэтэл Төрийн тэргүүн маань ийм популизм хийж байгаад харамсаж байна.
17
59
13
123
9,697
Ихэнх нь иймэрхүү хоосон хэлбэрийн болчихсон доо.
3
1
3
1,902
Найдалаа гэдэг хүн чинь жинхэнээсээ ардчилсан хүн юм биш үү? Туслахууд нь их дураараа, эрх чөлөөтэй юмаа 🤣 Хөөрхий сайд, гишүүнээсээ илүү туслахууд нь л сенсаци тариад явах юм.
2
309
Нэг зүйлээс жаахан эмээгээд байх юм. 56к иргэний маань хэд нь ₮857,000 шууд дансанд орно гэж бодсон бол? 2030 оноос хойш ашиглах эрх нээгдэх бөгөөд зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах хязгаартай гэдгийг ойлгож байгаа болов уу? Нэхээд балрах вий дээ тэ 😅
6
6
11
985
Засгийн газар иргэдийн саналыг үндэслээд ОТ-н ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулах хуулиа татаж, баялгийн санд байршуулахаар болжээ. Иргэдийн хуримтлалын дансанд ойролцоогоор ₮857,000 байршина. Энэ мөнгийг 2030 оноос хойш ашиглах боломжтой бөгөөд зөвхөн эрүүл мэнд, орон сууц, боловсрол гэсэн 3 зүйлд зарцуулах юм. ЗГ бэлнээр тараая гэж хэлэхгүй байгаад үнэхээр талархаж байгаа шүү. Харин АН ичиг, ичиг…
1
4
463
МАН ийм л нам. Ажил хийдэг, асуудал шийддэг байх эсэх нь энэ намд хамаагүй. Улс төрийн дэмжлэг, “хэний хүн” байх нь хамгийн чухал… Жишээ нь Н.Мандуул Чингэлтэй дүүрэгт нэвтрүүлсэн шинэ санал санаачилга, ажлууд, ОУ-ын байгууллагатай хамтарч эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй дүйцэж, жишигдэх өөр дүүрэг байхгүй. Тэр хэмжээнд ажиллах нөөц бололцоо, сэтгэл ч байхгүй. Би дүүргийн менежерээр ажиллаж байхдаа олон “дүрсгүй” ажлууд эхлүүлсэн лдээ. Улс төрчдийн барьж авахаас айдаг, цэгцэлж болох ажлууд… Засаг дарга Н.Мандуул эрсдэлтэй ч дэмждэг байсан. Зөв учраас... Гэнэт л нэг өдөр “Намын шийдвэр гарлаа, ажлаа өг”гэж билээ. Миний ямар ажил хийж, юунд зорьж байгаа нь МАН-д огт хамаа бгаагүй. Харамсалтай нь тухайн үед эхлүүлсэн ажлууд бүгд зогсоод мартагдсан байна лээ. Би угаас МАН-ын гишүүн биш болохоор зууралдаад, тэмцэлдэхийг ч хүсээгүй юмдаг. Ер МАН-д ажлын үзүүлэлт падлий ч байхгүй. Зүгээр л улс төрийн ашиг сонирхол чухал…
7
21
4
34
3,498
📌 АНУ: Доналд Трамп өөрийг нь шүүмжилдэг хэвлэлүүдийг "Fake News Media" гэж зарласан. 2016 оны сонгуулийн кампанит ажлаас эхлэн Доналд Трамп өөрийг нь шүүмжилсэн CNN, The New York Times, The Washington Post зэрэг томоохон хэвлэлүүдийг "Хуурамч мэдээний агентлагууд" (Fake News), "Ард түмний дайсан" (Enemy of the People) гэж удаа дараа зарласан. Улмаар түүний талаарх аливаа сөрөг мэдээлэл (жишээ нь, авлига, шүүхийн асуудлууд, сонгуулийн үр дүнгийн талаарх шалгалт) гарч ирэх бүрд дэмжигчид нь "Энэ бол хуурамч мэдээний агентлагуудын хийж буй гүтгэлэг" гэж үзэн шүүмжлэлийг хүлээж авахаас шууд татгалздаг болсон. Энэ нь Трампд дэмжигчдийнхээ суурийг хадгалж үлдэх хамгийн том хамгаалалт болсон юм. 📌 ОХУ: В. Путин бие даасан сэтгүүл зүйг "Гадаадын агент" бол гэж зарласан. 2012-2020 онуудад ОХУ-ын эрх баригчид Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчид болон хэвлэлүүдийг "Гадаадын агент" гэж зарлаж эхэлсэн. Олон нийтэд "Эдгээр хэвлэлүүд Оросын эсрэг, гадаадын захиалгаар ажилладаг" гэсэн ойлголтыг төрүүлж, итгэлийг нь сулруулсан. Ингэснээр Төрийн санхүүжилттэй сувгууд олон нийтийн мэдээллийн орон зайг бүрэн эзэлж, Дайны болон Улс төрийн аливаа шийдвэрийг иргэдэд эсэргүүцэлгүйгээр хүргэх нөхцөл бүрдсэн. 📌 Монгол: Худалдагдсан хэвлэл… Одоогоор яригдаж байгаа асуудлуудыг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй ч хэвлэлийн салбарын нэр хүнд хэдийнэ шороотойгоо хутгалдсан. Олон нийт сэтгүүл зүйг бүхлээр үзэн ядах хэмжээнд хүрэв. Одоо яригдаж байгаа хэвлэлүүд ямар ч мэдээлэл бэлтгэсэн итгэхгүй байх хэсгийн цар хүрээ улам нэмэгдэж байна. Харамсалтай нь сэтгүүлчид өөрсдөө энэ ажиллагаанд санаатай, санаандгүйгээр оролцож, тэмцэлдэж байгаа. 📌 Хойшдоо: Ямар нэг хууль бус ажиллагааг олон нийтэд дэлгэх, шүүмжлэл нь “Худалдагдсан, захиалгатай” гэдэг үгэнд бүдэрч, үнэ цэнгүй болно. Одоо ч ийм арга хэрэглэдэг. Гэхдээ хойшдоо илүү хүчтэй, итгэл үнэмшил төрүүлэхүйц болно. Тэгээд дураараа авирлаж эхэлнэ…
🤖 Made with AI
1
1
660
5 хоногт шалгаруулаад, шалгарсан ААН нь 30 хоногт оруулж ирнэ 🤣🤣🤣 Манай төрийн хурд, зохицуулалтыг харсан баавгай өөрөө ичээд, ичээндээ орчихлоо доо бараг 🤦🏻🤦🏻🤦🏻
1
1
287
Хүний эрх, эрх чөлөө гэж юу юм? Гудамжинд яваа хүний зураг бичлэгийг зөвшөөрөлгүй хийгээд бүллидэх юмуу? Хэн нэгнийг хэн нэгэнтэй холбож, хамаатуулах юм уу? Бусдын өмссөн зүүснийг нь шүүмжлэх юм уу? Зурагтаар харсан улс төрчөө элдэв янзаар доромжлох юм уу? Замын гол машинаа хаячихаад ачлагыг хараах юмуу? Дүрэм зөрчиж торгуульчихаад торголоо гэж бухимдах юмуу? Гудамжинд шүлсээ нулимах юмуу? Хогоо хаа дуртай газраа хаяж, овоолох юмуу? Явган хүний зам хааж ТҮЦ байршуулах юмуу? Зунжин ургуулсан тариан талбай руу нь малаа оруулах юмуу? Амьдардаг байраа төсвийн мөнгөөр дулаалуулах юм уу? Зогсоолд төлбөр төлөхгүй гээд төхөөрөмжийг нь эвдэх юм уу? Хүний амьдралыг шүүж, яллах юм уу? Эрх чөлөө, хүний эрх гэж яг аль нь юм. Иргэн, хэвлэл, улс төрч, ААН аль ч байг бүгдээрээ эрх, эрх чөлөөгөө ойлгодоггүй. Бусдын оронд өөрийгөө тавих сэтгэхүй алга. Өөрсдийнхөө ийм мангарыг үр хүүхдүүддээ өвлүүлж байгаагаа ч ойлгохгүй 🤦🏻
1
1
1
1,005