Pinned Tweet
Системийн шилжилт хийсэн улс орны амжилтгүй болдог шалтгаан бол хуучин төрийг задалчихаад шинэ төрийн институцийг байгуулж чадаагүйгээс болдог гэж бичжээ, манай улсын хувьд авууштай тал нь төр бүрэн задарсангүй, парламент, сонгууль, хэвлэл, иргэний нийгэм, шүүх зэрэг засаж сайжруулж болох институцийн үндэс одоо ч байгаа нь үүний бүрэн шинэчлэснээр улс орноо дахин сэргээх боломж байна. Бидэнд аврагч биш, тогтолцоог засах манлайлал хэрэгтэй.
Unurjargal.D retweeted
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржхандад “Битгий давраад бай” гэж хэлье
Парламентаас ерөнхийлөгч сонгохыг хэзээ ч дэмжиж болохгүй, бичвэл маш олон шалтгаан байгаа, тэгээд ялангуяа энэ хүн оруулж ирж байгаа бол бүр дэмжиж болохгүй учир нь та хэзээ ч улс орныхоо сайн сайхны төлөө улс төр хийх хүн биш!
🔴Т.Доржханд: Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, шоронгийн түлхүүр атгадгийг болиулах хэрэгтэй‼️
Монгол Улс 35 жил хоёр толгойтой явлаа. Үр дүнд нь Засаг нь тогтворгүй байж, эцэстээ Ерөнхийлөгч нь буулаа
@dorjkhand_t @otgooorbis
Unurjargal.D retweeted
Д.Батбаяр: "Хэсгийн ахлагч" гэх орон тоог байхгүй болгох хуулийн төслийг баталбал жилд 20-30 тэрбум төгрөг хэмнэнэ.
Нийгмийг соён гэгээрүүлэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулсан энэ хүмүүсийг төр "үнсэхгүй" юу?С.Молор-Эрдэнэ — Дэлхийн философийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлж, олон арван ном, лекц, сургалтаараа монголчуудын бие даан, шүүмжлэлтэй сэтгэх чадвар, нийгмийн соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
Энэ хүнд ядаж шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн байхгүй юу?
Д.Энхбат — Монгол Улсад 1996 онд интернэтийг нэвтрүүлэх ажлыг удирдан, монголчуудыг дэлхийн мэдээлэл, мэдлэгийн ертөнцтэй холбож, цахим хөгжлийн суурийг тавьсан хүн.
Энэ хүнд ядаж "гавъяат холбоочин" байхгүй юу?
С.Бадрал — "Болор толь", "Болор дуран", "Чимэгэ", "Эгүнэ" зэрэг бүтээлийг баг хамт олныхоо хамт хөгжүүлж, монгол хэлийг цахим технологи, хиймэл оюуны эрин зуунд авч явах үндэс суурийг тавьсан хүн.
Энэ хүнд ядаж "гавъяат инженер" ч юмуу байхгүй юу?
Нэг нь эрдэм мэдлэг түгээж, нийгмийг соён гэгээрүүлсэн, нөгөө нь монголчуудыг дэлхийн мэдээллийн ертөнцтэй холбосон, гурав дахь нь монгол хэлээ хиймэл оюуны эрин зуунд авчирсан хүмүүс. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ямар гавьяа байгуулсан нь үл мэдэгдэх атал гавьяат болоод л байдаг, гэтэл улс орныхоо оюун санаа, технологи, хэл соёлын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан энэ гурван хүнийг шагнах болохоор монголын төр яагаад гар татаад байдаг юм бол?
Шагнах нь бүү хэл, эхнээс нь шоронд хорьж байна.
Ер нь манай төр хэнд, ямар гавьяаных нь төлөө шагнал өгдөг юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна, төрийн шагнал улс оронд бүтээсэн үнэ цэнийн үнэлэмж юм уу эсвэл эрх мэдэлд ойр явсны урамшуулал юм уу?
Германд 2 доктор хамгаалсан, оюун ухаан, танин мэдэхүйн түвшин нь энгийн хүмүүсийнхээс арай өөр түвшинд оччихсон хүнийг нэг монгол бро "жаахан тэнэгдүү л нөхөр байлээ" гэнээ...би зүгээр инээмээр л санагдлаа, өөр яах ч билээ дээ 😄
“Намайг яаж ч шийтгэсэн, буруутгаж андуурч эндүүрсэн би эх орондоо хайртай, эх орныхоо төлөө зүтгэхэд бэлэн, зүтгэхэд бэлтгэгдсэн гэж бодож байна. Иргэний Зориг Ногоон Намаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг би хүлээж байна. Би өөрийгөө Ерөнхийлөгчөөр ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.”
461-т Херо шиг гурав хоноод гонгиносонгүй, сарыг нь дуусгаж гарч ирээд “үзвэл үзье” л гэж байна 🔥
Unurjargal.D retweeted
Сингапурын үсрэнгүй хөгжлийг манлайлан удирдсан ЕС асан Ли Куан Ю ЕС болонгуутаа авилгад холбогдсон өөрийн дотны найз нам жалга бүлгийн нөхөд үл харгалзан бүгдийг н халж хариуцлага тооцож авилгыг устгасан н хөгжлийн чухал түлхэц болсон. Манай Еөк Хүрэлсүхэд тийм боломж бсн уу? Бсн. УТн ухамсарт манлайлал эх оронч зориг тэвчээр дутсан. Түүхэнд нэрээ үлдээх алтан боломжоо авилгад алдсан н харамсалтай. Сингапурын үе үеийн удирдагч мөн бас Финландын одоогийн Еөк н суурь мэдлэг боловсрол туршлага өндөр учир ухамсар ёс зүй төлөвшил н тэр хэмжээнд хөгжсөн бдг юм бн.
Монголч эрдэмтэн Кимура Аяако
“НУС, ЦЭР БА МОНГОЛЧУУД” нийтлэл
Миний хувьд шүлс хаях тун муухай санагддаг бөгөөд нус цэр бол түүнээс бүр ч муухай, соёлгүй санагдана. Энэ тухайгаа нэг танил монгол хүндээ хэлсэнд тэрбээр, “Монгол ч бас гайгүй. Чи Хятадад очиж үзсэн үү. Тэд бүр заваан” гэж билээ. Англид байхдаа монгол хүнтэй хамт гадуур явж байтал, нөгөө монгол маань сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийж хаядаг юм байна. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж түүнийг загнасан. Англичууд бидний аль нь монгол, аль япон хүн гэдгийг сайн ялгахгүй учраас бүгдийг маань япон хүн гэж бодсон бол тэрүүн шиг харамсалтай юм яаж байх вэ? Эсвэл монголчууд гэж бодсон ч байж болно. Дассан, сурсан зүйлийг тийм амархан больж чадахгүй, хичнээн хичээвч, нэг л мэдэхэд нөгөөхөө хийчихсэн байж мэднэ. Тэгэхдээ буруу муухай зүйлийг заавал болих хэрэгтэй. Монголчууд өөрсдийнхөө хээгүй зангаар бахархдаг. Зөв зүйл дээр ингэж болно.
Монголчууд сүүли жилүүдэд гадаадын олон орноор очих болсон. Тэгээд гадаад орны гудамжинд нус, цэрээ хаяж эх орныхоо нэрийг гутаах вий дээ гэж миний сэтгэл тун зовох юм. Уул нь надад нэг их хамаатай биш дээ. Гэхдээ л зарим нэг монгол хүний дургүйг хүргэхгүй байж чадахгүй нь ээ. Бас сүүлийн үед Улаанбаатарыг гадны орны зурагтаар харуулах боломж ихэслээ. Япончууд ч зурагтныхаа өмнө суугаад, монголчуудын нус цэрээ хаях “гайхамшгийг бишрэн байж” магадгүй. Тийм учраас хүн бүр эх орныхоо нэр төрийн төлөө хичээнгүйлэх хэрэгтэй бус уу.
“Баруунаас мандах наран” номоос
Эх сурвалж: 24tsagmn
Үргэлжлэл:
“Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажимхан алхана. Монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа ниймнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна. Гэхдээ өвлийг бодвол урин цагт аюул нь бага.
Яагаад монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ? Хавар болсон олон улсын бөхийн тэмцээний үеэр Монголын нэг тамирчин өөрөөсөө метр гаруй зайтай байсан хогийн сав руу нусаа маш мэргэнээр нийж оруулсан билээ. Тэгэхэд нь, үзэгчдийн суудалд сууж байсан би болон миний ойр зэрэгцэн суусан Хойд Солонгосын тамирчин, Ираны бөх, бид гурав түүнийг хараад ёстой л мэл гайхан, цэл хөхөрч билээ. Нус цэрнээс гадна шүлсээ хаяхыг монголчууд ёстой үзүүлээд өгөх юм. Нусаа гудамжинд нийж хаях гэгч Монголын уламжлалт ёс заншил болов уу ч гэж заримдаа бодогдох юм.”
Unurjargal.D retweeted
Replying to @tsbat_IT
Монголк зочилсон Солонгос проф: "ний нуугүй хэлэхэд солонгос залуучуудыг Монгол руу олноор н явуулж бх хэрэгтэй юм бн. Тэд улсаа буруу тийш хөтөлбөл, ард түмнээ бодохгүй бол ямар болдгийг нүдээрээ үзэг" гэж. Дэлхиын адгийн улс төрчидтэй орон болжээ Монгол
Х.Тэмүүжин гишүүний сэхээтэн подкастад өгсөн яриаг сонсож байхад ингэж ярив “Ардчилсан намыг алдаа гаргахад иргэд илүү харгис ханддаг, яагаад гэвэл биднийг тэгэх хүмүүс биш МАН-ынхнаас өөр гэж итгэдэг учраас итгэлийг нь алдахад өршөөлгүй дараагийн сонгуулиар хатуухан дүн тавьж шийтгэдэг” гэж.
ХҮН намд ч энэ адилхан байхгүй юу, тэднийг МАН, АН аас өөр гэж итгэж байсан, хулгай хийгээгүй энэ тэр 80 дугаар асуудал, зөвхөн сэхээтэн, боловсролтой залуус шинэ улс төр хийж, шинэ салхи орж ирлээ гэж итгэсэн чинь нөгөөдүүл нь тэр итгэлийг дааж чадаагүйд л ингэж хатуурхаад байгаа юм. Ажил хийхийн төлөө энэ тэр нөү, эхлээд энэ буруу тогтолцоог засахын төлөө явах болов уу гэж хүлээж байсан байх.
Одоо тэгээд харж л байя, сонгууль үнэн бөгөөд шударга явагддаг эсэхийг энэ сонгуулиар жинхэнээсээ харна даа.
Unurjargal.D retweeted
Replying to @d_unuru
Ганц ТВ- 5 сувгаар Соёлжоё гэсэн нэвтүүрлэг гардаг, бүх сувгууд тийм нэвртүүлэгийг өдөр бүр тодорхой цагт заавал гаргадаг болгомоор. МҮТВ ялангуяа энэ ажилд цагаа зарцуулмаар. Иргэдийн чихэнд, нүдэнд соёлжих талаар байнга хэлж өгч байж байдал дээрдэх гээд бна
Unurjargal.D retweeted
Replying to @d_unuru
Бас тв р энэ талын мэдээ мэдээлэл их цацдаг ч юмуу ер нь нийтээрээ л хөдлөхгү бол бид бүр суга үндэстэн боллоо шү яанавээ
Unurjargal.D retweeted
Replying to @d_unuru
1994 онд би Капитал сонинд "Нус цэр ба Монголчууд" нийтэлсэн.
















