
Хүндлэл дуусахад харилцаа дууснаа гэж ... #clubhouse #Mona khaisandaa
Joined December 2012
- Tweets17K
- Following749
- Followers10.5K
- Likes169K
Мона💃🏼🌹 retweeted
Энэ сайд гайхамшигтай сайн хулгай хийж, татвар төлөгчдийн мөнгийг тоносон гэдэг бил үү?
Хүүк шиг ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй дээ.
Мона💃🏼🌹 retweeted
Өнөөдрөөс эхлээд иргэн Хүрэлсүхийн талаар бичихэд хязгаарлахаа болих байлгүй
Ерөнхийлөгчийн тансаг шилтгээнүүд, 0001 дугаартай үнэтэй автомашины цуглуулга, Бодиос авсан гэх хэдэн сая ам.долларын авлигын асуудлыг хөндөж ярьсан Нямбаатарын лайваас таслан авч, тайлбартай видео хийсэн Түшигийн бичлэгийг Facebook-тээ хуваалцтал гадаад хаягаас зохиогчийн эрхийн гомдол гаргаж, блоклууллаа!
Бүр видеогоо устгахгүй бол Facebook хаягийг чинь хязгаарлана, хүртээмжийг чинь бууруулна, цаашлаад устгах хүртэл арга хэмжээ авна гэсэн анхааруулга ирж байх юм.
Юу ч болоод байгаа юм? Одоо бүр Ерөнхийлөгчийн тухай шүүмжилж, асуулт тавьж, олон нийтийн эрх ашигт хамаарах асуудлыг хөндөж ч болохгүй болчихсон юм уу? Бид яг ямар гээчийн нийгэмд амьдраад байна вэ? Төрийн тэргүүний хөрөнгө чинээ, тансаг хэрэглээ, авлигын гэх асуудлыг хөндөж ярьсан мэдээллийг хуваалцах нь хүртэл хориотой, гэмт хэрэг шахуу болчихсон юм уу?
/Жич; ганц энэ удаад гарч байгаа асуудал биш. Хүрэлсүхийн талаар бичих бүрт Метагаас элдэв төрлийн анхааруулга ирж бичлэг зураг зэргийг нь цаанаасаа автоматаар устгадаг болоод удаж байна. Хүрэлсүх яг хэн юм бэ? Өөрийгөө хойд Солонгосын Ким Жон У гэж бодоод эндүүрээд байгаа юм биш биздээ!!!🤢/
Цахим яам, харилцаа холбооны зохицуулах газар, ЦЕГ зэрэг байгууллагууд МЕТА-тай улс төрийн чиглэлээр ийм муухай бохир арга замаар, хүмүүсийн улс төрийн үзэл бодлыг хавчин шахсан байдлаар хамтран ажиллахаа болиоч ичээч!!!
Мона💃🏼🌹 retweeted
Ингэж долоогоод АН аас нэр дэвшихгүй боллоо. Алтанхуяг, Гантөмөр 2 үлдлээ.
Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн нэр төрийг хуулиар хамгаалсан байдаг. Яагаад энэ хууль хэрэгжихгүй байгаа юм. Нам дамнасан бүлэглэл бий болсон. Гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байхад Монгол төрийг самарч байна. Энэ мангасууд чинь тань шиг ажлаа өгөөд явж чадахгүй.
Төрийн ордон /2026.11.19/
Мона💃🏼🌹 retweeted
ТОМ АХ өнөөдөр Их тэнгэрийн аманд байрлах Хан-Уул хэмээх харшаасаа Бага тэнгэрийн аманд бариулсан баахан хэл дагуулсан харш руугаа нүүнэ.
Түүнийг долоож гүйлддэг байсан мянга мянга Долдойнуудын тоо яг энэ мөчөөс 100 хүрэхгүй болж цөөрнө.
Утас нь дуугарах нь битгий хэл утсыг нь авдаг хүн сүүлдээ ховор болно.
Ширүүн харц, зуулттай хоолойноос айн ширвээтдэг хүн аажимдаа үгүй болно.
Гэхдээ ТОМ АХ энэ бүхнийг тэвчин зүгээр л тэр чигээрээ гавьяандаа суучихвал энэ хүний нэр төр энэ чигээрээ байсаар түүхэнд үлдэх байх.
Эр зоригтой шийдвэр, нэр төртэй ажлаа өгсөн зэрэг нь хожим сайны жишээ хэмээгдэн яригдахыг ч үгүйсгэхгүй.
Жамбын Батмөнх агсан Төрийн тэргүүнээс буусныхаа дараа тэрэгтэй усаа өөрөө зөөж, тэтгэврийн хэд нь амьдралд нь хүрэлцэхгүй тунчиг хэцүүхэн байсаар өнгөрсөн гэгддэг юм. Тийм зүйлийг ТОМ АХ хэзээ үзэхгүй ээ. Насан туршдаа сайдын цалин авна. Дипломат паспортоор хангагдана.
Ядаж л танд орд харш, олон тансаг машин, олон тэрбумын хадгаламж байна. Одоо сайхан амраарай. Битгий эргэн ирээрэй.
Сүнс хоргодсон аятай эргэн хурган ноцвол Н.Энхбаяр лугаа нэр төргүй, үнэ цэнгүй новшийн өвгөн хэмээгдэн дуусах нь баараггүй хэмээн би бодном.
Мона💃🏼🌹 retweeted
… анхаарал татсан гурван зүйл.
Үндсэн Хуульд Өөрчилөлт оруулхыг шаардав.
Гудманд жагсаал зохион байгуулхаа мэдэгдэв.
Нямбаатарыг Хуулиас урьтаж ял тулгав.
Мона💃🏼🌹 retweeted
Монгол, Оросын сэтгүүлчид чууллаа zms.mn/a/105574
Одоо хэрэггүй ээ. Баярлалаа 👍☘️
Манай Топорын нэг л юм үнэхээр хачирхалтай санагдаад болдоггүй ээ!
Хүн гэдэг амьтан ямар нэгэн сайн муу шалтгааны улмаас аливаа зорилгоосоо ухарч няцах асуудал гарч болно л доо. Гэхдээ ДӨРВИЙН ДӨРВӨН УДАА АЛБАН ТУШААЛАА ОРХИНО гэдэг сэтгэлд жихүүдэс төрүүлээд болдгуа!
Анхны удаад нь ойлгоё!
Хоёр дахь удаад нь хачирхъя!
Гурав дахь удаад нь дургүйцье!
Дөрөв дэх удаад нь бол ямар ч хүний амнаас "Энэ нэг туйлбаргүй юм дандаа ингэж ухарч няцаад тугалган жад царайлдаг яасан ойворгон хүн бэ? Бид нар чиний уйдааг чинь гаргадаг тоглоом уу? Уйдахаараа хаядаг хүүхэн чинь үү? Одоо ёстой больё, ПРОЩАЙ!" гэж гарна.
25 сая доллар аваагүй нь үнэн л юм бол юундаа хахир хатуу аймшигтай өвөл ирж байхад ард түмэн, эх орноо ингэж хаях вэ дээ? Ураны гэрээнд гарын үсгийг нь зуруулцан Учрал хүүд чинь улсаа авч явах потенциал байгаа юу? Хажууд нь далжига үсрээд байгаа хэдэн эрүүл солиотой холилдсон эрх жаалуудаа аваад явахгүй яасымбэ?
Юун яасны чинь "Эх орон дуудвал эргэж ирнэ" нтр вэ? Одоо ёстой хаягдаж хаширлаа, чи минь!
Бүгдээрээ л "Гадаад харилцаа сайн байсан" гэлцээд байгаа ч яг үнэндээ чөдрийн ганц онгоцондоо хүрэн зүрхний анд хэдэн бизнесмен, хүүхэн голдуу дуучин бүжигчдээ ачаад л бөөнөөрөө л нисэн буугаад дуулж хуурдаад яваад байсан болохоос биш тэр олон гадаад орнуудаас бидэнд үр өгөөжөө өгсөн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нь энэ гээд барим тавин үзүүлж харуулчих бодит ажил хаана байгаамбэ?
Мэдэхгүйм даа, би хувьдаа салж нийлсэн эргэж буцсан өрөвдмөөр харилцаанд дургүй, салбал салаад нийлбэл нийлсэн шиг нийлээд хамтдаа аз жаргалын эрэлчид болдог тийм л амьдралыг таашаадаг.
Топор бид нар лавдаг бүтсэнгүй ээ, 4 хаягдлаа штээ, эмо эмо гэхэд арай л их үү?🤣😂😜
Мона💃🏼🌹 retweeted
Инстаграм, threads, тикток гээд хаа сайгүй залуучууд Хүүкийн хулгайг ярьж байна. Тэдний тэмцэх арга ч энгийн. Мийм хийнэ, AI видео хийнэ, нэгэндээ түгээнэ, хуваалцана. Хүүкийн талаар AI видео хийж байгаа залуус ч дийлдэхээ болилоо! Улам л олон болж байная
Хүүкийн хулгайг ярьж мийм, видео хийсэн залуучууд болгоныг "Үндэсний эв нэгдлийг бусниулах" хэргээр шоронд хорьсоор, айлгасаар байна гэж эндүүрэх хэрэггүй. Наад зүйл анги чинь хүртэл утгаа алдлаа хүүе!!!
Ер нь нэг улс төрчийн талаар мийм видео хийх төдийд эв нэгдэл нь бутарчихдаг бол үндэсний эв нэгдэл гэж яриад ч хэрэггүй шүү!
Мона💃🏼🌹 retweeted
Авилгын хэргээр огцорсон #АНХНЫ_ЕРӨНХИЙЛӨГЧ болж монгол улсын түүхэнд үлдлээ
Мона💃🏼🌹 retweeted
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбогдуулж их хэмжээний авлигын хэрэгт нэр холбогдож “нэр төрөө” сэргээх нэрийдлээр дараагийн хүндээ тамгаа өгөлгүй хугацаанаас өмнө ажлаа өглөө. Гэтэл “үдэх” ёслол зохион байгуулна гэнэ? Егөөдөөд байгаа ч юм шиг.
Үнэхээр гүтгүүлсэн юм бол тоохгүй байж чадсангүй юу? Гүтгэлгийг даваад гарах зориг, хат дутав уу? Эдийн засаг хүндэрсэн, инфляц өндөр, стратегийн бүтээгдэхүүний хомсдолтой үед “ажлаа хаяад” явж байгаа нь зөв үү? Хариуцлага хаана байна вэ?
Хэрсүү байцгаая.






























