BATENGINEER retweeted
Аа, юм л бол “постоо устга, шалгуулна, цагдаад өгнө, уучлалт гуй” гэж хэлж орж ирдэг боллоо.
Гэтэл надтай яг адилхан бодож пост хийсэн хүмүүс өчнөөн л байна шд.
Тэр бүхэнд яг энийгээ хэлж, адилхан шалгуулж байгаа юм уу?!
Би ганцаараа цоо шинэ нээлт хийсэн юм шиг зүйл яриад байгаа юм уу? Үгүй биз дээ.
Заримынх нь бүр доромжлол, муухай үгсэд огт дургүйцдэггүй хэрнээ яагаад миний постонд л эмзэглээд, эгдүүцээд байгаа юм?
Нэг пост хийхээр л гүтгэлээ, харлууллаа ваасссс…
Д.Нацагдорж : Соёлыг гайхав
Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж газрын хөрсийг чийгтүүлэн, өсөх төлжих ногоонд шимийг эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг шавхайдан дүүргэх нь хайрлалтай.
Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарыг хашигнах бүр түүний уур хүрнэ. Лувсан хэдийгээр өсөх наснаас үхэр тэргээр нөхөр хийж, эзгүй талаар гэр болгож дадсан боловч хөөрхий зайлуул, хүний үр тул амрах цадах цагийг юунд үл хүснэ. Арван гурван наснаас тавин зургаан насыг хүртэл Шарын гол, Улаанбаатар хоёрын хооронд Дагвын өвсийг зөөж , Балдангийн түлээг тээсээр өдий хүрсэн тул зам дахь уул, давааг ч андахгүй энхэл донхлыг ч эндэхгүй, нүхнээс гарч хошгирох тарвагыг ч барах таних бөгөөд нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ. Хуучин хүний яриаг ихэд сонсож, хэдэн арван жил нилээд юмыг өнгөрүүлсэн тул хөгшин толгой сүрхий хаширжээ.
Хараагийн голд хоноод, Бороогийн голд үлдэхээр явахад бага үдийн үе байв. Лувсан эрт боссондоо гансартал эвшээн, урт замд мацалхийлэн алхах нь хэдийгээр зүдүүртэй боловч, урьхан салхи өмнөөс нь зөөлнөөр үлээж, үдийн нар ууц руу төөнөхөд бас ч нэг жаргал шиг санагдана. Хэдэн үхрээ гараар нэгэнт гуядаж , амаар хэдэнтээ гуугалсаар санамсаргүй явтал, ар талд шуугих чимээ гарна. Цочин гэдрэг ажиглавал, хөтөлсөн хэдэн үхэр хэв хэвээр, дув дуугүй цувралдан явах тул, сэтгэл нь тайтгарч, цааш алхлав. Гэтэл шуугих чимээ нь улмаар ихдэж, хоосон огторгуйд хүрчигнэн хорчигноход Лувсангийн сэтгэл нь сэр хийж, нүдээ сортойн, чихээ сэрвийн, элдэв юм бодогдон, «Хаврын эхэн сард тэнгэр дуугардаггүй юмсан. Галав юүлнэ гэгч нь арай болоогүй юмсан» хэмээн санаж зүрх догдлон, дөрвөн зүг, найман зовхист ажиглавал, үүл ч үгүй, хүн амьтан ч үгүй шороо ч үгүй, тоос ч үгүй аливаа байдал нам гүм, хамаг юм хэв хэвээр байтал, сонсох тутам өнөөх дуу нь улам ойртон, дээгүүр нь хүрчигнэхэд дээш харвал, харин нэг том шувуу мэт юм нисэн явна. Тэрэгч Лувсан тавин хэдэн нас хүртлээ тийм том шувуу үзсэнгүй, хэдийгээр хан гарьд гэдэг нэг том шувуу байдаг юм гэж сонссон боловч, бас энэ тивд байдаггүй гэж ярьдаг тул, адилтгашгүй, дэмий л гайхан дахин сайнаар ажиглая гэтэл, энэхүү нэг эгшинд тэртээ уулын цаана далд оржээ. Энэхэн зуур Лувсан нэг үе жигтэй болоод зүүдэлсэн ба үзсэн хоёрын алин билээ гэж эргэцүүлэн, зүгээр юмуу, хувилгаан юм уу гэж мухар сүсгийн үүднээс гайхсаар юу ч болов Улаанбаатар хотод очсоны хойно чавганц нарт ярьж, цайгий нь уух сонинтой болов гэж бодоод үхэр тэргээ гуугалан урагш явав. Удалгүй Улаанбаатар хотод ирэв. Уржигдрын үзсэнээ авгай хүүхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хүрээнд нисдэг тэрэг гэгч нэг сонин тэрэг ирсэн биш үү» гэж хүүхдүүд нь хүр хүр гэж дуурайн бархиралдаж, хөгшид нь « Сүрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь хүн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хүнтэйгээ уулзан асууж, энэхүү нисдэг тэрэг нь хүний арга ухаан эрдэм соёлын үүднээс бүтсэн болох бүхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хөдөөгийн байдалд мунхран сууж, хөдөөх заншлаар нэг насыг барахгүй, хөл хүрэх газар явж, ухаан хүрэх юмыг үзвэл эрдэм соёл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хөгширсөн тул ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хүүгээ ардын сургуульд хөөн явуулжээ.
1930 он
BATENGINEER retweeted
Баярлалаа. Би уул нь багшилж байсан, Харвардад цорын ганц Монгол tenure professor track
Дараа нь УИХГ болсон. Ховорхон хувь заяатай гэж талархаж явдаг даа
ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД АЗИ-АМЕРИК ОЮУТНУУДЫН ЭЛСЭЛТ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
АНУ-ын Харвардын их сургуулийг (Harvard University) төгссөн Монголын үе үеийн улс төрчдөөс хамгийн алдартай, томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийг нэрлэвэл Цахиагийн Элбэгдорж 2002 онд Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулийг Төрийн удирдлагын магистраар (MPA) дүүргэсэн, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2015 онд Харвардын их сургуулийн Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн захиргааны дээд сургуулийг (Harvard Kennedy School) төрийн удирдлагын магистраар төгссөн, Цэндийн Мөнх-Оргил Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд (Harvard Law School) хуулийн ухааны магистр (LL.M.) хамгаалсан бол эдүгээ УИХ-ын гишүүн Даваасамбуугийн Ганмаа Харвардын их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр доктороос өмнөх болон дараах судалгааны хөтөлбөрүүд, мөн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэнд ажиллаж байсан юм.
zogii.mn/newsm/14/2/216622
BATENGINEER retweeted
Replying to @batengineer @re_formist
Yostoi goy sanaa bnaa barilga zam yurn nuteen baigulalt hiideg buh tuhuurumj ter baitugai alh bahinaas tatvar buu av
BATENGINEER retweeted
О.Алтангэрэлийн энэ хууль хөдөлмөрч, удам дамжсан чинээлэг иргэдийн хөрөнгийг хураах тухай социалист хууль биш юм. Харин авилгаар хөрөнгөжсөн этгээдүүдээс өмч хураах тухай орчин үеийн эрх зүйн түгээмэл практикийг нутагшуулах хууль. Ийм асуудлыг шийдсэн novel case (шүүхийн пресидент) бдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь The Attorney General for Hong Kong v Reid [1993] UKPC 2 гэдэг кэйс. Авилгач түшмэл авилгаар цуглуулсан мөнгөөрөө Шинэ Зеландад үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн бсан бдаг. Өмчийн эрх зүйгээр бол тус ҮХХ нэр дээрээ бүртгүүлсэн хүний хууль ёсны өмч болдог (Torrens зармаар). Хонг Конгийн хуулиар авилгаар авсан хөрөнгө төрийн өмч бдаг. Ингээд авилгаар авсан тэр ҮХХ төрийн өмч болохыг нотлох хэрэгцээ гарсан. Court of law-д үүнийг шийдэх боломжгүй бсан. Харин Equity court тухайн этгээд төрийн өмчийг constructive trust буюу арга буюу нөхцөлдөн үүссэн трастын дагуу түр хадгалж бсан гэж шийдсэн бдаг. Ингээд уг хэрэг Хонг Конгийн төрийн талд шийдэгдсэн. Энэ кэйс олон улс орнуудад авилгалчдын зүсийг нь хувиргаж хадгалсан авилгаар бий болсон хөрөнгийг хураан авах гол case law болсон бдаг. Манай улс common law биш гэдгээрээ түрээ барьж авилгалчдын хөрөнгийг хураахгүй орхих буруу. Дээрх кэйсийг эх газрын эрх зүйтэй улс орнууд ч авилгачдаас зүй бус орлогыг нь хураахад өргөн хэрэглэж олон улсын шүүхүүдэд заргаа авч, бас өөрийн улсдаа хэрэглэх ижил зарчмуудаа хуульчилж авч бгаа. Иймд @oaltangerel-н хуулийг УИХ заавал хэлэнцэн батлах нь зөв гэж бодож бн.
BATENGINEER retweeted
Мөнгөтэй улс биш, минеральтай улс ч биш харин багажтай улс л хөгждөг. Баруун бол багажтай хүмүүсийн л нийгэм. Хөдөлмөрийн багаж, тоног төхөөрөмжний импортын татварыг тэглэ, дотоод худалдаанаас нь НӨАТ бүү ав. Орж ирсэн багаж бүр ажлын байр үүсгэж татвар төлөгчийн тоог нэмдэг юм!
BATENGINEER retweeted
Олон жил суудалдаа удсан албаны хүмүүс зайлах цаг нь дөхөөд ирэхээр маш идэвхитэй болдог. Тэд зогсоо зайгүй ямар нэгэн төсөл хөтөлбөр санаачилж, тушаал шийдвэр үзлэг шалгалт бужигнуулж гадаад дотоодын хамтын ажиллагаа эхлүүлнэ. Тэр бүхнийхээ фокал пойнт нь болж аваад хэрэв халж соливол бүх ажил нурах мэт сэтгэгдэл удирдлагадаа төрүүлдэг. Ийм хүмүүс ялангуяа сайд засаг нь ойр ойрхон солигддог яаманд олон тааралдана. Тэд сайд сайдын шилийг харах, албан тушаалдаа үлдэж хөгжил дэвшил бүрд гай болох (гай болох нь нэмэр болохоос илүү ашигтай, яагаад гэвэл гай саадыг арилгахын тулд авилга өгдөг) ганц эрмэлзэлтэй бдаг. Ийм хүмүүс манай салбарт ч бий. Тэдний оролцоогүй юм гэж бхгүй. Гэхдээ бас тэдний үүсгэсэн саадгүй юм гэж бхгүй. Үе үеийн сайдуудын тархийг базаад бүүр сурчихсан. Ингэсээр бгаад төрийн албаны хамаг болзлыг хангасан нэг л чухам ховор мэргэжилтнүүд болно. Яг үнэндээ олигтой мэйл бичиж чадахгүй, ирсэн мэйлээ уншаад ойлгож барахгүй. Яагаад гэвэл яаманд шигдсээр бгаад боловсролоос таг хоцорчихсон. Харилцааны хувьд авах юм бхгүй. Мэдлэг кругозор бол бүүр нойл. Тэдний толгойлж орсон гадны хүнтэй уулзсан уулзалтанд ороход нүүр зүгээр л өмөрч унана. Ичмээр тэнэг юм яриад орчуул гэж шахана. Төрийн албаны шинэчлэл хийж боловсролтой шинэ залууст орон зай гаргахгүй бол ямар ч бадрангуй зорилттой нам гарч ирээд иймэрхүү клеркүүдийн саварт нам базуулаад дуусдаг. Яг үнэндээ Монголыг МАН ч биш, АН ч биш, төрд он жилээр өнө шигдсэн 10К-15К клерк л залж бн. Тэд хэзээ ч зөв залахгүй. Төрд хийгдэж бгаа transaction бүрээс тэдэнд заавал хувь ноогдож бдаг. Авилгал бол улс төрийн үзэгдэл биш. Авилгал бол төрийн хүнд суртлын үзэгдэл. Хэрэв бүх хууль дүрэм стандартаа биелүүлээд ч ажил бүтэхгүй саатаад бвал ард нь ямар нэгэн авилга шаналгасан дунд шатны клерк л бж бдын. Төрийн албаны хуулиа шинэчилж, төрийн албаны шалгалтаа өөрчил. Зүгээр л зөв бичгийн (цээж бичгийн) шалгалт, Англи хэлний тесттэй ав. Ингэвэл төрийн конторууд маш олон паразитаас сална.
BATENGINEER retweeted
Казакстанд 13 настай охиныг тэмцээн дээр гаргасан алдааных нь төлөө дасгалжуулагч нь цохиж авсан байна. Бичлэг ч тэр даруйдаа хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тархаж хүмүүс уур бухимдлаа илэрхийлж эхэлснээр дасгалжуулагчийг багаас нь хөөж 2 жил эрхийг нь хассан гэнэ дээ ...
على الرغم ما حدث لها، عادت الفتاة المسكينة لإكمال اللعب وكأن شيئا لم يحدث:
خلال بطولة للفتيات لكرة الطائرة في كازخستان، ارتكبت لاعبة (13 عام) خطأ اثناء المباراة، فأستدعاها مدربها وكان غاضب، اعتقدت في البداية انه يريد توجية تعليمات لها، لكن..
الفتاة رغم ذلك اكملت المباراة بعد ان واسوها زميلاتها. بعد اللقاء حدث غضب واسع في كازخستان وقررت ادارة الرياضة ايقافه لمدة سنتين، كما أنهى ناديه خدماته
ولم ينتهي الامر هنا، تدخلت الشرطة وبدأت توجيه تهم له وفي انتظار محاكمته
اكثر شي ازعجني عودتها للعب وكأن ما حدث امر طبيعي، تخيل حجم الخوف وتقبل الاهانة امام الجميع، يلزم فحص المدربين نفسيا وسلوكيا قبل السماح لهم بالتدريب
Нам бол төрийн эрх авах зорилготой үндсэн хуулийн субьект. Иймд намын үйл ажиллагаанд төрийн шалгуур үйлчлэх ёстой. Намын бүх шатны шинэ хуучин удирдлагууд ХОМ мэдүүлдэг болох ёстой. Намын дотоод сонгуулийг сонгуулийн хуулиар зохицуулах хэрэгтэй. Намын дотоод сонгуульд мөнгө тараах нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн шд. Сонгуульд ялаагүй ч "тэмцэл" хийсээр бгаад баяждаг намын дарга нарын ХОМ-г хармаар бн шд
Replying to @batengineer
Монгол улс тийм их инженертэй+Тийм их баян улс уу? Нисэхийн салбарт 30+ жил бэлтгэгдэж+Хэдэн тэрбумын оюуны ХО хийсэн+Салбарын инженерээ гадуурхаж+Субьектив өнцөг гаргаж байдаг Оройгүй Дүнкүү Чяцага+Болон түүний хамтрагчид бж д!
2014 онд намайг А.Гансүхийн гомдлоор 461-д хориход З.Энхболд УИХ-н дарга блаа. Гансүх ЕС-д хөөгдөж сайдаасаа огцронгуут тэрээр Гансүхийг зөвлөхөөрөө хажуудаа авсан. Гансүхийн шургаагаар надад нисэхэд ажил албан тушаал өгч болохгүй шүү гэж ИНЕГ, МИАТ-ын удирдлагуудад нөлөөлж бсан бдын. Би уг нь түүнийг яагаа ч үгүй. Гэвч тэр надад бяраа үзүүлэх сонголт хийсэн бсан. Б.Энх-Амгалан сайд бхдаа намайг МАН бус гэж илт гадуурхдаг бж билээ. Гэхдээ цаг хугацаа гэж асар шударга зүйл шүү. Zeitgeist!
З.Энхболд: Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд зохион байгуулалттайгаар боломжийг минь хааж байна‼️
Дээд шүүх 40 сая төгрөгийн торгуулийг "Зөв" гэж үзлээ, харамсалтай байна
@enkhboldz



























