Pinned Tweet
Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гэдэг нь маш том боломжууд таны өмнө нээлттэй байгаа гэсэн үг.
Бичүүгаравтай холбогдлоо. 7 сарын сүүлч, 8 сарын эхээр худалдан авсан 70 бяруу нь эхнээсээ амьдын жин 400 кг руу дөхөж бн гэнэ. 100% бэлчээрийн аж ахуй. Оройдоо л нэг удаа нэмэлт тэжээл өгнө. 11 сарын 20 гэхэд бүх бяруугаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Өвөлжүүлэхгүй. Биед маш амар бизнес модел.
400 кг амьдын жингээс 180 кг орчим ястай мах гарна. Одоо шууд бөөндөхөд л 1 кг нь 25к-тай бн. 4.5 сая төг гэсэн үг. Зун 1.5 саяаар авсан бяруугаа 3-4 сарын хугацаанд 4.5 сая төг болгох нь. 70 бяруу худалдан авах гэж захирлаасаа зээлсэн 100 саяаа төлөөд цаана нь 200 сая төг үлдэх нь. Сарын 7.5 саяын цалинтай ажлаасаа гараад хөдөө мал дээр гарсан залуу шүү дээ. Бичүүгарав маань бас Цэрэнчимидийн дугаарыг үзээд дахин нэг шинэ санаа төрсөн гэнэ. Тэр нь өөрийн брэндийг хөгжүүлэх.
Би болохоор "#BICHUU_BEEF" гэж брэндээ нэрлэ гэж зөвлөлөө кк
Залруулга: Олон улсын олимпын хороо (IOC)-ноос Esport-н анхны олимпыг 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулахаар төлөвлөж бсан ч хоёр талын үл ойлголцлоос болж эцэслэн шийдээгүй юм бн. Ташаа мэдээлэл түгээсэндээ хүлцэл өчье.
Гэхдээ л ESport нь олимпын төрөлд орох яриа хөөрөө хийгдэж эхэлсэн нь бодитой юм бн. Энэ бол Монголчуудад маш таатай мэдээ. CS-н дэлхийн эхний 20 багт Азиас ганцхан MongolZ баг бдаг юм бн. Бусад нь бараг бүгд Европын багууд. Европууд энэ спортод тэргүүлдэг юм бн. Хятадаас бхгүй, Японоос бхгүй, Энэтхэг, Солонгосоос бхгүй. Монголчуудын яалт ч үгүй дайчин удам нь бдаг л бх нь.
572
Америкийн нийт ард иргэдийн амьдралд бензиний үнийн өсөлт, бусад хэрэглээний барааны өсөлт хүндээр тусаж үр дүнд нь Трампын Бүгд Найрамдах нам энэ удаагийн 3 сонгууль (Сенат, Доод Танхим, Мужийн захирагч)-д 3-ууланд нь ялагдал хүлээв. Бэлэн мөнгө амлаад ч барсангүй.
536
Хар Чингис бну, шар Чингис ямар үнэтэй вэ, морьтой Чингис нь арай үнэтэй юм, Чингисээр нэг дүүргэчих, таван Чингис авъя... 🥲🥲🥲
УИХ маш чухал хуулийг батлах гэж бга юм бн. Архи, тамхинд Чингис нэрийг өгөхийг хориглоно гэнэ. Маш зөв!!!
Нээрээ бид Их Хааныхаа нэрэнд арай л хүндэтгэлгүй ханддаг шүү. Нэг Өвөр Монгол найз минь хэлж бсан нь санаанд орлоо. "...Өвөр Монголд хэзээ ч Чингис нэртэй архи гэж гарахгүй, яаж бид Их Хаанаараа архийг нэрлэх билээ, тийм архийг ч бид яаж ууж чадах билээ" гэж билээ.
ЗГ: ОТ-н ногдол ашгаар цахилгаан станцууд барина
Ард иргэд: ЗГ-т итгэхгүй тул хуримтлалын дансандаа авмаар бн
Ерөнхийлөгч: 3 их наяд төгрөгийг иргэдийнхээ дансанд хий!
ОТ: Юун ногдол ашиг???
Одоогийн байдлаар 33 улс ард иргэддээ 3-14 хоногийн хоол хүнс, ус гэртээ нөөцлөхийг уриалж. Олон улсад хувьцаанууд ч унаад, алт, мөнгөний үнэ ч унаад.
Нэг л сонин юм болоод бндаа! Юу юм болдоо?
1
438
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 3 дахь дугаарын зочноор Төв аймгийн Аргалант сумын залуу малчин Tserenchimed Unenburen уригдан оролцлоо. Өнгөрсөн жил 100 бяруу худалдан авч үхрийн аж ахуйгаа эхлүүлжээ. Өөрөө Steppe Cattle Ranch брэнд үүсгэн харилцагч нарынхаа гэрийн хаягаар хүргэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлж. Буух эзэнтэй, буцах хаягтай, эм, вакцин, антибиотикийн үлдэгдэлгүй, залуу үхрийн зөөлөн, шүүслэг, дээр нь шинэ мах нийлүүлдэгт харилцагч нар нь ч маш дуртай бга бөгөөд давтан худалдан авалт байнга хийдэг. Үхрийн махны эрэлтийн ачааллаа дийлэхгүй бснаар энэ жил үхрийн тоо хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлж.
Нэвтрүүлэг ирэх 7 хоногийн Лхагва гаригийн 21 цагаас Univision 72, DDish 33-р гарна.
Монголын хөдөө маш том боломжууд бга шүү, залуучуудаа!
3
274
Зарим хүмүүс намайг #MindTech үйлдвэрийн Баавар тэжээл-н реклам маркетингийг хийж бн гэж хараад бх шиг бн. Ерөөсөө үгүй шүү. Би бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үзэл бодолтой хүн. Үндэснийхээ ямар ч үйлдвэрлэлийг дэмжинэ, өөрийнхөө чадах хэмжээнд. Дотоодын рапс, улаан буудай, арвайг ашиглан (мэдээж дээр нь олон төрлийн эрдэс, витамин нэмэгдэнэ) малчдад тун хэрэгтэй малын тэжээлийг дотооддоо үйлдвэрлэсэн бсныг өөрийн хөтөлдөг "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгээрээ тодотгож өгсөн. Нэвтрүүлгийн үеэрээ л анх удаа сонссон. Нэг нь мөнгө төлж, нэг нь мөнгө авч хийсэн зүйл биш. Баавар тэжээлийн сайн туршлага олон хүнд хүрээсэй л гэж бодсон. Үүнийхээ төлөө би MindTech үйлдвэрээс, Мөнхжаргал захирлаас 1 ч төг авахгүй. Авбал харин энэ нь миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй. 1 ч гэсэн хүн, 1 ч гэсэн өрх ажилгүйдлээсээ салаасай гэж бодсондоо л Бичүүгаравын 3 сарын хугацаанд 200 сая төг (100 саяыг бол найдвартай хийчихээд бга) хийсэн бодит туршлагыг олонд хүрээсэй л гэж бодсон юм.
Малын буян дэлгэрэх болтугай!
Жич: Цаашид үндэсний үйлдвэрлэлийн бусад сайн туршлагуудыг ч өөрийн нэвтрүүлгээрээ дэлгэрүүлж явах болно.
1
1
334
Бичүүгаравыг бяруугаа 340-360 кг хүргэлээ гэхээр уурлаж, бухимдаж, дайрч доромжилж бга хүмүүс Булганы Канад Жеремиг бяруугаа 400-420 кг хүргэдэг гэвэл бараг боогоод үхэх үү кк
Монголчуудын маань зан л даа. Өөдтэй яваа нэгэндээ үргэлж атаархаж бдаг. Өөрийнх нь хийж чадаагүй зүйлийг бусад нь ч хийх боломжгүй гэж боддог. Тамын тогооны үлгэр. Gen Z үеийнхэнд маань харин энэ зан гайгүй болж бга бх.
Ирээдүй гэрэлтэй 🥰🥰🥰
317
С. Бичүүгаравын алдаа, оноог дүгнэвэл:
1. Энэ жилийн хувьд арай оройтсон бн лээ. 7 сарын сүүлч, 8 сарын эхээр 70 бяруу худалдан авсан.
2. Бяруунуудаа 4-5 сарын үед авбал илүү үр дүнтэй бх бж. Энэ үед бэлчээр болон нэмэлт тэжээлийг хослуулбал бярууны гүзээний хөгжилт сайн явагдана. Гүзээ нь хөгжсөн бяруу идсэн өвс болгоноо тарга тэвээрэг болгоно.
3. Бяруунуудаа 4-5 сард худалдан авбал үнэ ч хямд бн. Энэ жилийн хувьд 4-5 сард 1 бяруу 800к-1 сая төг бсан бол 7-8 сар гэхэд 1.2-1.5 сая төг болж нэмэгдсэн бнлээ.
4. Бярууны тоо толгойг 100-с хэтрүүлж хэрэггүй. 100 бярууг 1 малчин өөрөө туслах малчин авалгүй бэлчээрт нь маллах боломжтой.
5. Ус сайн өгөх хэрэгтэй. Усаар тасалж болохгүй. Үхэр хүссэн үедээ л ус ууж бх хэрэгтэй. Бичүүгарав машин дээрээ 500 литр ус ачаад бэлчээрт нь ус тавьж өгдөг бсан. Бас гүний цэв хүйтэн ус өгч болохгүй. Наранд бүлээсгэж бгад өгнө.
6. Дараа жилийн хувьд дан нутгийн үхэр гэхээсээ жаахан шилмэлийн эрлийз бяруу (герефордын 25% ч юм уу) авбал 11 сар гэхэд 430-450 кг ч татна.
7. Хашаалж бордож болохгүй. Бөөн зардал, бөөн хүн хүч, бөөн хашаа хороо, бөөн техник. Монголд бордох аж ахуй ашиггүй, хасахтай гарна. Бичүүгарав шиг 70 бяруугаа үнэгүй бэлчээрт нь явуулах хэрэгтэй.
8. Намар бүх бяруугаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Өвлийн хахир хүйтэнд өөрийгөө ч зовоож малаа ч зовоох шаардлагагүй. Өвөл угаасаа эдийн засгийн тооцооны хувьд хасахтай гарна.
9. За тэгээд ирэх жил 100 бярууны аж ахуй сонирхож бга хүмүүст зориулаад С. Бичүүгарав маань 11 сар гаргаад 1 эвэнт хийхээр тохиролцсон. Ирэх жилээс хөдөө мал дээр гарахыг сонирхож бга залуучууд ирээрэй.
Болохгүй зүйлс:
1. Шүдлэн үхэр худалдан авч болохгүй. Бяруундаа гүзээ нь хөгжөөгүй мал яаж ч их өвс тэжээл идсэн тарга тэвээрэг сайн авахгүй
2. Өвөл өнжөөж маллаж болохгүй. Өвлийн улиралд үхэр зөвхөн өвс тэжээл иднэ, жин хангалттай нэмэхгүй.
3. Хэт их тооны мал хэрэггүй. Тоо нэмэгдэх тусам туслах малчин, нэмэлт ажилтан, техник, хашаа хороо гээд зардал л нэмэгдэнэ. 1 хүнд 100 бяруунаас хэтрүүлээд хэрэггүй.
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг бүтнээр нь үзээд өөрсдөө нэг тунгаагаад үзээрэй
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаар өнөөдөр 21 цагаас гарна шүү (Univision 72, DDish 33)
С. Бичүүгарав маань сарын 7.5 саяын цалинтай дулааны инженерийн ажлаа орхиж Хэнтий аймгийн Хэрлэн суманд 70 бяруу малласан туршлагынхаа талаар ярина. Олон ч залуучуудад урам зориг өгсөн дугаар болсон бха гэж найдаж бн.
348
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн эхний дугаартаа Хэнтий аймгийн малчин С. Бичүүгаравын 70 бяруугаа 3 сарын дотор 360 кг хүргэсэн туршлагын талаар нэвтрүүлэг хийсэн. Олон ч хүн талархаж хүлээж авсан. Ерөөсөө дараа жилээс хөдөө мал дээр гарнаа гэх залуучууд ч их байв. Дургүйцэж, эсэргүүцэж, атаархаж, доромжилсон хүмүүс ч их байв.
Нэвтрүүлгийн үзэгчдийн зүгээс дараагийн нэг дугаартаа Булган аймгийн Канад үхэрчин Jeremy Thiessen-г оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирсэн. Жеремитэй өмнө нь танилцаж бсан тул холбогдож дараагийн нэг ярилцлагад орох хүсэлтээ тавьлаа. Жереми маань ч зөвшөөрлөө. Гоё ярилцлага болноо.
Жич: Жеремигээс бас асуулаа. Бяруу тухайн оныхоо 10 сар гэхэд 360 кг хүрэх нь тийм боломжгүй зүйл үү гээд. Урдаас "манай бяруу бүр 420 кг ч хүрдэг" гэж бн. За тэгээд Жереми орсон дугаар их сонирхолтой болноо!
5
432
Нутгийн бяруу 370 кг татаж бн. Наадмын дараа анх ирэхдээ 100 гаруй кг л татаж бсан. Дахиад 1 сар бэлчээртээ явна. Бараг 400 кг дөхчих бха. Ястай гулууз нь 200 кг давна. Он гаргаад махны үнэ өсдөг үеэр 25к-р зарвал 5 сая төг, 30к-р зарвал 6 сая төг болно. Бөөний үнэ. Одоо л гэхэд бөөний үнэ 20к давсан бга.
Наадмын дараа 1.5 сая төг-р авсан бяруугаа 5-6 сая төг болгох ийм боломж бн шүү л гээд бга шүү 🥳
Жич: Нэмэлт тэжээлийн зардал 1 бяруунд 200к төг л гарч бн гэсэн
Англиар "Haters gonna hate" буюу атаархагчид атаархаж л бдаг, битгий тоо гэсэн үг бдаг. Манайхаар бол "Жингэр ноход хуцаж л бдаг, жингийн цуваа явж л бдаг"-тай ойролцоо юм уу. Зун 100 гаруй кг-тай бяруу худалдан аваад 3 сарын дотор 360 кг хүргэсэн Хэнтий аймгийн малчин С. Бичүүгаравын талаар нэвтрүүлэг хийтэл haters-ууд барьж идэх нь ээ кк (Монгол хүний цусанд бдаг зан л даа, хэцүү2)
Эхний жинлэлт дээрээ алдаа гаргасан бнлээ. Хотоос тавцан жин аваад очтол тэрэн дээр зогсдог бяруу гэж бхгүй юм билээ. Дийлдээгүй. Алуулахаа шахсан кк. Тэгээд хотоос дахин зориулалтын жин аваачиж жинлүүллээ. 364 кг татаж бн. Энэ нөхөрт бид "Аашт" гэсэн нэр өгсөн. Тавцан жин дээр жинлэх гээд 2 цаг ноцолдоод дийлээгүй. Ааштай гэж жигтэйхэн, хүчтэй гэж жигтэйхэн.
За тэгээд одоо бодит зургыг нь бодит жинтэй нь орууллаа шүү. Битгий hate хийгээд бгарай (уур биеийг зовооно гэгчээр та өөрийгөө л зовоогоод бга шүү кк)
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засгийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаар энэ Лхагва гаригийн 21 цагаас шүү. Хэнтий аймгийн Хэрлэн суманд очиж хийсэн нэвтрүүлэг. Таалан соёрхоорой 🥰
Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин С. Бичүүгаравын энэ зун Наадмын дараа худалдан авсан нутгийн бяруу. Анх ирэхдээ 100 гаруй кг татаж бсан бол одоо 360 орчим кг татаж бга. Бодит зураг шүү. Дахин 1 сар бэлчээртээ явна. Ингэхэд бараг 400 кг руу дөхнө. Баруун аймгуудын соёолон үхрийн жин гэсэн үг.
Бэлчээрээсээ орой ирэхэд нь уураг, эрдэс, витамин, пробиотикоор баялаг нэмэлт тэжээл өгнө. Нэмэлт тэжээл идсэн үхрийн үс нь хүртэл гялтганаж сорлоод гоё харагддаг юм билээ. Ус сайн өгнө. Бичүүгарав зуны ид халуунд машинаараа ус зөөж бэлчээрт нь тавьж өгч бсан бнлээ. Жин нэмэхэд ус хамгийн чухал. Бас худгийн цэв хүйтэн ус өгч болохгүй. Жаахан наранд бүлээсгэж бгад бяруундаа усыг нь өгдөг бсан гэж бсан. Маллагаа хамгийн чухал. Үхрэндээ нэмэлт тэжээл ч өгөхгүй, усыг нь ч хангалттай өгдөггүй бж Монгол бяруу 300+ кг хүрэх боломжгүй, манай бяруунууд тийм жинд хэзээ ч хүрч бгагүй...гэдэг нөхдүүд шүлсээ үсчүүлэхээсээ өмнө өөрсдөө нэгийг тунгаана бизээ. Бусдын амжилтад атаархлаа гээд та өөрийгөө л зовооно. Харин ч "олзыг олуулаа" гэдэг шиг шилдэг туршлагаа бусдад түгээж буй хүмүүсийг үзэн ядах биш харин ч туршлагаас нь сураад авахыг бодооч. Тэр л танд хэрэгтэй.
За тэгээд зураг хөрөгтэй нь орууллаа шүү.
















