[English Below]
📢 “ТООСЫГ БҮҮ ТОГТОО” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
⛏️ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай (МУУҮА) хамтран уул уурхайн үйлдвэрлэлийн орчны тоосжилт, ажилтнуудын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, технологийн шийдлүүдийг хэлэлцэх “Тоосыг бүү тогтоо” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
🎤 МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир нээлтийн үгэндээ уул уурхайн компаниуд тоосжилтыг бууруулах дэвшилтэт технологи, инженерийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, уурхайн зам, хаягдлын далан, үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг бууруулахад полимер технологи, мананжуулагч төхөөрөмж болон тоосжилтын хяналтын системүүдийг ашиглаж байгааг онцлов.
🌏 Зөвлөгөөний үеэр Австралийн уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбооны Нарийн бичгийн дарга Броди Брункер “Квинсландын нүүрсний уурхайнуудад уушги тоосжих өвчин эргэн ирсэн нь: Хар уушги ба цагаан худал” сэдвээр илтгэл тавьж, “Оюу толгой” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан Л.Алтангэрэл бүхээгийн агаарын чанарын хяналтын систем болон уурхайн замын тоосжилтыг бууруулах арга хэмжээний үр ашгийн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулна.
🛡️ Мөн уул уурхайн салбарын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажилтнууд болон нөлөөллийн бүсийн иргэдийн эрх, тоосжилтыг бууруулах технологийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнөнө.
📊 2026 онд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 67 шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 нь буюу 89.5 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдлыг харуулж байна.
***** ***** *****
📢 “DON’T LET THE DUST SETTLE” CONFERENCE IS UNDERWAY
⛏️ Mongolian Energy, Geology and Mining Trade Union, in collaboration with the Mongolian National Mining Association (MNMA), is organizing the “Don't Let the Dust Settle” conference to discuss dust exposure in mining operations, its impact on workers' health, occupational disease risks, preventive measures, and technological solutions.
🎤 In his opening remarks, Z. Gan-Ochir, Chairman of the MNMA, highlighted how mining companies are adopting advanced technologies and engineering solutions to reduce dust emissions. These include polymer-based technologies, misting equipment, and dust monitoring systems to control dust on mine roads, tailings storage facilities, and across mining operations.
🌏 During the conference, Brodie Brunker, Secretary of Australia's Mining and Energy Union, delivered a presentation titled “The Return of Coal Workers' Pneumoconiosis in Queensland's Coal Mines: Black Lung and White Lies.” L. Altangerel, Occupational Hygienist at Oyu Tolgoi LLC, will also share research findings and practical experience on cabin air quality monitoring systems and the effectiveness of mine road dust suppression measures.
🛡️ The conference also features presentations and discussions on working conditions in the mining sector, occupational diseases, the rights of workers and communities in mining-affected areas, and technologies for reducing dust exposure.
📊 In 2026, 67 new cases of occupational diseases have been recorded, of which 60 cases, or 89.5%, are associated with the mining sector. These figures underscore the critical importance of preventive measures to protect workers' health and safety.
30

35
[English Below]
⛏️ “MINERS DAY 2026” – УУРХАЙЧДЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ
🎉 Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр тохиодог Уурхайчдын баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Miners Day 2026” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран зохион байгуулах гэж байна.
✨ Салбарын хамт олон, уурхайчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагууд нэгэн дор цуглах баярын үдэш та бүхэнтэй уулзацгаая!
📅 Хэзээ: 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 18:00 цагт
📍 Хаана: Шангри-Ла зочид буудлын Их танхим (Ballroom)
📢 Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл болон ширээ, суудлын захиалгын мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
☎️ 7011-0163
***** ***** *****
⛏️ SAVE THE DATE – MINERS DAY 2026!
🎉 In celebration of Mongolian Miners' Day, observed annually on December 25, the “Miners Day 2026” Gala Event will be jointly organized by the Ministry of Industry and Mineral Resources and the Mongolian National Mining Association (MNMA).
✨ Join us for a memorable evening bringing together mining professionals, industry leaders, investors, and partners to celebrate the achievements of Mongolia's mining sector!
📅 When: December 25, 2026, at 18:00
📍 Where: Shangri-La Ulaanbaatar Hotel, Ballroom
📢 More details, including table and seat reservations, will be announced soon.
☎️ 7011-0163
53
[English Below]
🤝 МУУҮА-ИЙН ГИШҮҮДИЙН ЭГНЭЭНД АКАЛИКО МОНГОЛИА ХХК НЭГДЛЭЭ
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) гишүүнээр шинээр элссэн Акалико монголиа ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье! 👏👏👏
Акалико монголиа ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, сэргээн үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Akaliko Global Group-ийн Монгол Улс дахь салбар компани юм.
Тус компани нь хүнд машин механизмын гидравлик цилиндр, радиатор, хүч дамжуулах эд ангийн засвар, сэргээн үйлдвэрлэл, гагнуур, метал хийц болон тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн. Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах засварын төвүүдээрээ дамжуулан уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн үйлчилгээ үзүүлж байна.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын ажлын алба
***** ***** *****
🤝 WELCOME TO OUR NEW MEMBER, AKALIKO MONGOLIA LLC!
The Mongolian National Mining Association (MNMA) warmly welcomes Akaliko Mongolia LLC as its newest member and wishes the team continued success in contributing to responsible mining development and strengthening collaboration across the industry! 👏👏👏
Akaliko Mongolia LLC is part of the international network of Akaliko Global Group, which specializes in mining equipment components, maintenance, repair, and remanufacturing services.
The company provides specialized services in hydraulic cylinder and radiator repair, powertrain component remanufacturing, welding, metal fabrication, and comprehensive heavy equipment maintenance. Through its service facilities in Ulaanbaatar and Tsogttsetsii, Umnugovi Province, Akaliko Mongolia supports the mining industry by improving equipment reliability and reducing operating costs.
Office of the Executive Director, MNMA
[English Below]
💧 Монгол Улсын ус ашиглалтын байдал
📊 Монгол Улсын 2022 оны ус ашиглалтын статистик мэдээллээр ⛏️ уул уурхайн салбарын ус ашиглалт 92.5 сая м³ байгаа нь нийт ус ашиглалтын 15.3 гаруй хувийг эзэлж байна.
🌱 Усны нөөцийг үр ашигтай, хариуцлагатай ашиглах, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах нь хариуцлагатай уул уурхайн хөгжлийн чухал хэсэг юм.
📌 Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, 2022 оны мэдээлэл
***** ***** *****
💧 Water Usage in Mongolia
📊 According to Mongolia’s 2022 water usage statistics, ⛏️ the mining sector consumed 92.5 million m³ of water, accounting for approximately 15.3% of the country’s total water usage.
🌱 Efficient and responsible water management, increased water recycling and reuse, and minimizing environmental impacts are essential components of responsible mining development.
📌 Source: Water Agency, Implementing Agency of the Government of Mongolia, 2022 data
#FactCheck #УсАшиглалт #ХариуцлагатайУулУурхай
43
[English Below]
📢 “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ДАЛАНЗАДГАД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
⛏ Монголын уул уурхайн үндэсний ассоциациас уламжлал болгон зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулга уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Хайгуулаас хаалт хүртэл хариуцлагатай” уриан дор зохион байгуулагдах гэж байна.
🎯 Уг чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өгөөжийн талаар оролцогч талуудад бодитой, тэнцвэртэй мэдээлэл хүргэх, төрөөс баримталж буй бодлого, хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг танилцуулах, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.
📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 18 (Лхагва гараг)
📍 Хаана: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Хөгжимт жүжгийн театр
🔗 Бүртгэл: Постерт байршуулсан QR кодыг уншуулна уу
Зохион байгуулагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Дэмжигч байгууллага: Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Саусгоби сэндс ХХК
***** ***** *****
📢 “RESPONSIBLE MINING” GOBI REGIONAL CONFERENCE TO BE HELD IN DALANZADGAD
⛏ The Mongolian National Mining Association (MNMA) will host its regular Responsible Mining Regional Conference on November 18, 2026, in Dalanzadgad, Umnugovi Province, under the theme “Responsible from Exploration to Closure.”
🎯 The conference aims to provide stakeholders with accurate and balanced information on the minerals sector’s social and economic impacts and benefits, showcase government policies and responsible mining practices, and strengthen mutual understanding and cooperation among government, the private sector, civil society, and local communities. It will bring together representatives of exploration and mining companies operating in the Gobi region’s Umnugovi, Dornogovi, Dundgovi, and Govisumber provinces, along with government institutions, civil society organizations, and local communities.
📅 When: November 18, 2026 (Wednesday)
📍 Where: Music and Drama Theatre, Dalanzadgad, Umnugovi Province
🔗 Registration: Please scan the QR code on the poster
Organizers: Ministry of Industry and Mineral Resources, Mineral Resources and Petroleum Authority of Mongolia, Governor’s Office of Umnugovi Province, and Mongolian National Mining Association
Supporting Organizations: Oyu Tolgoi LLC, Energy Resources LLC, and SouthGobi Sands LLC
208
[English below]
📰✨ Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн сар тутмын үйл ажиллагаа, арга хэмжээний мэдээллийг нэгтгэсэн “Цахим мэдээллийн товхимол”-ын 2026 оны 10 дугаар сарын онцлох мэдээтэй танилцаарай!
📌 Бид 10 дугаар сард уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлах чиглэлээр олон чухал ажлыг хэрэгжүүллээ.
***** ***** *****
📰✨ Explore the highlights of October 2026 in the Mongolian National Mining Association’s monthly digital newsletter, featuring our key activities, events, and initiatives!
📌 In October, we advanced key initiatives focused on mining sector legal reforms, promoting responsible mining practices, strengthening transparency and accountable governance, expanding international cooperation, and showcasing investment opportunities in Mongolia’s mining sector.
🤖 Made with AI
71

44
[English below]
🇲🇳🇦🇺 IMARC 2026 | MONGOLIA DAY: MINING UPDATE
⛏️ IMARC 2026 олон улсын арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Mongolia Day: Mining Update” өдөрлөгийг Австралийн Сидней хотноо зохион байгууллаа.
🌏 Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогын чиглэл, хөрөнгө оруулалтын орчин, геологи-хайгуулын хэтийн төлөв, зэсийн салбарын боломж, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн туршлага, хамтын ажиллагааны талаар илтгэл, танилцуулга хийлээ.
👥 Өдөрлөгт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон уул уурхайн салбарын 120 гаруй төлөөлөл оролцож, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиглэл, геологи-хайгуул, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
🤝 Mongolia Day: Mining Update өдөрлөгийг дэмжин хамтран ажилласан стратегийн түнш Rio Tinto, ивээн тэтгэгч Mongolian Mining Corporation болон Azzuro Resources, мөн Networking Session-ийг дэмжин хамтран ажилласан AUSTCHAM-д талархал илэрхийлье.
***** ***** *****
🇲🇳🇦🇺 IMARC 2026 | MONGOLIA DAY: MINING UPDATE
⛏️ As part of IMARC 2026, the Ministry of Industry and Mineral Resources of Mongolia and the Mongolian National Mining Association jointly hosted “Mongolia Day: Mining Update” in Sydney, Australia.
🌏 The session featured presentations on Mongolia’s mining policy direction, investment environment, geology and exploration outlook, copper potential, as well as private-sector experience and collaboration in Mongolia.
👥 The event brought together more than 120 representatives from government, the private sector, investors and the mining industry to learn more about the current state and future direction of Mongolia’s mining sector, geology and exploration, and investment opportunities, and to exchange views.
🤝 Sincere thanks to Strategic Partner Rio Tinto, Sponsors Mongolian Mining Corporation and Azzuro Resources, and AUSTCHAM for supporting the Networking Session.
#IMARC2026 #MongoliaDay #MiningUpdate #Mongolia #Mining #Investment #Exploration #MNMA
95