Pinned Tweet
Боломжтой, хүн төрөлхтний түүхэнд үлдсэн аугаа уран баримал, хөшөө дурсгал бунхан, шүлэг дуу бүгд эрэгтэй хүнээс цорын гагцхүү хайртай эмэгтэйдээ зориулаж хийсэн бдаг. Эмэгтэй хүн харин байгалын хуулиар аль хүчтэйг нь даган амьдардаг.
This quoted post is unavailable.
Bilgee Munkh retweeted
Tsunami towers don't have empty ground floors by accident—they let giant waves flow right through 🌊🏢#Animation3D
🤖 Made with AI
Bilgee Munkh retweeted
Нямбаатарыг эх орон үнэт зүйлгүй арчаагүй новшийн гөлгөн банди гээд гоё хэллээ.Энэ хулгайчуудыг энэ эмэгтэйгээр ингэж загнуулахаар бүр нэг сайхан болчдог доо😅👏🏻🫶
Bilgee Munkh retweeted
"Асуудалгүй юм бол дуугүй шалгуул!" гэж бүлэглэл их даналздаг байсансан. Өөрсдөө шалгуулах болохоор бүгд "дэглэм" энэ тэр гэж орилоостой. Тэд өөрсдөө асуудалгүй хүнийг ч хэлмэгдүүлдэг машин бүтээснээ бол их сайн мэдээд л байгаа юм бн даа...
Bilgee Munkh retweeted
Г.Наранбаатар: Нисэх онгоцны буудал дээр гадаадад суралцахаар явж байгаа олон хүүхэд, тэднийг гаргаж өгч байгаа аав ээжүүд байна. 10 жилийн сургуулийн ширээнээс босоод оюутан болж байгаа бүх дүү нартаа энэ хэдэн үгийг зориулъя
📌Одооноос амьдрал чамд өөрөөр хандаж эхэлнэ.
1. Уурлаад, гомдоод, утсаа авахгүй байлаа гээд асуудал шийдэгддэг үе өнгөрсөн. Одооноос чи өөрийнхөө төлөө өөрөө байхгүй бол хэн ч яг чам шиг чиний төлөө байж чадахгүй.
2. Хийхийг хүссэнээ биш хийх ёстойгоо эхэнд хий. Чамайг бусдаас өөр түвшинд хүргэх зүйл бол авъяас биш, сахилга бат.
3. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр бүү гарга.
Ялангуяа уурласан, хэт баярласан, тэвдсэн, түгшсэн, ганцаардсан үедээ том шийдвэр гаргах хэрэггүй. Тайвширсны дараа шийд.
4. Сонссон бүхэндээ бүү итгэ. Давхар шалга.
Бусдын үг, үйлдлийг анхааралтай ажиглаж, сонсож сур. Мэдээлэл ихтэй байна гэдэг үнэн ихтэй гэсэн үг биш.
5. Зөв шийдвэр гаргахыг хүсвэл зөв хүнээс зөвлөгөө ав.
Бүгдээс асуувал бүгд өөр өөрийнхөөрөө хариулна. Харин тухайн асуудлыг мэргэжлийн түвшинд мэддэг хүнээс нь асууж сур.
6. Цаг хугацаа чиний сэтгэл санаа дээрдэхийг хүлээхгүй.
Хэцүү үед өөрийгөө хаяж болохгүй. Шаардлагатай үед өөрийнхөө төлөө босож чаддаг хүн бол.
7. Эрүүл мэнд, хүн чанар хоёроо хэзээ ч бүү алд.
Энэ хоёр дээр амьдралынхаа турш анхаарал тавь. Мөнгө, нэр хүнд, амжилтыг эргүүлж олж болно. Харин зарим зүйлийг буцааж авах хэцүү.
8. Хэнийг ч бүү дорд үз. Өөрийгөө ч мөн адил.
Хүн бүрийн амьдралд дээшлэх, доошлох өдөр бий. Өнөөдөр чи хүчтэй байж болно, маргааш тусламж хэрэгтэй болж болно. Хүн бүртэй хүн ёсоор харьц.
9. Ахмад хүнийг хүндэлж, сонсож сур.
Чи ч гэсэн нэг өдөр тэр ахмад хүн нь болно.
10. Хэрэв 18 нас хүрсэн бол нас биед хүрсэн хүн шиг өөрийгөө авч яв.
Цэвэрхэн, эмх цэгцтэй бай. Хувцаслалт, биеэ авч яваа байдал, өрөө тасалгаа чинь чиний өөртөө тавьж буй хүндэтгэлийн нэг хэсэг.
11. Цэгцтэй, ойлгомжтой ярьж сур.
Юу хэлэх гэж байгаагаа ойлгомжтой илэрхийлэх чадвар чамд хаана ч хэрэг болно. Энэ бол заавал эзэмших ёстой ур чадвар.
12. Хэлж буй үгэндээ анхаар.
Хэлсэн үг уучлагдаж болно. Гэхдээ мартагдахгүй байх нь олонтаа.
13. Хэн нэгнийг хайрлавал түүний орон зайг хүндэл.
Хайр бол өмчлөл биш. Хайрлаж байна гэдэг нөгөө хүнийг өөрийнхөөрөө байлгах эрхийг нь хүндэлнэ гэсэн үг.
14. Аав ээж рүүгээ залгаж бай.
Тэд чамайг амжилттай үед чинь ч, бүтэлгүй үед чинь ч дэмжих хүмүүс. “Зүгээр ээ” гээд ганц минут ч болов ярьж бай. Тэдэнд тэр нэг минут чинь маш үнэ цэнтэй.
15. Шинэ зүйл сур. Шинэ мэдрэмж, шинэ орчин, шинэ хүмүүсийг эрэлхийл.
Тархи цаг хугацааг шинэ зүйлээр хэмждэг. Нэг хэвийн амьдрал хурдан өнгөрдөг, шинэ зүйлтэй амьдрал илүү урт санагддаг.
16. Амбицтай бай. Гэхдээ амьдралаа зөвхөн амбиц болгож болохгүй.
Ихийг хүс. Өндөрт хүрэхийг зорь. Гэхдээ эрүүл мэнд, харилцаа, хүн чанар, дотоод амар тайвнаа амжилтынхаа төлөө бүү золиосол.
17. Суугаагаараа хүнтэй битгий гар барь. Бос, залуу дүү минь.
Хүндлэл гэдэг том зүйлээс биш, ийм жижиг үйлдлүүдээс харагддаг.
18. Өөрийнхөө төлөө амьдар.
Бусдад харагдахын төлөө биш. Бусдад таалагдахын төлөө биш. Өөртөө үнэн байж, өөрийн хүссэн амьдралаа бүтээхийн төлөө зүтгэ.
19. Эцэст нь хамгийн чухал нь хүссэн амьдралдаа хүр.
Бусдын хүссэнээр биш.
Бусдын харцаар биш.
Бусадтай өөрийгөө харьцуулж биш.
Өөрийнхөө хүссэн, өөртөө үнэн, өөрийгөө аз жаргалтай байлгах амьдралынхаа төлөө зүтгэ.
Дүү минь, чи одоо гэрээсээ хол явж байгаа ч ганцаараа явж байгаа биш.
Чамайг эндээс үдэж байгаа аав ээжийнхээ итгэл, хайр, хүлээлтийг хамт авч явж байгаа.
Дуустал нь уншсанд баярлалаа.
Харин одоо хэрэгжүүлэх л үлдлээ дээ.
Bilgee Munkh retweeted
4 сард PGL -ын 1 саяын шагналын сантай тэмцээн монголд зохион байгуулагдах болжээ🤩. Түүний дараа 5 сард бас Blast open болно. Ирэх зун монголын CS халуухан байх нь дээ. Монголз маань аварга болвол бүүр гал гал🔥🔥.
Bilgee Munkh retweeted
Хаити Улсад яг одоо айхтар цагийн байдал үүсээд буй. Гэмт бүлэглэлүүдтэй манай командлаж буй хүчин тэмцэж байтал Эль Сальвадор Улсын 2,000 цэрэг Трампаас зөвшөөрөл авсан, 4 иргэнээ аварна гээд ороод ирсэн. Үр дүнд нь бөөн уялдаагүй байлдааны ажиллагаанууд
axios.com/2026/11/10/el-salv…
Bilgee Munkh retweeted
Х.Нямбаатар дэглэмийн эсрэг тэмцэгч биш. Харин ч бүр дэглэм угсарч явсан хүний гар, хөл болж явсан хүн. Туулын хурдны замын 500 тэрбум, авто замын бродюр, явган хүний замын засвар гээд улайм цайм бидний нүдэн дээр мөнгө угааж доромжилж явсан гэдгийг мартаж болохгүй. Одоо л хаягдаад ирэхээрээ жон жон гээд тэмцэгч юм шиг жүжиглээд байгаа болохоос биш. Дэглэм гэж байдаг бол түүнийг угсрахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь тэр өөрөө.
Bilgee Munkh retweeted
Өчигдрийн БЦ-г огцрууллаа гэдэг хууль бус ажиллагааг Нянгар санхүүжүүлсэн гэв үү? Данх, Хэрээ, Нянгар, Жонхуу нар шоронд орох нь тд-хой юм чинь шаасан 125 их наядаараа яаж л бол яаж тоглышд. Улс төрийг новшийн гацаанд оруулж, улс орныг үймүүлж болох бүхнээ хийнэ. Хүүк л арчаагүй бна. Хохьчийшд. Тоглолт аахгуу, тойруулаад баахан арчаагүй новш шаацц. Б.Энхбаярынхаа эхлүүлснийг гүйцээх л бсын. Яая гэхэв.
Bilgee Munkh retweeted
Энэ хулгайч Нямбаатартай нийлээд хавьтсан бүхнээ загнаад их том байсан даа. Одоо хүний өмнөөс ганц үг дуугарч чадахгүй болж гөлийсөн төсвийн хулгайч
Нямбаатарыг сайн ажилласан түүхэн улс төрч., мер гэж шүтэж бодож явдаг бол та жинхэнэ БООЛ тавьлантай хүн гж өөрийгөө бодож яв!
Маш их татвар др зодуулж Загнуулж, доромжлуулан ажилладаг ч эзнээсээ салж чаддаггүй боолууд 1 бол эзнээ хороож эсвэл зугтдаг...
Bilgee Munkh retweeted
Google-ийн Software инженер монгол залуу: Америкт ирээд 9 жил болж байна. Энд харахад хамгийн сэргэлэн мундаг залуус нь бизнест хүч үзэж байна. Гэтэл Монголд сэргэлэн залуус маань яагаад бизнес биш, нам руу зүтгэдэг вэ?
Яагаад тэд дарга, зөвлөх, засаг, тэргүүн, сайд болохоор улайрна вэ?
Шалтгаан нь ердөө 2 үнэнд бий:
• Манай зах зээл хэтэрхий жижиг, бүх том мөнгө нь ТӨРД байдаг.
• Эрсдэл ба ашгийн харьцаа нь дэндүү гажиг.
А хувилбар: Бодит баялаг бүтээгч
• Сарын 2.5–3%-ийн хүүтэй зээл авч, өдөр бүр стресстэнэ.
• Татвар, даатгал, түрээс, цалин — сар бүрийн 1-нд цус харвах шахна.
• Валютын ханш, гаалийн гацаа — бүгдийг өөрийнхөө халааснаас төлнө.
• Алдвал: банкны хар жагсаалт, шүүхийн шийдвэр, өр шир, амьдралын сүйрэл.
Б хувилбар: Цүнх баригч
• Хувийн хөрөнгөөсөө 1 ч төгрөг гаргахгүй, банкны хүү төлөхгүй.
• Цүнх барьж дарга болоод шинэ "зөвшөөрөл", "стандарт", "журам" зохиож зах зээлийг боомилно, тэгээд тэр гацаагаа тайлж өгөх замаар хахууль, хувь авна.
• Цалин нь албан ёсоор 2.5 сая, гэтэл 2 жилийн дараа Land Cruiser 300, Зайсанд хаус, хэдэн тэрбум төгрөгийн хадгаламж.
• Баригдвал 40 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрнө. Эсвэл АНУ, Канад руу улс төрийн орогнол нэрээр гараад, хулгайлсан хэдэн сая доллараараа насаараа "хаан" шиг амьдарна.
Бизнес хийвэл эрсдэл нь чинийх, ашиг нь хамгийн сүүлд. Улс төрд орвол эрсдэл нь татвар төлөгчдийнх, ашиг нь цэвэр таных.
Утаа, түгжрэл, ядуурал, эрчим хүч 30 жил шийдэгдэхгүй байгаагийн учир энэ: асуудлыг шийдчихвэл төсөв, тендерийн бялуу дуусна.
"Монгол яагаад хөгждөггүй юм бэ?" гэж гайхдаг. Гэтэл баялаг бүтээснээс илүү зохиомол гацаа үүсгэж, мөнгө хуваарилсан нь баяждаг системд хэн үйлдвэр барих гэж нойргүй хонох юм бэ?
Таны бодлоор: Монголд өнөөдөр бодитоор бизнес хийж баялаг бүтээх нь эх оронч үйлдэл үү, эсвэл зүгээр л гэнэн явдал уу?
☕️ Өглөөний мэнд ээ!
Арабика кофены талаар товчхон:
Дэлхий даяар уудаг кофены хамгийн алдартай төрөл болох Арабика (Coffea arabica) нь зэрлэг байгальд ургадаг байсан гол бүс нь Этиопын баруун өмнөд өндөрлөг нутаг. Түүний байгалийн тархац Өмнөд Суданы зарим хэсгийг ч хамардаг. Этиопын Кэфа (Kaffa) бүс нь кофены түүх, соёлтой салшгүй холбоотой.
Арабика модны онцлог:
✔️Арабика нь мөнх ногоон бутлаг мод бөгөөд байгалийн нөхцөлд 2–8 метр хүртэл өндөр ургана.
✔️Цагаан өнгийн, мэлрэг цэцэгтэй төстэй анхилуун үнэртэй цэцэгтэй.
✔️Цэцэглэснээс хойш жимс нь ойролцоогоор 7–8 сарын дараа боловсорно.
✔️Боловсорсон жимсийг Coffee Cherry буюу кофены интоор гэж нэрлэдэг.
✔️Нэг жимсэнд ихэвчлэн хоёр үр байрладаг. Бидний кофе болгон хуурч хэрэглэдэг зүйл бол энэ үр юм.
Арабика нь сэрүүн, чийглэг, өндөрлөг газрын уур амьсгалд илүү сайн зохицсон ургамал.
✔️Далайн түвшнээс дээш ойролцоогоор 950–1,950 метрийн өндөрт ургадаг.
✔️Жилийн дундаж тохиромжтой температур 18–21°C орчим.
✔️Жилийн хур тунадасны тохиромжтой хэмжээ 1,200–1,800 мм орчим.
✔️Хяруу, хэт халуун, цаг уурын огцом өөрчлөлтөд мэдрэмтгий.
Иймээс Арабика кофег дэлхийн бүх газар тариалах боломжгүй. Байгалийн нөхцөл, хөрс, өндөршил, хур тунадас нь кофены чанар, ургацад чухал нөлөөтэй.
Өнөөдөр Арабикаг Этиопоос гадна Бразил, Колумб, Коста Рика, Гватемал, Кени, Энэтхэг, Индонез зэрэг олон оронд тариалдаг.
☕️ Яагаад Арабика кофег онцгой гэж үздэг вэ?
Арабикагийн ногоон кофены үрэнд кофеины агууламж дунджаар 0.9–1.5% орчим байдаг. Робустатай харьцуулахад кофейн багатай бөгөөд үнэр, хүчиллэг, амтны нарийн ялгаагаараа үнэлэгддэг.
Арабикагийн амтанд зөвхөн сорт бус, ургасан газрын өндөршил, хөрсний бүтэц, уур амьсгал, боловсруулалт, хууралтын арга хүртэл нөлөөлдөг.
🤎 Нэг аяга Арабика кофе бол байгаль, газарзүй, ургамлын биологи, тариаланчдын олон сарын хөдөлмөрийн нэгдэл юм.
Бид кофегоо уухдаа зөвхөн амтыг нь биш, тэр амтыг бүтээсэн байгаль, цаг хугацаа, хүний хөдөлмөрийг ч бас мэдэрч байя.
Өдрийг өөрийн дуртай кофегоор сэтгэл дүүрэн эхлүүлээрэй. ☕️
#CoffeeCulture #CoffeeTime #CoffeeLovers




























