Pinned Tweet
Л.Өлзийтөгс
Цаг хугацаанаас
Цаг хугацаанаас надад юуч үлдсэнгүйэ
Цагаанч биш харч биш болж орхив би
Цаг хугацаанаас би юугч авч чадсангүйэ
Царай зүсэнд минь зовлонч биш жаргалч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж сөрж зүтгэсэн хүн хэвээрл үлдэв
Төлөвшөөгүй хүмүүсээс ёс суртахуун хайгаад нэмэргүй. Гагцхүү ёс суртахуун нь яагаад ийм дорой бн вэ гэхээр
хариулт нь маш энгийн: Хөшигний ард ямар ч сайн хүнд адын хүсэл төрдөг. Зарим нь биеэ барьж чадна, зарим нь чадахгүй. Харин бүх хүний нүднээ ил болговол адгийн новш ч зөв үйлдэл хийхгүй бол чануулна гэдгээ мэднэ. Системийг л угсрахгүй бол хүнд найдаад бүтэхгүй нь дээ
Энэ зураг бол ёслол, төлөөлөл, харагдах гсн өнөө үеийн жүжиг. Бүрэн дүрдээ орсон гишүүн, хажууд нь хөмсөг зангидсан хүйтэн харц хөөртэй дүртэй хурц ялгаатай. Цаана өөрийнхөө кадрыг бүтээгчид. Хэн нь ч бөх рүү анхаарсангүй. Бөхийн өргөөнд байгаа ч үзэгчид өөрсдөө л "тайз" болжээ
🅱️uje retweeted
Цол медаль авах нь тэнгэрийн умдаг атгахтай дүйдэг юм бол газарт оршин буй энэ муу нийгмийн үндэсний баяр болгоныг троллдож байх хэрэг юунд байна?! Авсан өдөр чинь өөрөө тэнгэрийн баяр болдог юм бгаздэ. Цагаан сар болсон ч цагаан өнгө, ураг саднаар золгох учир начир, ёс заншил мартагдтал төмрийн бороо орж байдаг. Наадам болсон ч эрсийн хүч, хурд, төрийн ёс дэглэмийн дээрээс орж байдаг. Араас нь нэмээд нус нулимсан бороо орно. Агуулга, сэхээрэл биш авах өгөх, уралдуулах, ялах ялагдах гээд дан нисванисын хор шахна. Урлагийн тайзнаа гялалзсан шижир авьяасыг үзэж, бодол сэхээрэл хайж үзээгүй нь ч бөөн бөөнөөрөө нөгөө шар төмрийг нь шүлэнгэтэн ширтэж -Ай тэр авчихлаа арай ч дээ, ай тэрэнд өгөөч энэнд өгөөч гээд аахилаад л... нэг нэгээрээ баярлаж харагдах авч нэлэнхүйдээ асар сэжгийн. Энэ дэлхийд өөр өрсөлдөгчгүй ялзарсан, хоцрогдсон, бүүүр гаж дон тусцан байдлаа хөндлөнгөөс хэлүүлэхээр үхэх шахна. Ялангуяа урлагийнхны энэний төлөө үхэлдэн баярлах байдал бол Янжинлхам нь хаяад зугтмаар дорд бөгөөд энгэрээс нь савлах төмрүүддээ инженерчлэгдсэн боолын байдалтай. Төмрийн гаж донтой салбар нийгмийг чөлөөлнө, сэхээрүүлнэ гэж лөөлөө. Эрх чөлөө гэдэг юм төмрийг, гинжийг таслахыг хэлнэ.
Ялангуяа үндэсний агуулгат баярууд гэдэг угтаа завгүй ажиллаж амьдарч буй хүмүүс тухайн сэдвээ ойлгож хэлэлцэх өдөр байж болно. Байхгүйэ байхгүй байхгүй. Бүгд найрамдах өдрөөр бүгдээр найрамдсан үүх түүх, түүний тулд цус асгаруулсан үндэсний сэхээтнүүд, баатруудаа марттал бялайтал цол шагналын мэдээгээр зодно. Тэднийг мартдаг юм гэхэд өнөө цаг хүртэл тэднийгээ бичиг номд амьдруулж, чимээгүй хөдөлмөрлөж үндэсний оюун санааг авч яваа түүхч, Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд балиар их хэлбэр дүрс, балиар их гавьяатуудынх нь тоосонд булагдаа л сууж байдаг. Сэхээ авах сөхөөтэй амралт, үндэсний өдрүүдийг гавьяа шагналаар кодлох тусам гаж дон хүндэрсээр энэ хүрлээ. Монгол үнэхээр ганцаараа ийм балиар их нэр төр, гавьяа шагналын гаж донтой улс болоод үлдчлээ халаг гэж. Ирэх хавар энэ ард түмэнд ядаж энэ өдрүүдийг нь цэвэр цэнгэг болгоод өгчих Ерөнхийлөгч хайрла бурхан минь
Олигархийн төмөр хууль (Роберт Михельс). Аль ч байгууллага эцэстээ цөөн хэдэн хүний гарт төвлөрч, тэр цөөнх өөрсдийн байр сууриа үхэн хатан хамгаалж Бусад нь тэдний хэрэгсэл болдог. Томчуудын тоглоомд орохоосоо өмнө үүнийг мэдэж ав.
105
🅱️uje retweeted
🔥LATEST: Nvidia employees stood and cheered as Jensen Huang returned to headquarters.
“Thank you for the second chance. I’m going to be a better CEO the second time around,” Huang said.
🅱️uje retweeted
Нэг л сонин Даваа гарагийн өглөө байлаа. Энд тэнд гайхширсан хүмүүс😂😂. Эхлээд энд нэг гайхширсан хүн байна. Урт удаан хугацааны дараа хэвийн routine амьдралдаа орох гэтэл нэг л арга эвээ олохгүй. Яах билээ өглөөний цайнд өндөг шарах билүү...
"Хүний аж байдал гэдэг юмны учрыг хэзээ ч би олоогүй билээ." Дазаи
Тэнд бас гэнэт иргэн болчихсон нэг хүн Даваа гарагийн өглөө ямар нэг зарлигт гарын үсэг зурах ёстой ч юм шиг гайхширч байж таарна. Түргэдлээ, хууртлаа гэж бодож эхэлж байж магад. Гэнэт Ерөнхийлөгч болчихсон хүн ч орчин үеийн Монголын түүхэнд нэг хүний гарт хуралдсан хамгийн их мэдлийг хааш нь хийх вэ эрхбиш гайхширч байгаа байлгүй. Гэнэт сонгууль наашилчихсан намууд хэнээрээ уралдах вэ гайхаж байна. Уралдана гэж мөрөөдөөд нойргүй хоносон хүмүүс яаж дэвших вэ арга ухаан хайж байна. Экс намын дарга, Ерөнхий сайдаа эргүүлж хаанаа авах вэ, хэрхэн харилцах вэ намаараа л гайхаж байна... дээрээ суудлаа олохгүй нийгэмд дороо хэрхэн гүйх вэ хүн болгон л дор бүрнээ гайхшралтай байна.
Энэ шок, шинээр тавигдсан бодлогууд уг нь муу юм биш. Эндээс цааш хамаг юм шинэ тэнцвэрээ хайна. Шинэ тэнцвэр тогтоход урагшилсан байвал болчих юм. Урагшлахын тулд зарчим, онол, ухаан хэрэгтэй юу хэрэгтэй. Тэр нь байхгүй нөхдөд нэг арга зааж өгмөөр байна. Дээр дооргүй энэ залуу үе, хүүхэд залуусаасаа ичмээр байна. Эднээс ичих гэдэг ганцхан дүрмээр шийдэхэд л хамаг юм нэлээн өөр болно. Би лав тайзан дээр нэг үеэрээ түрэн орж ирсэн гялгар залуу үеэс ч, гудамжаар нэг үерлэж байгаа хүүхдүүдээс ч, уншигчдаасаа ч ичээд байна. Юу ч хөгжүүлж бүтээж үзээгүй, насаараа бэлэн эрх мэдэл, эд баялаг, ард түмний боломж, цаг хугацааг хувааж идсээр байгаад хоцрогдож ялзраад нохой гахай мэт болчихсон зуугаад хүн ичмээр байна. Ичээч ээ!!! Гайхаад байх юу байна. Буцах хүнээ буцаа. Ирэх нүүртэйгээ дэвшүүл. Хүүхэд залуучуудаас ичих мэдрэмж төрөхгүй бол өөрсдөө ч буц. Эд нарыг ичээж чадахгүй бэртэгчид ч бас өөрсдөөсөө ич.
Шинэ бүлгийн эхний мөр шиг Даваа гараг ажээ. Эндээс цааш ичгүүрийн тухай нэг бүлэг бичигдмээр байна, Монголд.














