♐ Ariukaa ♐ retweeted
#ХУЛГАЙЛАГДСАН_ХАРИУЦЛАГА
‼️Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог!
👉Эх орныг минь шулж мөлжсөн авлигачид, тонуулчдаасаа сална гэж Ардын намын дарга амласан.
👉Амлалтаа биелүүлэхийн тулд юу хийв? Хэнд хариуцлага тооцов? Ямар үр дүнд хүрэв?
👉Цалин багатай, цаг наргүй зүтгэдэг цагдаа залууг 500 мянган төгрөгийн хэрэгт торны цаана суулгаж байгаа юм бол татвар төлөгчдийн мөнгийг их наядаар нь залгиж, бэрд шиг гэдсээ дүүргэсэн тонуулчдад хэзээ, ямар шийтгэл ногдуулах вэ?
👉Хариуцлага зөвхөн эрх мэдэлгүй, ар талгүй хүмүүст үйлчлээд, эрх мэдэлтэй, ар талдаа намтай хүмүүст үйлчилдэггүй юм уу?
‼️ Авлигачидтай нялуурч суух цаг биш. Хулгайлагдсан хариуцлагыг нэхсээр байх болно!
♐ Ariukaa ♐ retweeted
Ж.Баярмаа: Саяхан 500 мянган төгрөгийн авлига авсан цагдаагийн алба хаагч ял авлаа. "Хар дарсан зүүд мэт энэ хулгайтай тэмцэнэ" гэж та энэ бичлэгт хэлжээ. Танай хулгайч нарын хариуцлага хаана байна вэ? Намын гишүүд болохоор ялгаварлаж үзээд, байлгаад байгаа юм уу?
♐ Ariukaa ♐ retweeted
Татвар төлөгчдийн мөнгөний задаргааг нууж яг яах уу⁉️
УИХ-ын 32 гишүүн өргөн барьсан “Төсвийн зарцуулалтыг ил тод болгох” хуулийн төсөл өнгөрсөн баасан гарагт чуулганаар 52:38-аар унасан.
Иргэдийн мэдэх эрхийн эсрэг санал өгсөн гишүүдийн нэрс
Хамт өргөн барьж, гоё юм ярьснаа буруу хараад эсрэг кноп дардаг гишүүд‼️
1. О.Батнайрамдал
2. Б.Баярбаатар
3. М.Ганхүлэг
4. Л.Соронзонболд
5. Г.Лувсанжамц
Жич: Ард түмний дуу хоолой гэж эндүүрдэг Нара гишүүн тань төсөв батлах чухал үеэр ямар ч шийдвэрт нөлөөлөхгүй хэрнээ төсвийн мөнгө үрж гадаад айлчлалд зугаалж явж таарсан хэдэн гишүүний нэг. Дэмжиж кноп дарсан гэж эндүүрэв дээ!
Эх сурвалж: парламент.мн
♐ Ariukaa ♐ retweeted
Нийтдээ 350 сая орчим төгрөг хэрэг болохоор байгаа гэсэн. Та бүхэн мөнгө хандивлаж амжихгүй бол ядаж Repost хийгээд өгөөрэй манайхаан.
♐ Ariukaa ♐ retweeted
Хамгийн аймшигт тоо бол
Монголбанкнаас шинээр гаргасан мөнгө М2: 57 ихнаяд ₮ хүрч +30% өссөн!!!
Цөөн байгаа барааны хойноос энэ их мөнгө уралдан хөөцөлдөж юмын үнийг өсгөх нь гарцаагүй..
♐ Ariukaa ♐ retweeted
Оросуудын харгислалаас зугтаж үндсээ бараадан ирсэн буриадуудыг араас нь ирж өширхөн хомроглон устгав. capitalism.mn/?p=3296
♐ Ariukaa ♐ retweeted
Надад хахуул өгсөн гээд шууд хэлж л байдаг юм байна даа. Амар юмаа.
Хэн ч хэнд ч үнэгүй юм өгдөггүй юм. Тэр тусмаа ийм том хаусыг зүгээр өгсөн гэнэ үү ???
♐ Ariukaa ♐ retweeted
МАН-ын өнөөгийн зөрчил Оросын эрүүгийн ертөнцийн «понятия»-тай төстэй юу?
Оросын эрүүгийн ертөнцөд «Воры в законе» буюу хулгайчдын дээд зиндаа, «авторитет» буюу бүлэглэлийн толгойлогч, «блатные» буюу ойрын хүрээлэл гэсэн шатлал бий. Тэдний харилцааг албан ёсны хуулиас илүү «понятия» хэмээх бичигдээгүй дүрэм зохицуулдаг.
Энэ бүтцийг өнөөгийн МАН-ын дотоод тэмцэлтэй харьцуулахад маш төстэй дүр төрх ажиглагдана.
- «Воры в законе» - Дархлагдсан эрх мэдэлтнүүд(Нүүрсний хулгайчид өнө хүртэл шийтгүүлсэнгүй)
- «Авторитет» - Фракцын толгойлогчид(МАН-д бий)
- «Блатные» - Ойрын хүрээллийнхэн. Эрх мэдэлд ойр байснаараа давуу боломж эдэлнэ(Цүнх баригчид)
- «Суки» - Бүлгийн дүрмийг зөрчигчид. Оросын эрүүгийн ертөнцөд хуучин дүрмээс урвасан гэж үзсэн хүмүүсийг ингэж нэрлэдэг байв. Харин нам дотор авлига, нүүрсний хэрэгтэй тэмцэхээр дуугарсан нэгнээ дайсан мэт үзэж, шахан зайлуулж байгаа.
- «Сходка» - Бүлэглэлийн зөвлөгөөн. Хэнтэй эвсэх, хэнийг зайлуулах, эрх мэдлийг хэрхэн хуваарилахыг тохиролцдог. Саяхан Булганд ийм уулзалт болж хэвлэлээр нэг бичсэн.
Гэхдээ намын дүрэм Үндсэн хуулиас, бүлгийн үнэнч байдал шударга ёсноос, даргын эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж эхэлбэл тэр байгууллагын үйл ажиллагааны зарчим эрүүгийн ертөнцийн бичигдээгүй дүрэмтэй улам төстэй болно.
Монгол Улсыг хууль удирдах ёстой болохоос Бүлэглэлийн тохиролцоо огт биш!
♐ Ariukaa ♐ retweeted
Ж.БАЯРМАА: Туул голоо хамгаалан тэмцэж, шүгэл үлээсэн иргэн Г.Уянгын эсрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн 500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь SLAPP-ын сонгодог шинжтэй үйлдэл! Эрх мэдэлтнүүдэд 500 мянган төгрөг мэт санагддаг байхыг үгүйсгэхгүй ч 500 сая төгрөг бол жирийн хүний ой тоонд оромгүй асар их мөнгө!
SLAPP гэдэг нь олон нийтийн оролцооны эсрэг стратегийн нэхэмжлэл буюу нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэдийг шүүхээр дарамтлах, залхаах, дуугүй болгоход чиглэсэн ажиллагаа юм.
Энэ бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөнд халтай, ардчилалд тун аюултай үзэгдэл юм! Ийм жишиг хэрхэвч тогтож болохгүй!
Худал удаан ч үнэнд гүйцэгддэг гэгчээр АТГ уг албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, хамаарал бүхий компаниуддаа төрийн 20 орчим тендерт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлаар шалгаж байгаагаа мэдээллээ!
Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслөө УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ үү! Түүндээ SLAPP буюу иргэдийг шүүхээр дарамтлах стратегийн нэхэмжлэлийг хориглох, түүнээс хамгаалах зохицуулалтыг заавал тусгана уу!
Шүгэл үлээсэн иргэнээ бус, шүгэл үлээхэд хүргэсэн зөрчлийг шалгадаг төртэй болъё!
@bayarmaaju
♐ Ariukaa ♐ retweeted
Иргэн:
😔💔😢 ҮНЭХЭЭР АРГА БАРЖ, ТЭВЧЭЭР БАРАГДАЖ ДУУСАЖ БАЙНА... 😭🥀
⛽ 10 хоногийн өмнө машины бензин дуусаж, нэг ахаар колонк хүртэл чирүүлж хүргүүлж дахин пажёро гэх машины ард (пажёро клубын гишүүн гээд үеийн залуу байсан) чирэгдсээр литр нь 5,000 төгрөгийн үнэтэй евро-92 гэгчээс 7,6-хон литр бензин авсан юм. 😔💸 (Байгаа мөнгөндөө авсан.)
Тэр хэдхэн литр бензинээрээ ажил, гэр хоёрын хооронд явж, ус 💧, нүүрс 🪨🔥ээ авч, зах орж 🛒, гэрийнхэндээ ганц хоёр кг мах 🥩 залгуулах гэж хичээсээр тав хоногийн дараа дахиад бензингүй боллоо. 😭
🏚️😞 Ингээд машинаа нэг айлын хашаанд бараадуулж орхиод, өнөөдрийг хүртэл бензин авч чадалгүй явж байна. Ажилтай учраас өдөржин очерт зогсож чадахгүй. 😔
Ажил тараад очих гэхээр 3-5 км үргэлжлэх урт дараалал угтана. ⛽🚗 Тэр урт очерт зогсох гэж байгаад бензин маань дуусчихвал дахиад хүн гуйж, машинаа чирүүлэх хэрэг гарна. 😢 Өмнө нь тусалсан хүмүүст хүртэл дахин төвөг удах вий гэхээс сэтгэл өвдөж байна.
😢💔 Хүн чинь зүгээр л амьдралаа авч явах гэж ингэтлээ зовох ёстой юм уу? 😭
Би баян тансаг амьдрал хүсээгүй ээ. Зүгээр л ажилдаа явж, гэртээ харьж 🏡, ус нүүрсээ авч, гэрийнхэндээ хоол хүнсээ бэлдэж, маргаашийнхаа амьдралд санаа зоволгүй үргэлжлүүлэхийг хүссэн юм.
🇲🇳😔 БИД ТАНСАГ АМЬДРАЛ ХҮСЭЭГҮЙ. ЗҮГЭЭР Л ХҮН ШИГ АМЬДРАХ БОЛОМЖ ХҮСЭЖ БАЙНА. 😢💔😭
🇲🇳😭 Яагаад эх орондоо, төрсөн нутагтаа, хөдөлмөрлөж амьдарч байгаа бид энгийн амьдралаа авч явахын тулд хүртэл ингэж зовж шанлах ёстой юм бэ?
♐ Ariukaa ♐ retweeted
Эдгээр өдрүүдэд хүн яаж төрийн албанаас тэрбумтан болдог бн аа л гэж бодов. Эгч нь Солонгосоос ч тэрбумаар нь явуулсан л гж бсн. Бид ч бдг л мэдээ сонсож буй мэт бдг болж. Хууль хяналтын байгууллагынхан нь сохор, дүлий л... Хаа хаанаа их амар болж дээ. Цайрчихсан. #бодол
Юмны үнэ тэнгэрт хадаад, бензин тос олдохгүй нийтийн тээвэр хүрэлцэхгүй. Гадаа хүйтрээд бхад дарга нарын тансаглал орд харш яригдаад бдаг. Тэсрүүл тэсэрчих гээл бна даа
♐ Ariukaa ♐ retweeted
Abraham’s books др pre-order зарлагдсан бна.
Глобал дистрибюшнэр -р Абрахам бүүкс ажиллаж бгаа тул дэлхийн нэлээд олон орноос шууд авч болно🤗
abramsbooks.com/product/drea…
♐ Ariukaa ♐ retweeted
З.Ананд: Италид эзэмшсэн мэдлэг, туршлагаараа Монголын анхны пүүзний брэндийг бүтээж байна isee.mn/n/96505



























