Өнгөрсөн долоо хоногт Binance томоохон кибер халдлагад өртөж, ойролцоогоор $6.3 тэрбумын хөрөнгөө алдсан билээ.
Тухайлбал, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон блокчэйн шинжээчид уг халдлагыг Хойд Солонгосын төрийн санхүүжилттэй Lazarus хакерын бүлэглэл үйлдсэнийг албан ёсоор тогтоосон байна. Тус бүлэглэл эхлээд Binance-ийн нэгэн инженерийн хувийн зөөврийн компьютерт нууцаар вирус суулгаж, улмаар биржийн системд нэвтрэх эрх олж аван халдлагаа үйлджээ.
Цаашлаад, халдлагын дараа Binance зарлагын гүйлгээгээ хоёр хоногийн турш зогсоогоод байсан бөгөөд уржигдраас эхлэн үе шаттайгаар эргэн нээж эхэлжээ.
Сонирхолтой нь, зарлагын гүйлгээ нээгдсэнээс хойш хагас өдрийн дотор нийт $4.65 тэрбумын хөрөнгө гадагшилсан ба энэ нь тус биржийн нэг өдрийн хамгийн өндөр зарлагын үзүүлэлт болсон байна.
Хаалга тогшиж байна. Хүүхдүүд "Өө халлиуэнээс явжийнөө..." #гэнээ Халлиуэн чинь бараг байгууллага юм биш үү тэ? 😄😄😄
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 дугаартай автобусны жолооч Д.Эрдэнэтуяа сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой ажилласнаар нэгэн иргэний амь насыг аврахад тусалжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 29-ний өдрийн 20:49 цагийн орчимд Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт автобус үйлчилгээнд явж байх үед ард явсан жижиг оврын автомашин автобусыг шүргэсэн байна. Гэвч тухайн автомашины жолооч зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ.
Харин автобусны жолооч Д.Эрдэнэтуяа уг үйлдлийг анзаарч, автобусаа зогсоон автомашины жолоочийн байдлыг шалгахад тухайн иргэн харвасан байдалтай, ухаангүй байжээ.
Улмаар иргэнд яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан байна.
Гэрлэх санал тавьчихаад 7 хоногийн дараа өөр охинтой үерхсэн гэнэ. Энэ асуудлыг яаж шийддэг юм бэ? Оролцогч талууд бүгд 5 настай.#гэнээ 🤣🤌🏻
Солонго🌈 retweeted
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн Сонгон шалгаруулалтын хорооны шийдвэрээр Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн арбитрчаар томилогджээ.
Т.Алтангэрэл нь мөн Сингапурын олон улсын арбитр (SIAC), Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICSID), Японы Худалдааны Арбитрын Холбоо (JCAA), БНСУ-ын Арилжааны Арбитрын зөвлөл (KCAB) -ийн арбитрчаар томилогдон ажиллаж байна.
Хуульч Т.Алтангэрэл танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье.
Монголын хуульчдын холбоо
mglbar.mn/a/5742













