Pujeador retweeted
Х-ийн хятад бот хаягуудад хариу үйлдэл үзүүлээд байх хэрэггүй дээ
AI бот фармууд тандан судалгаа хийж байгаа нь тэр
Энэ бузрын шулам данк, жонкуу нар нь эвгүйтээд эхлэхээр л Ухаа худг MCS-гэж гуцаж байнауу, Төмөр зам, Төгрөг нуур, Жонкутай холбоотой нүүрсний хулгай, Харбины гэрээ гээд цөмийг нь шалгаж жонкуу хулгайчийн оймсыг гозолзуулах хэрэгтэй, тэр үед энэ шулам юу гэж гуцахыг нь харах юмсан..
Pujeador retweeted
Энэ ямар ч Еөк биш, улс төрч ч биш, зүгээр нэг тэтгэврийн өвгөн ч биш, харин зөнөлтөд бүрэн автсан сэтгэцийн авчтөн юм биш үү…
Трамп ОХУ-ын талаар:
Хэрэв Путин Их-8-ын (G8) гишүүн хэвээр үлдсэн бол өнөөдөр Украинд дайн дэгдэхгүй ч байсан байж магадгүй.
Путин тухайн үед ОХУ-ыг Их-8-ын бүрэлдэхүүнээс хасахад маш их гомдсон. Түүнийг тус байгууллагаас гаргахыг Барак Обама хүссэн юм.
Одоо бид Их-7 (G7) болсон. Гэтэл хийдэг зүйл маань ердөө л Оросын тухай ярилцах.
Краснов оросууд яагаад G8 аас хөөгдсөнийг мэддэггүй юм байх даа🤣
Pujeador retweeted
Ц.Элбэгдорж: Монгол улсыг нэгтгэн байгуулж, дэлхийд тунхагласан хүн бол Чингис Хаан. 1206 оноос эхлэн улс тунхагласан жилээ бид тоолдог.
Pujeador retweeted
Данхар төрөө цомхотго… төр, засгийн орон тоог 10 дахин бууруул… төрийн өмчит компаниудыг татан буулга… хүүхдийн мөнгөнөөс савраа тат, байх ёстой халамж, шударга хувиалалт чинь тэр мөнгө юм шүү
ХҮҮХДИЙН МӨНГӨ ЯДУУСЫН ТООГ НЭМЖ БАЙНА❗️
2006 онд халамжинд зарцуулдаг мөнгө ₮24 тэрбум байв. 2015 онд ₮506 тэрбум болж, 2016 онд нийт халамж авдаг иргэдийн тоо 1 саяд хүрсэн. 2024 онд энэ тоо 2.7 сая болсон гэж зарласан.
2025 онд нийт халамжинд зарцуулдаг дүн ₮2.4 их наяд. Үүний ₮1.6 их наяд нь хүүхдийн мөнгө. Гэтэл хамгийн аймшигтай халамж, тонуул 2024 онд л гэхэд ₮26 их наядын тендер зарлагдаж, гэрээ хийгдсэн.
Тэр үед манай GDP ₮80 их наяд байсныг битгий мартаарай. МАН, АН, ХҮН хамтарсан засаг байгуулж ингэж ялзарсан юм! Энд мэдээж хөнгөлөлттэй зээл, танил тал-крони, давуу эрх үйлчилнэ гэдэг утгаараа үүнийг бас л халамж гэж тооцож болно.
Тэгэхээр халамжийн бодлого зөвхөн баян ядуу гэсэн 2 заагт хувааж байна. Сонгууль угтсан 2 жилд төсвийн зардал 27-30% байнга нэмэгддэг. Цалин тэтгэвэр нэмэх, халамжлах дүрээр алдагдалтай төсөв батлаж дээрэм тонуулаа нэмсээр байдаг.
Төрд мөнгө бий болгодог 3 арга зам л бий.
1. Татвар нэмэх
2. Өр, зээл тавих
3. Төв банкаар дамжуулж мөнгөний нийлүүлэлтийг өсгөх буюу оргүй хоосноос мөнгө бий болгож инфляц үүсгэх. Үүнийг далд татвар гэдэг.
Монголчууд бид хэдий болтол хууртах вэ?
Хэрэв хавтгайруулж тараадаг хүүхдийн мөнгийг зогсоож, зөвхөн зорилтот буюу хүндэтгэх шалтгаантай, ажил хөдөлмөр эрхлэхэд үнэхээр хүндрэлтэй гэгдэх, бүртгэгдсэн тоогоор 110,000 гаруй иргэддээ л зарцуулдаг бол энэ нь байгаа онож буй хэлбэр.
Бид халамжийн данхар төр улс орныг дампууруулдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм.
Orgil Erdene
Pujeador retweeted
Хот нь хог, тоосондоо дарагдаад халтайчихсан, улс төрчид нь хулгай, хуйвалдаан, завхралдаа живчихсэн, халтар улс төр хийгээстэй, иргэд нь нус цэрээ хаяж, наад захын соёл, нийтийн ёс зүй ч байхгүй, байгаа байдлаасаа эхлээд үнэт зүйл, ёс суртахуун хүртлээ ингэж доройтсон нийгмийг харахаар үнэхээр ой гутмаар…
Pujeador retweeted
“ХАДГАЛАМЖ” БАНКЫ МӨНГӨӨР КАЗИНОДСОН У.ХҮРЭЛСҮХИЙН БАРИМТЫГ СОЛОНГОСЫН ТАЛ МОНГОЛД ИЛГЭЭЖЭЭ
“Хадгаламж” банкны харилцагчдын 14 тэрбум төгрөгөөр улстөрчид болон банкныхан хамтарч өмнөд Солонгосын казинод тоглсон гэх хэрэг 14 жилийн өмнө дуулиан тарьж байлаа. Тухайн үед “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Үүнийг тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн нь шалгалт, мөрдлөгөөр тодорхой болсон. Харин түүнийг банкны мөнгөөр туйлахыг одоогийн Ерөнхий сайд, шударга хүний дүрд гаргуун тоглож байгаа У.Хүрэлсүх ятгасан байдаг. “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн ганцаараа ял авч байсан. Гэвч хэрэг хуучирдаггүй. “Хадгаламж” банкны харилцагчдын 14 тэрбум төгрөгөөр хэн хэн өмнөд Солонгосын казинод тоглож байсныг тус улсын цагдаагийн байгууллгаас олонд илчилсэн байдаг. Тухайн үед буюу 2007 онд Ч.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйнтуслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байна. Мөн Ц.Чимэд цэрэнгийн БНСУ-ын банкинд данс эзэмшдэг эсэх, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх, бизнесийн чиглэлээр ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг лавлажээ. Энэ дагуу Сөүл хотын төв прокурорын газраас нэр бүхий казинонуудад “Манай байгууллагад мөрдөгдөж байгаа хэрэгтэй холбоотой тэмдэглэгдсэн хүмүүсийн тусбайгууллагын казинод орсон болон мөнгө солиулсан талаарх бүртгэлийг тодруулах үүднээс компьютерийн бүртгэл, санхүүгийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгч туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг илгээсэн байна. Үүний хариуд Сөүл хотын төв прокурорын газарт казинонуудаас илгээсэн зохих мэдээллийг 2007 оны долдугаар сарын 20-нд манай УМБГ-т ирүүлжээ. Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх баримтуудыг илгээжээ. Харин дээрх хүмүүсийн тоглож буйг дүрс бичлэгээр илгээх боломжгүй гэжээ.
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ. Тухайлбал. Г.Занданшатар нь 2006 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 16-ны хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 7 824 113 вон солиулж, дахин 56 820 660 вон солиулсан. У.Хүрэлсүх 2005 оны долдугаар сарын 23-наас 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж, 66 847 702 вон солиулж, 11143 614 вон дахин солиулсан. Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй. Т.Бадамжунай “Paradise” казинод 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэл хэд хэдэн удаа орж 23 666 637 вон солиулсан. Мөн “Seven Luck” казинод 2006 оны наймдугаар сарын 7-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл хэд хэдэн удаа орж 68 197 223 вон солиулж, 5 607 073 воныг дахин солиулжээ.
Ийм маягаар БНСУ-аас манай улсын иргэдтэй холбоотой казинодсон талаарх баримтыг ирүүлжээ. Тэдний дунд өдгөө УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаал хашиж байгаа хүмүүс багтсан. Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь казинодсон баримт ингээд ил болж байна. Шударга ёс ярьж, эх орончийн дүрд гаргуун тоглох болсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр үнэн хэрэгтээ ийнхүү хоёр нүүртэй хуурамч этгээдүүд аж. Харин өдгөө тэд төр, засгийн эрхэнд гарчихсан төсвийн мөнгөөр туйлж буй нь тодорхой. Ямар ч бизнес эрхэлдэггүй атлаа 1,7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлах хэрэгтэй. Арай “Хадгаламж” банкнаас хуссан хэдэн төгрөгөө хадгаламжиндаа хийчихээд амар тайван сууж байв уу.
Pujeador retweeted
Энэ хоёр хүнийг зайлуулахыг ард түмэн хүсэж байна. Оронд нь намчин дээд хэдийн хэн нэгний гар хөл биш шудрага зарчимч дарга нарыг хүсээд байна⁉️
Хайрт орос "ах" нь монголчуудыг Украины дайны махны машин руу...
baabar.mn/t.otgonbayar/hairt…
Pujeador retweeted
Ийм нэг цоо эрүүл саруул таван тоо урд хойно нь гаргаад бодчихдог хүн ерөнхийлөгчид яагаад дэвшиж болдогүй юм бэ.Хэдэн ханаж цадахаа мэдэхгүй хулгайчууд тавьчихаад нэгийг нь сонго гээд хуцаад суух юм шиба юмаа
Энэ хүн УИХ-д нэр дэвших болов уу⁉️ Мундаг э/з гэж боддог. 👍
Эдийн засагч Н.Энхбаяр: Эдийн засгийн дутагдаж байсан дэд бүтцүүдийг нөхөж чадсан учраас 2028 оноос цааш бусад салбар дагаад тэлнэ. Уул уурхайн салбар тээвэр, худалдаа, үйлчилгээ гээд олон салбарыг араасаа дагуулдаг. Үүнийг дагаад эрчим хүчний салбарын өсөлт манай улсын эдийн засгийн өсөлтийн суурь өсөлт болно‼️
Pujeador retweeted
АТГ-ын дарга Дашдаваагийн 2026 оны цалинг хурааж авч Иргэн Уянгад өгөх нь шударга ёсонд нийцнэ.
Ж.Баярмаа: Шүгэл үлээсэн жирийн иргэнээс 500 сая төгрөг нэхэмжилж буй нь тэдэнд юу ч биш байж болох ч жирийн иргэний хувьд асар их мөнгө юм. Шүүх, хуулийн байгууллагаар дарамталж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж буй нь маш ноцтой үйлдэл. Шүүмжилсэн иргэнийг дарамталдаг энэ байдлыг шүгэл үлээгчийн хуулиар хаах ёстой.
Pujeador retweeted
орос ахын өмнө хонь болсон ГХЯ дайн эхэлсэн өдрөөс хойш дөмөгхөн сэрэмжлүүлсэн бол эрчүүд явахгүй ш дээ Оройтсон нь хойно хэлний бэрхшээлээс болж санамсаргүй гарын үсэг зурсан байна гэх шиг Ийм байхад Z рашистууд Монголд эрээ цээргүй зарлан дуудах тараах хэнд ч ойлгомжтой шүү дээ
Pujeador retweeted
Путин чинь Монгол улсыг Хятадад ууссан, Монгол гэж үгүй болсон ухааны юм ярьж байна… оросыг долоож, хөхөгчид харж ав…
Путин: Монголчууд нэгэн цагт Хятадыг эзлэн авсан ч эцэстээ хятадуудад ууссан.
“Оросын соёл иргэншил бол дэлхийн агуу соёл иргэншлүүдийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Мөн олон мянган жилийн түүхтэй Хятадын соёл иргэншил зэрэг бусад соёл иргэншлүүдийг ч мэднэ.
Бид түүхэнд болсон үйл явдлуудыг ч санаж байна. Тухайлбал, монголчууд нэгэн цагт Хятадтай дайтаж, эцэст нь өөрсдийн Монгол-Хятадын угсаа залгамжилсан төрийг хүртэл байгуулж байсан. Тэгээд юу болсон бэ? Хятадууд монголчуудыг өөртөө уусгасан.
Ийнхүү Хятадын төр, Хятадын ард түмэн өөрсдийг нь эзлэн түрэмгийлэгч хэмээн нэрлэгддэг байсан хүмүүсийг өөртөө шингээсэн юм. Эцэст нь тэд бүгд уусаж, ижилссэн.”


































