Pinned Tweet
Өглөөний мэнд ээ.
Бидний зөрөөд өнгөрөх, харц тулгарах агшин ч бас хувь тавилангаар зурагдсан байдаг гэнэ лээ.
Бахархал – at Mongolia
Монгол бахархлын өдрөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Хүндэтгэлийн чуулганы тэмдэглэлийг босоо монгол бичгээрээ хөтөлж буй агшин манай камерын дуранд буулаа. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр тэрээр монгол бахархал, үндэсний өв соёл, бичиг үсэг болон үндэсний хувцас дээлийн ач холбогдлын талаар онцлон ярилаа.
Нар retweeted
Монгол бахархлын өдрөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Хүндэтгэлийн чуулганы тэмдэглэлийг босоо монгол бичгээрээ хөтөлж буй агшин манай камерын дуранд буулаа. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр тэрээр монгол бахархал, үндэсний өв соёл, бичиг үсэг болон үндэсний хувцас дээлийн ач холбогдлын талаар онцлон ярилаа.
Нутгийн буяны хатагтай ажилчдаа тэжээдэг гэж хэлсэн. Тархи юу бодно, ам түүнийг гадагшлуулна. – at Mongolia
Miss Universy Mongolia гэж дампуу ТББ байнаа. Монголын нэрийн өмнөөс хятад хүүхэн оруулна, үндэсний ялагчаа гэнэт цуцална. Хаашаа ий – at Mongolia
Ингэхэд Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн үү?
Зуны эхэн сарын шинийн 16ны улаан тэргэл сартай өдөр төрсөн үү?
Та юу гэж боддог юмбэ? – at Mongolia
Нар retweeted
П.Батчимэг: Ээж минь 20 гаруй жилийн өмнө Непалд явж байхдаа энэ дээлийн торгыг надад зориулж авчирч байсан. Энэ бахархалт өдөрт зориулж, 20 жил хадгалсан торгоороо дээлээ хийлгэлээ. Эзэн Чингис хааны үр сад болно гэдэг их аз хийморь, ховор заяа билээ. Бүх монголчууддаа Монгол бахархлын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе.
Богд эзний бүтээсэн төрд 800 жилийн дараа зүтгэж явна.
Билиг сургаалыг нь дээдэлж, дэлгэрүүлэхийн төлөө ажилладаг, амьдардаг, амьсгалдаг.
Алд бие минь алжаавал алжааг
Аху төр минь бүү алдраг. – at Mongolia
Нар retweeted
Метрополитан музейд байгаа энэ дөрөөний гарал үүслийг тогтоож чадаагүй удсан байна.
Гэтэл дөрөөн дээр нь " Хиан дархан би энэ луун чимэгтэй дөрөөг Обоодай тайжид хонь жилийн тавдугар сарын шинийн 2-ны өдөр хийв" гээд монгол бичгээр сийлсэн байжээ😲😲😲 #copy
Нар retweeted
Баян болох жинхэнэ томъёо. Итгэмээргүй энгийн.
1-р алхам — Хэрэглээний бүх өрөө дар.
Кредит карт, автомашины зээл, өндөр хүүтэй өр... бүгдийг нь цэглэ.
2-р алхам — Орлогоосоо бага зарцуул.
Насан туршдаа биш. Зөвхөн санхүүгийн сууриа тавьж дуустал.
3-р алхам — Орлого бий болгодог хөрөнгө ав.
Чамаас мөнгө авдаг зүйл биш, чамд мөнгө олж өгдөг зүйлд хөрөнгө оруул.
4-р алхам — Сар бүр тасралтгүй хөрөнгө оруул.
S&P 500 зэрэг өргөн хүрээний индексийн санд тогтмол хөрөнгө оруул.
Ямар ч шалтаггүй.
5-р алхам — Үүнийг 10–12 жилийн турш давт.
Ингээд л боллоо. Нууц жор нь ердөө энэ.
Уйтгартай сонсогдож байна уу?
Тийм ээ. Тийм болохоор л ихэнх хүмүүс үүнийг хэзээ ч хийдэггүй.
Хүмүүс баян болгодог аргыг мэдэхгүйдээ биш,
уйдахгүйгээр удаан хугацаанд хэрэгжүүлж чаддаггүйдээ санхүүгийн эрх чөлөөнд хүрдэггүй.
> Баян болдог хүмүүс гайхамшигтай арга хэрэглэдэггүй. Энгийн зөв зүйлээ олон жил тасралтгүй хийдэг.
Ээж утас, дэлгэцний хамааралтай болчихсон. Хараа нь эрс муудаж байна. Боль гэхээр та нар өөрсдөө утсаа ухдаг л биздээ гээд үгэнд орохгүй юм. 🤨😬 – at Mongolia
Өглөөний бодол.
Мань мэт яахав, мунгинаж яваад үхээд өгнө. Харин хойч үедээ сайн сайхан ирээдүйг яаж үлдээх вэ? Хуурмаггүй, чин сэтгэлтэй үндэсний сэхээтнүүдээ яаж олж таньж, төр бариулах вэ?
Мунхаг, харанхуйд живсэн сэтгэлд яаж гэрэл өгөх вэ?
Ийм л юм бодлоо.🥰 – at Mongolia

















